Жүдо бөхийн ази тивийн анхны аварга, Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавъяат тамирчин, Зууны манлай жудоч Доржпаламын Нармандахын нэрэмжит өсвөрийн жудо бөхчүүдийн олон хотын тэмцээн энэ сарын 11-13-ны өдрүүдэд Орхон аймгийн Хангарьд цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ жил уг тэмцээний 20 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой бөгөөд, тэмцээнд 1999 оноос хойш төрсөн тамирчид буюу 17 хүртэлх насны нийт 32 байгууллага, клубын 768 тамирчин өрсөлджээ. Хөдөө орон нутгаас Баян Өлгий, Өмнөговь, Дундговь, Дорнод, Говь Алтай гэсэн таван аймгаас бусад 16 аймгийн өсвөрийн баг тамирчид зорин ирж оролцож буйгаараа ихээхэн чансаа өндөр тэмцээн болж буй аж.
Түүнчлэн өрсөлдөөний чанараараа УАШТ-тэй эн зэрэгцэхүйц хэмжээнд болж буйг тэмцээний Ерөнхий шүүгч Ш.Баясгалан онцолж байв.
