Олон нийтийн сүлжээнд хүүхдийнхээ зургийг тавьж болохгүй 5 ШАЛТГААН

Т. Дөлгөөн


Хүн бүр хүүхдүүдийнхээ зургийг олон нийтийн сүлжээнд байршуулж ямар мундаг, хөөрхөн, өхөөрдөм болохыг хүмүүст харуулахыг хүсэх болсон. Гэвч хүүхдэд тань аюул учруулж болзошгүй хүмүүс таны фэйсбүүк найзын жагсаалтанд ч байж болно гэдгийг эцэг эхчүүд ухамсарладаггүй. Хүүхдүүдийнхээ аюулгүй байдлын төлөө дараах урьдчилсан арга хэмжээг авахыг зөвлөж байна. 

Зураг дээрээ байршлаа бүү тавь

Хүүхдийнхээ ихэнх цагийг өнгөрөөдөг газрын талаар дэлгэрэнгүй мэдээллийг тавих хэрэггүй. Сургууль, дугуйлан, спорт заал гэх мэт газруудын байршлыг нийтэд ил болгох нь муу хүмүүст боломж олгосноос өөрцгүй.

Хүүхдийнхээ сонирхол, дуртай зүйлсийн зургийг бүү байршуул

Таны хүүхдийн юунд дуртай, юу сонирхдогийг мэдсэнээр хүүхдийг тань хууран мэхлэх, таниж мэдэхгүй газар руу дагуулж явах магадлалыг нэмэгдүүлнэ. 

Муу хүмүүс судалгаа явуулсаар байгаа

Хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтэр гэх мэт зүйлсийг олон нийтийн сүлжээ сайтуудаар тараадаг хүмүүс цөөнгүй бий. Хүүхдийн бүтэн нэрийг эсвэл бичиг баримтын чухал дугаарыг мэдэж байгаа хүн таны хүү эсвэл охины талаар хүссэн мэдээллээ олох боломжтой юм.

Өхөөрдөм, эгдүүтэй байлаа ч хүүхдүүдийнхээ нүцгэн болон хагас нүцгэн зургийг бүү тавь

Таны ойр дотны хүмүүс, хамаатнууд эдгээр зургийг хараад өхөөрдөж, ямар хөгжилтэй байгааг гайхаж болох ч өөр нүдээр харах хүмүүс бас бий гэдгийг санаарай.

Хүүхдийнхээ зургийг бусад хүүхдүүдтэй хамт байгаагаар бүү байршуул

Хүүхдийнхээ найзуудтайгаа байгаа зургийг олон нийтэд хүргэхээсээ өмнө тэдний эцэг эх зөвшөөрч байгаа эсэх талаар мэдэх шаардлагатай. Ер нь олон нийтийн сүлжээнд зураг тавихаасаа өмнө энэ зураг олон нийтийн сүлжээнд тавигдсанаар хэн ч, ямар ч зорилгоор ашиглах боломжтой гэдгийг үргэлж санаж яваарай.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

ЭНЭ ТУХАЙ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Зөвхөн хүүхдүүдийнхээ гэлтгүй өөрсний "гайгүй" зургаа болон их л "ухаалаг" постоо фэйсбүүк дээрээ байн байн тавьдаг хүмүүс өөрийн тэнэгээ харуулж байгаа гэдгээ мэддэггүй. Тэнэг юм чинь аргагүй ч юм уу даа. Хүмүүс өөрийгөө их "зөв", "ухаантай", "царайлаг", "найзархаг, нийтэч" мэтээр ойлгуулах гэж тэнэгтэж өгдөг юм. Надад олон найз нар бий, тэдэн дунд үнэхээр тийм боловч түүнийгээ харуулах гэж хичээж элдэв пост тавьж хэтрүүлдэг нь зөндөө дөө. Энэ комментийг уншиж байгаа ухаалаг найз нар минь нэгийг бодно бизээ.

    0 0 Хариу бичих
  2. Hamgiin zuv Huuhdee busdad zarlaj uildel buriig n tabih hamgiin buruu .Odoo sain sanaatai hun hovor zurag haraad tsaanaa l ataarhal terj bga shde Hunii huviin nuuts hamgiin nandin tsoojtoi avdar sh l bh estoi

    1 0 Хариу бичих
  3. tiim shvv hairtai bvhnee oortoo vldee

    1 0 Хариу бичих