Төсвийн алдагдал 268.7 тэрбумаар нэмэгджээ

Eagle.mn


Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх зээлийн хэмжээ орлогоосоо давж, төсвийн алдагдал хоёр их наяд 320.4 тэрум төгрөгийн алдагдалтай гарлаа. Тухайлбал, Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ оны эхний арван сард зургаан их наяд 814 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс нэг их наяд 400 тэрбум төгрөгөөр өссөн байна. Улсын өр өргөрсөн оноос илүү нэмэгдэх болсон шалтгаан нь урсгал зардал 758 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 442 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 138 тэрбумд хүрч өссөн нь нөлөөлжээ.

- Төсвийн алдагдал 268.7 тэрбумаар нэмэгджээ -

ҮСХ-ноос гаргаж буй оны эхний 10 сарын төсвийн алдагдлын мэдээллийг өнгөрсөн есдүгээр сарынхтай харьцуулахад нэг сарын дотор 268.7 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 2016 оны эхний есөн сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ хоёр их наяд 51.7 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан юм.

Улсын нэгдсэн төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 1.4 их наяд төгрөгөөр өсөхөд орлого 1.7 хувиар буурч, зарлага 24.3 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Улсын нэгдсэн төсвийн орлогын 88.3 хувийг татварын орлого, 11.7 хувийг татварын бус орлого эзэлж байна. Татварын орлого гурван их наяд 970 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 25 тэрбумаар нэмэгдсэн үзүүлэлт аж. Үүнд бусад татвар, төлбөр хураамжийн орлого 197 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна.

- Өрхийн орлого хэрхэн өөрчлөгдөв -

Өмнө нь 300 мянган төгрөгний орлоготой өрх 12.3 хувийг эзэлж байсан бол энэ жил 12.4 хувийг эзэлж байна. Харин 300-500 мянган төгрөгний орлоготой иргэд нийт иргэний 17.3 хувийг эзэлж байсан бол 17.8 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ хоёр тооноос харахад Монгол Улсын бага орлоготой айл өрхийн тоо нэмэгдэж байгааг харж болохоор байгаа юм. Харин хоёр сая нэг зуун мянган төгрөгнөөс дээш орлоготой айл өрх өмнөх оны мөн үед Монгол Улсын хүн амын 5.1 хувийг эзэлж байсан бол өдгөө 3.2 хувьд хүрч буурсан үзүүлэлттэй байна.

Нэг сая төгрөгөөс 1.6 сая төгрөгний орлоготой өрх 6.3 хувийг эзэлж байсан бол энэ жил 17.4 хувийг эзэлдэг болсон байна.

Ажиллах хүчний судалгааны 2016 оны гуравдугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам нэг сая 263.2 мянга болж, 681.4 мянга нь эрэгтэй, 581.8 мянга нь эмэгтэйчүүд байна.  Харин улсын хэмжээнд ажилгүй иргэд 118.8 мянга болж, 72.7 мянга буюу 61.2 хувь нь эрэгтэйчүүд, 46.1 мянга нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин гуравдугаар улиралд 9.4 хувь болж, өмнөх оны мөн үеэс 3.1 пунктээр өсч, өмнөх улирлаас 1.0 пунктээр буурчээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