А.Баярцэцэг: Мэдээж титэм рүү тэмүүлж байгаа. Гэхдээ Монголоо сурталчилна гэдэг бол хоёрдугаар том даалгавар

“Miss World” буюу Дэлхийн мисс шалгаруулах тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 26-наас ирэх сарын 18-ны хооронд зохион байгуулагдана. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчаар А.Баярцэцэг шалгаран титмээ шилжүүлэн аваад байгаа билээ.

Тэрээр хоёр долоо хоногийн дараа тэмцээндээ явах гэж байгаа юм. Дэлхийн миссийн тэмцээний бэлтгэлээ базаагаад тун завгүй байх үеэр нь түүнтэй цөөн хором ярилцснаа хүргэе.

-Эх орноо төлөөлөн дэлхийн миссийн тэмцээнд оролцох эрхийг авсан танд баяр хүргэе.  Энэхүү эрхийг авсан талаар яриагаа эхэлье?

-Би өнгөрсөн жил “Miss Mongolia” тэмцээний дэд байрт шалгарсан. Харин энэ жил манайд УИХ-ын сонгууль, АСЕМ гээд томоохон үйл явдлууд тохиосон учраас үндэсний тэмцээн зохион байгуулагдаагүй юм. Тийм болохоор дүрэм ёсоор өнгөрсөн жилийнхээ дэд миссэд тэргүүн миссийнхээ титмийг шилжүүлсэн

-Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч болоход юу таны давуу тал болсон гэж бодож байна вэ?

-Мэдээж гадаад хэл маань давуу тал болсон. Би өөрөө англи, испани хэлтэй бас франц хэлийг давхар судалдаг. Олон орны охидтой өөрийнх нь хэлээр ярьж, эх орноо сурталчилна гэдэг маш том давуу тал болно гэж бодож байгаа. Мөн өмнө нь орсон тэмцээнүүд сайнаар нөлөөлсөн байх. Дээр нь хамгийн том давуу тал бол миний бэлтгэл. Бэлтгэлээ сайн хийсэн тохиолдолд очоод айх зүйл бага.

-Дэлхийн миссийн тэмцээнд оролцох бүсгүйн ард ямар баг хамт олон ажилладаг юм бэ?

-Энэхүү том боломжийг ашиглан эх орноо дэлхий нийтэд аль болох эерэгээр сурталчлах нь хамгийн чухал. Тиймээс би төслийн багтай ажиллаж байна. Ернь бол тэмцээн гэхээс илүү төсөл гэж харж байгаа. Тийм болохоор маркетингийн менежер, идэвхжүүлэгч, график дизайнер гэх мэт арваад мэргэжлийн хүнээс бүрдсэн баг ажиллаж байна. Багийн гишүүдийн хувьд бүгд сайн дурын үндсэн дээр нэгдсэн.

-Бэлтгэл ажлаас эхлээд дэлхийн миссийн тэмцээндээ явах хүртэл ихээхэн хэмжээний зардал ордог байх. Танд ивээн тэтгэгч бий юү?

-Зардал мөнгө бол маш их гарна. Бэлэн мөнгөний ивээн тэтгэгчид одоохондоо байхгүй л байна. Харин хувцас, бүтээгдэхүүн, үйлчилгээ гэх мэт зүйлээр дэмжиж байгаа ивээн тэтгэгчид маш олон бий.

-Ер нь дэлхийн миссийн тэмцээнд орохын тулд хэр их бэлдсэн бэ?

-Сүүлийн нэг сарын хугацаанд албан ёсны бэлтгэл маань эхэлсэн. Анхнаасаа тэмцээнд зориулаагүй бэлтгэлтэй байсан нэг зүйл бол хүмүүнлэгийн ажил юм. Сүүлийн таван жил би “Агаа эгээ” гээд хөтөлбөр хэрэгжүүлээд явж байна. Асрамжийн газар байдаг өсвөр насны хүүхдүүдийг  үлгэрлэн дэмжих, ах эгчтэй болгох зорилготой төсөл гэж хэлж болно. Одоогоор Монголд 5000 гаруй өнчин хүүхэд бүртгэлтэй байдаг. Өсвөр насандаа хүүхдүүд маш чухал шийдвэрүүдийг гаргадаг шүү дээ. Тэр үед нь зааж зөвлөх, дэмжих хүн хэрэгтэй болдог. Тиймээс тэдэнд эд материалаар биш ч гэсэн сэтгэл санаагаар нь туслаад явахыг хүссэн.

Жишээ нь ментор болсон хүн нь тухайн хүүхдэд мэргэжлээ яаж сонгохоос эхлээд олон асуудал дээр зөвлөгч нь болж өгдөг юм. Би энэ төслөөрөө дэлхийн миссийн тэмцээний “Зорилго бүхий гоо үзэсгэлэн” шалгаруулалтад оролцоно.

-Дэлхийн миссийн тэмцээнд оролцож байгаа орон орны бүсгүйчүүд өөрсдийнхөө орны онцлогийг илтгэсэн бэлэг авч очдог. Харин та ямар бэлэг сонгосон бол?

