Паул Кокс: Монголчууд ядуу хэрнээ бардам хүмүүс

Гэрэл зурагчин Паул Кокс 2014 оноос хойш Монголын алслагдмал дүүрэг дэх иргэдийн амьдралын хөргийг гэрэл зургийн хальсандаа буулгажээ. Түүнийг анх Чингэлтэй дүүрэгт зураг авахад оршин суугчид таагүй хандаж, багагүй асуудалтай тулгарсан ч, нэгэн хүмүүнлэгийн байгууллагатай холбогдсоноор монголчуудын өдөр тутмын амьдралын чухал мөчүүдийг гэрэл зургийн хальснаа буулгах завшаан тохиолджээ. Тэрээр Улаанбаатар хотод ажилласан гэрэл зургийн цомгоо “Red Hero 3” хэмээн нэрийдэж, Хонконгт туурвисан байна.

- Гэрэл зураг авахаар яагаад заавал Монголыг сонгосон юм бэ?

- Өмнө нь хамтран ажиллаж байсан найз маань намайг Монголд очиж, гэрэл зураг авахыг урьсан юм. Анх Монголд газардахад үнэндээ намайг ямар газар угтаж буй тухай ямар ч бодол, төсөөлөл байгаагүй. Жуулчид ихэнхдээ хөдөө явахыг илүүд үздэг бол би хот доторхи зураглалыг буулгахаар шийдсэн.

- Та очсон анхны сэтгэгдлээ хуваалцаач?
- Миний аялал такси барихаас эхэлсэн. Хэл нэвтрэлцэхгүй тул очих газраа хүрэх үедээ “Stop!” гэж орилон, зураг авч байлаа. Надад аяллын төлөвлөгөө, явах маршрут гэх зүйл байгаагүй л дээ. Удалгүй би “Цолмон ирээдүй” байгууллагынхантай танилцсанаар надад нутгийн иргэдийн хэрхэн амьдардаг тухай нэгэн шинэ ертөнцийг нээж өгсөн юм.

- Монголын жижиг, буурай суурин газруудад аялсан туршлагаасаа хуваалцаач?

- Тэд 20 хэмийн хүйтэнд, өнөөг хүртэл дэд бүтцэд холбогдоогүй орчинд амьдарч байна. Цэвэр усаа 100 метрийн цаадахь худгаас зөөж хэрэглэдэг. Дэд бүтцэд хангалттай холбогдож чадаагүйгээс угаалгын өрөө, бие засах өрөө гэж үгүй. Ихэнхдээ “Гэр” гэж нэрлэгддэг жижиг сууцанд, бохир зам, талбайгаар хүрээлүүлэн амьдардаг юм билээ.

Монголчуудтай танилцаад үзэхэд маш сайхан хүмүүс гэдгийг мэдэж авна. Гэхдээ гадныханд маш аюултай газар гэдгийг мэдэрсэн. Камерын дурангаас гадна маш олон асуудал, хэрүүл маргааныг би туулсан. Дэлгүүр, захуудаар явахад монголчуудын сонжсон, сэжиглэсэн харцтай байнга тулгарахаас гадна зарим нь бүр намайг чичилж, гар хүрэхийг оролдож байсан.

Монголын хотуудад ажилгүйдлийн түвшин маш өндөр. Намайг гадаад хүн гэдэг утгаар маш баян, хөрөнгөтэй хүн гэж монголчууд хүлээж авч байсан. Хүмүүс нь ядуу буурай, хүнд нөхцөлд амьдардаг ч маш бардам. Хүнд муугаа үзүүлэхийг хүсдэггүй тэдний зургийг авах их хүнд байсан.

- Та яагаад тэдний зургийг авахыг чухалчилсан юм бэ?

- Би Монголын тухай хүмүүсийн харсан нэгэн хэвийн дүр зургийг өөрчлөхийг хүссэн. Хүмүүс ихэвчлэн хөдөө орон нутгийн байгалийн сайхныг, бүргэд, хөдөө тал хээр, цөл зэргийн зургийг авдаг. Харин би өөр дүр зураг гаргаж ирэхийг зорьсон юм.

