Т.Аюурсайхан VS С.Бямбацогт

С.Шийлэгтөмөр


Засгийн газраас өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ өнгөрсөн долоо хоногт шийдсэн. Оффшор бүсэд данс эзэмшихтэй холбоотой харилцааг зохицуулах агуулгатай уг хуулийн төслийг УИХ хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Гэхдээ зарим гишүүд хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байлаа. Тэдний нэг нь Т.Аюурсайхан гишүүн. Тэрээр улстөрч, төрийн албан хаагчдын гэр бүлийнхнийг оффшор бүсэд данс эзэмшихийг хуулиар хориглох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм. Харин уг хуулийн төслийг өргөн барьсан Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өөр тайлбар хийж байв. Тэдний эсрэг тэсрэг байр суурийг хүргэе.  

-Т.АЮУРСАЙХАН:

Сүүлийн хэдэн сар оффшор бүсийн талаар судалсан. Олон улсад оффшорт данстай улстөрч бол ойлгомжтой авлигатай холбогдсон. Тиймээс хөрөнгийн эх үүсвэрээ нуусан гэж үздэг. Аж ахуйн нэгжийн хувьд бол ойлгомжтой. Хуулийн цоорхойг ашиглаж татвараас зугтаж байгаа хэрэг.

Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу хулгай хийдэг гэсэн үг. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэхдээ нэн яаралтай оффшор бүсэд бүртгэлтэй байгаа дансуудыг шалгах боломжтой болгох ёстой. Оффшор бүсэд данс эзэмшихийг нь хориглохдоо зөвхөн улс төрийн албан хаагч бус гэр бүл, төрсөн ах дүү, эцэг, эхийг нь хамруулах хэрэгтэй. Гэр бүлийнх нь хүмүүсийг хамруулахаар тэдний эрх зөрчигдөж Үндсэн хууль зөрчсөн болно гэдэгтэй санал нийлэхгүй байна.

Хуульд давхар стандарт гэж байх ёсгүй. Төрийн албан хаагчдын гэр бүлийн гишүүд одоо ч хөрөнгө, орлогоо мэдүүлдэг. Тэгэхээр одоо ч гэсэн тэр хүмүүсийн эрхэнд халдаж байгаа гэсэн үг үү. Тийм юм бол үүнийг ч гэсэн болиул л даа. Ингэхгүйгээр өөрсдийнхөө таалалд нийцүүлсэн байдлаар тайлбарлаж болохгүй. Оффшортой холбоотой асуудлыг таслан зогсооё гэж байгаа бол зогсоосон шиг зогсооё л доо.  

С.БЯМБАЦОГТ:

Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасны дагуу аливаа хуулийн төсөлд тавигдах хамгийн эхний суурь шаардлага бол Үндсэн хуульд нийцсэн, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний заалттай нягт уялдсан байх явдал. Төрийн албан хаагчдын гэр бүлийн гишүүдийнх нь Үндсэн хууль, Хүний эрхийн конвенцоор хамгаалагдсан үндсэн эрхийг хязгаарлах боломж Үндсэн хуулиар хаалттай байгаа юм.

Харин тухайн албан хаагч гэр бүлийн гишүүдийнхээ нэрийг ашиглан оффшор бүсэд данс эзэмшсэн, компани байгуулсан асуудлын цаана ямарваа нэг гэмт хэрэг, зөрчлийн шинж агуулагдаж байвал холбогдох хуульд заасны дагуу Эрүүгийн хууль, бусад хуулиар хариуцлага тооцох боломж нээлттэй байгаа. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө нэрийг хаацайлж, өрөөлийн нэр дээр хулгайгаа нуух боломж хуулиар байхгүй гэсэн үг. 

