Бөх унтахад саад болдог 5 буруу зуршил

Т. Дөлгөөн


Таны өдрийн хэмнэл зөв зохион байгуулалттай бол та орондоо орохоосоо өмнө яах ёстойгоо бага ч гэсэн мэдэж байгаа болов уу. Орой орондоо орж унтах нь бүхэл бүтэн шинжлэх ухаан. Энэ шинжлэх ухааны профессор нь зөвхөн дэглэм баригчид л байна. Таныг яг 10 цагт хөнжлөө нөмрөөд хэвт гээгүй, харин зарим нэг алдааг бүү гаргаарай гэж хүсч байна. 

Кофе уух

Унтахаас 6 цагийн өмнө уусан 600 миллитрийн "Starbucks" ч асуудал үүсгэнэ. Кофенд дурлагсад кофе уудаггүй эсвэл оройн цагаар кофе уудаггүй бусад хүмүүсээс 1 цаг бага унтдаг гэсэн тооцоо байдаг гэнэ.

Орондоо орж ажиллах 

Унтах зориулалттай орыг бусад зүйлд ашиглахгүй байх хэрэгтэй бөгөөд ингэснээр ор гэдэг зүйл зөвхөн нойртой холбоотой гэдгийг тархи байнга мэддэг байх ёстой. Жишээ нь, орондоо хоол идэх, орондоо ажлаа хийх зэргийг хориглох хэрэгтэй. Ингэснээр таны амьдрал ч эмх цэгцтэй болно.

Технологи ашиглах

Шинээр хийж байгаа судалгаа шинжилгээ болгон нэг л зүйлийг баталж байгаа юм. Дэлгэцийн цагаан гэрэл мелатонин гэх гормоны ялгаруулалтад муугаар нөлөөлдөг, энэхүү гормон нь хүнийг тайвшруулж, тайван нойрсуулах үйлчилгээтэй. Тиймээс "Facebook" эргүүлж хэвтэхийн оронд хуучин цагаа дурсаад цаасан ном эргүүлж суусан нь хамаагүй.

Согтууруулах төрлийн ундаа 

Ганц хоёр хундага дарсны дараа нойр тань хүрч байна уу. Энэ сайхан мэдрэмж удалгүй танд муугаар эргэж болно шүү. Согтууруулах ундаа уусны дараа нүд анилдаж хурдан нойрссон нойр хурдан сэргэж, анхаарал төвлөрөх үйл явцад муугаар нөлөөлдөг байна. 

Тослог ихтэй хоол хүнс

Нойрсохоос нэг цагийн өмнө идсэн ямар ч хоол танд муугаар нөлөөлнө. Мөн оройн цагаар идсэн өөх тостой хоол нойронд муугаар нөлөөлдөг. Үнэхээр өлсөөд байвал бүхэл үрийн болон уурагтай хөнгөн хоол сонгоорой.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)