-Өмнө нь оролцож байсан хоёр тэмцээндээ би эмээл авч явж байсан. Хараад байхад ихэнх орны мисс улс орныхоо хамгийн гоё гэсэн биет бэлгийг авч явдаг. Харин энэ удаад бид илүү өвөрмөц зүйл санал болгоё гэж бодсон. Материаллаг зүйл элэгдэж, алга болдог бол дурсамж тэгдэггүй. Тиймээс би хүний амьдралд нандин дурсамж үлдээх аяллын багцыг бэлгээрээ сонгосон. Багцад маань хоёр хүний 10 хоног Монгол руу аялах эрхийн бичиг багтсан. Нэмж хэлэхэд энэ аяллын санааг маань бодит амьдрал дээр хэрэгжихэд тусалж байгаа “Өнөр Монгол” аяллын агентлагтаа баярлалаа. Эргээд энэ бэлэг маань Монголын аялал жуулчлалыг дэмжихэд хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Мөн тэнд очоод бэлгээ дуудлага худалдаагаар зардаг. Эргээд тэр мөнгө нь хүүхдийн төлөө хүмүүнлэгийн ажилд хандивлагддаг.

-Жил болгон л үзэгчид манай мисс яах бол гэж сэтгэл догдлон үздэг. Та өөрийгөө хэр их амжилт гаргана гэж бодож байна?

-Монголынхоо амжилтыг ахиулахыг зорьж байгаа. Мэдээж титэм рүү тэмүүлж байгаа. Гэхдээ Монголоо сурталчилна гэдэг бол хоёрдугаар том даалгавар гэдгийг маш сайн ойлгож байна. Энэ бол зөвхөн миний тэмцээн биш манай багийн бас монголчуудын маань тэмцээн. Тийм учраас байж болох хамгийн дээд боломжоо шавхаж оролцоно.

-Та аль шалгаруулалтад илүү ач холбогдол өгч байгаа вэ?

-Зорилго бүхий гоо сайхан төрөлд илүү ач холбогдол өгч байгаа. Яагаад гэвэл энэ тэмцээний үр дүн илүү чухал бас бодитой. Топ модель, авьяасийн төрөлд мөн найдлага тавьж байна. Өмнөх жилүүдэд монгол уран бичлэгийг бүжигтэй хослуулж хийсэн үзүүлбэрүүд байсан. Миний хувьд монгол уран бичлэгийг бүжиг, илбэтэй хослуулах болно.

-Мисс гэж таныхаар хэн бэ?

-Эмэгтэй хүний гэгээлэг оршихуй юм болов уу. Яг мисс тийм гэсэн тодотгол байхгүй гэж боддог. Монголын маань бүх л охид сайхан. Харин тэднийг төлөөлөн дэлхийн миссэд оролцоно гэдэг надад нэр төрийн хэрэг.

-Энэ тэмцээний талаар юу гэж боддог вэ?

-Хүмүүст итгэл найдвар хайрладаг тэмцээн гэж боддог. Дэлхийн миссэд ялна гэдэг бол гүүртэй адилхан зүйл. Хэрвээ Дэлхийн миссийн титмийг хүртвэл надад олон хэрэгтэй төсөл хөтөлбөрийг Монголдоо хэрэгжүүлэх боломж нээгдэнэ. Гэхдээ дэлхийн мисс болбол дан ганц өөрийнхөө улсын төлөө биш дэлхийн хаана ямар улсад тусламжийн гар хэрэгтэй байна тэр газар нь хүрч  ажилладаг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)

  1. Улсаас яагаад дэмжихгүү бгаан бэ

    0 0 Хариу бичих
  2. Uhaalag ohin baina, zorigtoi baij moroodloo bieluuleerei! Amjilt erooe!!!

    0 0 Хариу бичих
    • Намайг дэмжиж байгаад баярлалаа

      0 0
  3. Sainuu? Chamaig mash ih demjij bga shv! Chi chadnaa amjilt, ene jil ih zow hunee songoj yawuulj bgaa gej bodoj bna. Tomoos tom amjilt!

    0 0 Хариу бичих
    • Намайг дэмжиж байгаад баярлалаа

      0 0
  4. gui ee ene chin odoo buhel buten delhiin misst yavah fej bgaa bizdee? yahaaraa uls ni demjdegguin be? esvel zugeer huviin shugamaar sonirhlooroo yavj bgaanmuu?

    1 0 Хариу бичих
  5. Ухаалаг хөөрхөн охиндоо амжилт хүсье. Чи чаднаа.

    1 0 Хариу бичих
    • Намайг дэмжиж байгаад баярлалаа

      0 0
  6. Yostoi mundag miss, zaawal amjilt gargarai chi chadnaa, ene temtseend bas video hiideg bilv goe hiigerei you are best off best

    0 0 Хариу бичих
    • Намайг дэмжиж байгаад баярлалаа

      0 0
  7. Enen estoi uhaalag mundag ohin ene udaa hamgiin zuw hunee yvuulj bgaa ymar 1 amjilt zaawal garnaa. amjilt bayrtsetsgee

    3 0 Хариу бичих
    • Намайг дэмжиж байгаад баярлалаа

      0 0
  8. Доороосоо ч гаднаасаа ч гэрэлтсэн сайхан бүсгүй бна.

    1 0 Хариу бичих
    • Намайг дэмжиж байгаад баярлалаа

      0 0
  9. Amjilt Ohin mini.Uhaalag,chadvarlag canagdlaa.amjilt eruuguud l zuragtaar uzne dee

    1 0 Хариу бичих
    • Намайг дэмжиж байгаад баярлалаа

      0 0
    • Uhaalag shn busgui amjilt husie

      0 0

ЭНЭ ТУХАЙ