Түүнээс биш төрд аав ээж нь ч юм уу, ах дүү нь ч юм уу хэн нэгэн нь ажиллаж байгаагаас болж бусдынх нь Үндсэн хуульд заасан хууль ёсны эрхийг шууд хязгаарлаж болохгүй биз дээ. Харин хэрвээ чи төрд ажиллах гэж байгаа бол, хөрөнгө орлогоо мэдүүлдэг албан тушаал дээр очвол оффшор бүсэд данс эзэмшиж, компани байгуулж болохгүй гэдгийг л хуулиар тов тодорхой тогтоож өгч байгаа юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (16)

  1. ayursaihan hulhi gar joloochiinhoo tsaling egdeggui luivarchin baagii utsaaaa ch avahgui muridag gar bna leeeeeeee

    0 2 Хариу бичих
  2. Нью Прогресс Групп, Алтай трест гээд 2 охин компаниар нь ер улсаас нийт хэдий хэрийн ажил авсныг нь жагсаавал овоо л юм гарах байх даа. Гэхдээ улсад чанартай юм хийж өгсөн бол сайн байна. Харин тухайн ажлыг авах зам нь ямар вэ? Тийм ажлыг авахад зүгээр нэг компани авч чадах эсэх??? гээд асуултууд ар араасаа гарна. Авсан ажлын хаялага, энээ тэрээ гээд толгой эргэх тоо гарна даа.

    1 1 Хариу бичих
  3. Энэ Бямвацогт сарын 350,000,000 жилийн 4,000,000,000 төгрөгийн орлоготой гэж байгаа. Мэдээж түүнд офшор данс хэрэгтэй л байх л даа.

    2 0 Хариу бичих
  4. С. Бямбацогтын эхнэр оффшоорт данстай л даа.

    1 0 Хариу бичих
  5. ЭНЭ ХОЕРЫН ХЭН НЬ БАЯН АВИЛАГА АВАХ ТАТВАРАА НУУХ МАГДЛАЛТАЙ ВЭ

    0 0 Хариу бичих
  6. Энэ олон дипломтой гар чинь л сумтай. МАН-ын Магнай. Чанга орилж бүх юмыг гэмт хэрэг мэтээр чаралж байж нэрд гарах гээд буй хэрэг. Нямдоржийн л дүү шүү дээ. Энэ хэрээрээ нийгэмд хор учруулдаг.)р нь мэдрэл зэдрэл нь зүгээргүй шүү. Иймэрхүү хүмүүс хартай нийгэмд их алдаршдаг.

    3 1 Хариу бичих
  7. Ene bymbatsogt ugaasaa sumtai hulgaich chuu dee

    0 1 Хариу бичих
  8. Byambatsogt ger bulinhe ner deer danstai l baihgui yu oilgoj yadah yu bna

    0 1 Хариу бичих
  9. Teneg yum yarihiin. Yamar teneg ni ooriinhoo ner deer mongoo hiihev dee. Avgai huuhed ah duu nariinhaa ner deer hiine biz. Byambatsogtoo chi bitgii ard tumniig teneg gej bodoj bai. Chi odoo tenderees Olson mongoo avagai yumuu huuhdiinhee ner deer hadgalah geed bna aa daa.

    1 1 Хариу бичих
  10. Офшортой байх ёстой юмуу Тэгэхээр өөрийнхөө хөрөнгөө нуух аядаж байгаа гэсэн үг мөнүү Бямбацогтоо эх орон ч сэтгэлтэй чинь монгол чууд чамд юу өгвөл зохих вэ

    0 2 Хариу бичих
  11. Хэн нь тэрбумтан билээ

    0 2 Хариу бичих
  12. Үндсэн хуульд заасан хууль ёсны эрхийг шууд хязгаарлаж болохгүй биз дээ гэжээ үндсэн хуульд офшор бүсэд данс эзэмшиж татвараас зугтааж болно гэж заасан юм уу.

    1 2 Хариу бичих
  13. Бямбацогт М.Энхболд гээд элбэгдоржийн гар хөлүүд ардчилсан намтай олигтойхон тооцоо бодохгүй бол өөрсдөө үүрэх болно доо

    0 1 Хариу бичих
  14. Ayursaikhan zuw sanal gargasan bn daanch byambatsogt offshorchdo hamgaalj huuliin tsorhoig hvcher vldeej bgn bnda

    1 1 Хариу бичих
  15. byamba tsogt hamin bulgiin darga bhdaa zalhmaar heruul hiij bainga hural uimuulj dandaa zavsarlaga avch turiig munch ih hutgaj baisandaa YAmartaa ih hural haaltaa ch hiij chadalgui tarah ve dee Huduu yavj uulin muhraas dahin songogdson bsan Uur tuv suurin gazraas garch chadahgui

    0 1 Хариу бичих
  16. bymbatsogt ch deeee ingej l ajillana daa

    1 1 Хариу бичих