- Монголын хот, хөдөөгийн ялгааны тухай яриач?

- Хотууд нь гадаад зурагчдад их дургүй, таатай ханддаггүй байхад хөдөө орон нутгийн хүмүүс миний амьдралдаа уулзаж байсан хамгийн нөхөрсөг, халуун дулаан сэтгэлтэй хүмүүс байлаа. Хотод оршин суугчид хүн хүнээ гэх сэтгэл, олон зүйлээ алдсан мэт санагдсан. Харин нүүдэлчид тэднээс огт өөр. Хотод архидалт ердийн үзэгдэл болж, ажилгүйдлийн түвшин нь 60 хувьд хүрсэн. Энэ нь нэгнийгээ байнга хардаж сэжиглэж, чичдэг, байнга уурлаж бухимддаг нийгмийн дүр зургийг бий болгож байна.

- Танд төгс, сайхан зураг авахын тулд ямар нэг бэрхшээл, сорилт тулгарч байв уу?

Зургаадугаар сарын зуны нэгэн өдөр цаатан хүмүүсийн зургийг авахаар Сибирь рүү хил гарахаар болж, замдаа гарсан юм. Энгүй өргөн уудам, зах хязгаар нь үл мэдэгдэх тэр зам их донсолгоотой, бартаатай байсны дээр Google газрын зураг дээр харагддаггүй газар байсан нь тодхон санагдаж байна. Замд машин эвдэрснээс цаашид явах боломжгүй болж, өөр унаа хэрэгтэй болсон. Яг тэр үед гэнэтхэн цас орсон нь маш гайхалтай санагдаж, үнэхээр гайхашруулсан үйл явдал болж байлаа.  Монголд байсан цаг хугацаанд бүх зүйл тааварлашгүй, гэнэтийн байсан.

- Та Монголд очсон зургуудаараа үзэсгэлэн гаргасан тухай сонссон. Үзэсгэлэнд хамгийн ихээр онцолсон зургаа сонирхуулаач?

- Зураг авч яваад нэгэн айлд зочлохдоо тоглож буй бяцхан хүүг харсан юм. Гадны хүн гэж айж мэгдэлгүй, хүүхдийн цагаахан харцаар над руу харах хүүгээс орчлонгийн баяр баясгаланг мэдрэх шиг болсон. Хүүгийн гэр бүлтэй ярилцахад эцэг эх нь хүүгийнхээ татах өвчинтэй удаан хугацаанд тэмцэж, чадах ядахаараа хичээж байгааг нь мэдэж авсан.

Хүүгийн ард өлгөсөн чонын зурагтай хивс нь гэрийн жаврыг үргээж, айл гэрийг дулаан байлгах, гоёл чимэглэлийн зориулалтаар хэрэглэгддэг юм билээ.

Чоно бол Монголын уламжлал, соёлыг илэрхийлэгч чухал бэлгэ тэмдэг хэмээн нутгийнхан ихээр бэлгэшээдэг. Миний хувьд Монголд очсон нь бас нэгэн өөр цоо шинэ ертөнцийг өөрийнхөө хувьд нээсэн явдал болсон.

Ярилцсанд баярлалаа.

Паул Коксын Улаанбаатар хотод ажиллах үеэрээ авсан гэрэл зургууд: 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (42)

  1. Арчигаагүй улс төрийн хувалз нараас болж ингэж монгоын ард түмэн ядуу амьдарч байгаан. Идэж ууж ханаж чадахаа байсан хувалзнууд.

    0 0 Хариу бичих
  2. бусад орны овоолсон шавар яайжгий машиуудыг харж шүлэнгтэн өөрсдийгөө голох нь оюуны хоосрол ТОНГОЛЧУУД барж идэхгүй газар нутаг мал сүрэг газрын баялагтай.УЛС ТӨРЧИД АРД ТҮМЭН ЯДУУРЛАА ГЭЖ ГОНГИНОДОГ НЬ гадаадын зээл авчирч хувааж идэх зорилгото л яриа

    0 0 Хариу бичих
  3. Manai oron yaduu oron bish harin удирдлагын ядууралд орсон орон, шударга олигтой удирдагч гарч ирэхгүй байгаад л байгаа юм үүнийг нээхийн тулд үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүх нийтийн санал асуулга явуулах нэг удирдагчыг гаргаж ирэх одоогийн парламентийн систэмийн устгах хэрэгтэй

    2 0 Хариу бичих
  4. элбэгдорж үүнийг харж,, унших,, хэрэгтэй. Тэгээд би 8-н юу хийсэн, юу гэж хогшоруулсанаа, бодох ичэх хэрэгтэй..

    0 0 Хариу бичих
  5. Нэг зальтай солонгос гэр бүл "Хөөрхий энэ ядуу монголчуудад тусалъя" гээд америкийн Христэд итгэгчдийн цуглаан дээр жүжиг тавихад тэнд цугласан хүмүүсийн хандив хоёр цагийн дотор 14000 ам.доллар болсон гэсэн. Түүгээр тэдний гэр бүл Монголд ирж хөдөөгүүр зугаалж тааралдсан ядуувтар гэж харагдахаар хүмүүстэй зураг татуулаад тусалсан болж тайлагнасан болоод өнгөрч байгаа юм даа. Гадныхантай битгий зураг авахуулж бай. Тэд манайхныг ингэж ашигладаг. Та сайхан сэтгэлээр зургаа авахуулдаг. Харин тэд цаашаа тайлагнахдаа танд мөнгө өгсөн, хоол хувцас өгсөн гэж таны зургийг ашигладаг юм шүү.

    8 1 Хариу бичих
  6. Монголчууд мөнгөгүй сайн сэтгэлтэй удирдагчгүй л бна түүнээс ядуу ард түмэн бишээ бид өв уламжлалаа хадгалж цагаан цайлган сайхан сэтгэлээ ор тас хаячаагүй бна худлаа гэвэл цагаан сараар хараарай биднийг үгүй болгох гэсэн атаатан дайсны бодлогод л жоохон автаад бна юм бид өөрөөсөө өөрчлөлт хийж нэг нэгэндээ сайхан хандаж эхлэхэд богинохон хугацааны дараа шаал өөр болноо хичээгээрэй монголчуудаа

    15 0 Хариу бичих
  7. Bi huvidaa yaduu ih zantai bardam gdgtei sanaa niilne. Odoonii bgaa humuus ni amia hicheesen umhii sanaatai yaduu setgelgeetei iluu negendee ataarhdag horoldog muu sanaj yavdag uhamsargui ulsuud. Deedes doodosgui yalgaagui oyunii hoosrol yaduursan setgelgeetei boltson.

    15 1 Хариу бичих
  8. mod zarj bga uwgun 7buudald uilchilgeenii tuwtei tureeseldeg hajuuguurni nuurs mod zardag yamar u ene odoo yduu yu

    4 2 Хариу бичих
  9. бид найрсаг сайхан сэтгэлтэй хүмүүс биш. муухай харсан, амиа бодсон, худалч хульхи дээр нь сагсуу. залхуугаасаа болж ядуу гуйлгачин

    16 0 Хариу бичих
  10. монголчууд залхуу л болохоос ядуу биш

    13 0 Хариу бичих
  11. Sain bnyy ene uduriin mend

    0 1 Хариу бичих
  12. hyyhded chanartai amidral ugch chadahgyi baijiij tsuvuulaad bdag n l buruu shdee

    3 13 Хариу бичих
    • Та юу ярина вэ? Надад л хувьдаа хүнд гайхуулах эд хөрөнгө байхгүй ч сайхан хүүхдүүд минь байна. Хань ижил минь байна. Би өөрийгөө хамгийн баянд тооцдог. Би тэдэнд тансаг амьдрал бэлэглэж чадахгүй ч ХАЙР өгч чадна. Таныхаар чанартай амьдрал гэж эд хөрөнгөнд умбуулахыг хэлж байна уу? Монголчууд эсгий гэрт амьдарч, хөдсөн дээл нөмөрч байхдаа ч өөрсдийгөө ядуу гэж бодож байгаагүй хүмүүс. Энэ чинь л манай үндэстний шуналгүй, байгаадаа сэтгэл ханадаг, хүн хүнийгээ дээдлэх үзэл юм шүү дээ. Та ойлгохгүй байх. Монголчууд хүүхэд төрүүлэх, ам бүл нэмэх гэж ярьдаг. Таны үндэстэн цувуулах гэдэг байх нь.

      30 0
    • Хүний хувь тавилан өөрөө чанрыг бий болгохоос угаасаа баян мундаг айлд төрье гэж хэн ч шийдэж чадахгүй. Монголын үрс олон болог ээ, Казакууд цаана чинь нэг айл дор хаяж дөрвөн хүүхэдтэй байна. Энэ бол аюултай бодлого гэхэд монголчууд 2-с хэтрэхгүй байна, энэ чинь буруу шүү.

      11 0
  13. Би Африк гэхээр л ядуу халтар хүүхдүүд,өвчин,өлсөглөн гэж боддог бсан.Кенид ажлаар очиход нийслэл Найроби хот нь юун Улаанбаатар байна лээ дээ.Тэгээд улс орныхоо улс орныхоо удирдлагуудад яасан их гомдсон гээч

    15 0 Хариу бичих
  14. Манайхан ядуу ч гэсэн цэвэрхэн суух юм даа. Европд бол ядуучууд гээд байгаа хүмүүс улсын байранд тэтгэлэг аваад хачин заваан суудаг ш дээ. Тунгалаг агсаны үг санаанд орчлоо байна. Ямарч ядуу хүнд савангийн мөнгө байдаг л байхгүй юу гэж

    17 0 Хариу бичих
  15. ene pisda hudlaa iimerhuu zurag darj baruundaa ochood uzesgelen gargaj mungu oloh gj bgn sedevee manaihaas avad bgarai pisda mini

    8 10 Хариу бичих
    • chi bur goy zurg blh gar bnda uurlaj buhimdaj dund huruugaa gargad avhulad tavitsn bl mongoliin zaluusiin 1 amidral gsen goy zurag tavigdan shu xD

      5 0
    • tehdee ene zurgan derh humuus jinhen mongol humuus bna

      1 0
  16. Manai mongolchuud yduu ch gesen ger n tseverhen ene baruunii humuus mash zavaan amidardag usand ordoggui har tamkhind orchihson unen sejigiin

    12 1 Хариу бичих
    • gadnihand ter hmaku shde chi uurigul hiche

      0 7
  17. Tenej sursan nuhur bna End yariad bgaa yum ni gantshan manai uls ch bish delhiin yamarch ulsiin suurin gazar bdag l asuudal bna...

    12 1 Хариу бичих
    • Delhiin hugjij bga gazar hugjtsun gazariin suurin gazar ni mongoliin tuvuus hamaagu dr bga shuu =)) hudlaa aashhaa bolildoo

      1 0
  18. ядуу хэрнээ өөдрөг сэтгэлтэй, сайхан улс

    5 1 Хариу бичих
  19. Ядуу хүн гэхээр бусдаас юм гуйсан, аргаа барсан, ядарсан хүн гэж барууныхан боддог. Ядуу хүн ч гэсэн бардам байх эрхтэй. Хүний орчлонд төрчихөөд өөрийгөө гээх шиг хэцүү зүйл үгүй, тиймээс юм болгоныг зоосны нүхээр харж болохгүй. Хэдийгээр Бенз байтугай Приус унаагүй ч, аз жаргалтай, инээд хөөртэй, элэг бүтэн амьдарч байгаа маш олон хүн бий. Мөнгөтэй байхад Аз жаргалтай болдог гэж ойлговол орчлонг таних болоогүй л байна даа гэж хэлнэ дээ

    42 0 Хариу бичих
    • ter orchlon chin oorchlogdood udaj bna odoo mongogui l bol hen ch bish yu ch bish orchlon hatuu bolson gdgiig medeegui l bna daa gej helne dee melne dee eedee uuhai

      3 3
    • За битгий цэцэрхээд дөвчигнөөд унаарай. Гадаад хүн монгол хүн ялгаа байхгүй. Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй

      1 0
  20. Hamaa namaagui gadnii zolbin gulugnuud mongold mine ireed duraaraa yarij bichij zurj doromjilj baih yum ed nar eron hen yum yu yum be? Dandaa iimerhuu zurag hurug awch baih yum shal durgui hurchlee guilgachin donshuuch llruud chn. Eron munh nalslahgui baij shavar chuluun baishind amidraad ch yaalaa.

    8 7 Хариу бичих
    • mongolchuud teguul gadaad ochiod yaj baasdaj bgaa bleede tsuun hdn gaiku ner hundtei blod yvj bhd ihenh tgel hulgai deerem 1nee alj hydal bie uneleel tgeel bjiinda chi ch bs gadniihniig ingj bichech l bdg gadniihand bl chi ch bs gadniih l gsn ug shde niigemsheegii shaar ve!!

      3 0
  21. Yag bj bgaa bodit unen dur turh nuur tsarai ni ene sh deee

    2 2 Хариу бичих
  22. Hotod amidardag malnuud hun chanar gej ugui bolson ORCuudaar duursen zombi met haragdaj bn huduud chin az jargal bdag yum bish uu yaduu ch gesen maltai

    4 1 Хариу бичих
  23. аягатай цай барьчихсан ээжтэйгээ байгаа ахын зураг хамгийн их халуун длтно санагдлаа

    4 0 Хариу бичих
    • Mongolchuud muuhaig harhaaraa nudee tas aniad, saihniig.n.haigaad yvdag ih saihan gegeeleg ch y m uu te1 ch ym uu.saihan ard tumen.l dee.

      3 0
  24. bi ch gesen jargaliin oron geed bgaa ter ulsad ni ochood zahiin duureguudeer orood har tamhichid, bie unelegchid. mongonoos oor yu boddoggui humuusiig, etseg ehee asrah gazart aviachij orhij bgaa huuhduudiig, tsaas nomorood gudamjind honojn bgaa arhiching olj haraad avch chadna shdee. Er ni hun yu husne tuuniigee l hardag gedeg,Ene hun Mongoliin mine muug uzeh gej l irsen hun bna ugaasaa

    30 1 Хариу бичих
    • lol ugasa delhii dayara terniige mdne gadniihan mongoliig shineer tanij mdhiin tuld buh zuilsiin l darj bn shde yuga nuusiin surtei shaas!!! ugasa amerik europ gd buh l orniig kinon dr n tm ym bj l bdgiig bid bugd l mdne shde ene zuragchin tgleech mnaid iim tiim humus ogt bhku hrn mongold bdiin bn gtsn bshde!!!!!!!!! zuer yduu zuduu ediin zasag n hundertsn urtei zeeltei bgaga l haruulaachde tgel hudla mongoliig delhiid sain saihnaar n haruulna gl hudla gev gnt deele umsul ineegel misheegel bdg ter 1 huuramch dures yg unniig helhed zalhaj bn shde!!!! deel bl mongoliin baharhal gdg murtlu huduuni deeltei humuusee uursdu guilgachin baliar orc gdg shde!!!!

      1 0
    • ishhhhhh bodoj bga n ch ter setgej bga n ch ter butkue

      2 0
    • Энэ хүний ажил нь зураг авах. Хаана сонирхол татахаар газар байна тэнд очиж л авч байгаа. Хаа холоос монголчуудын мууг үзэх гээд л ирж зураг авав гэж. Жоохон амьдраотай сэтгэж баймаар юмаа. Европчуудын ядуусын зураг хүртэл нэтээр хэсээд байж л байдаг шдээ.

      4 3
    • Tegeed ochood avaad, iim.yriltslaga ogood taviach, pc nii araas n hutsaj bh ym. Uneniig l bgaagaar n l hridan baisht. Unen ym dandaa uneneeree l ulddeg shuu.

      3 0
  25. Монголчуудын Бэлгийн буруу амьдрал, Архидалт, Толгойгоо ажилуулахгүй Сэтгэхгүй байгаагаас энэ бүх ядуурал гутамшиг үүдэлтэй.

    22 1 Хариу бичих
    • Uneeeen tumen unen

      1 0