Хятадууд хиймэл дагуул хөөргөжээ

А.Санчир


Өчигдөр өглөө 07 цаг 42 минутад Хятадын “Жиүчюнь” хиймэл дагуул хөөргөх төвөөс "Pulsar" туршилтын хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Энэхүү "Pulsar" туршилтын хиймэл дагуул нь нарны тойрог замын адил тойрог замд байдаг дагуул болох юм байна. Хиймэл дагуулыг тойрог замд орсны дараа тойрог зам дахь техникийн туршилт, тандалтын хүчин чадлын үзүүлэлт, орчинд тохирох чанар, "Pulsar"-ын тоо бүртгэл, тандалт мөн тэрчлэн техникийн системийн туршилтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Уг хиймэл дагуулыг тойрог замд гаргасан “Чанжэн” иж бүрэн зөөгч пуужин нийт 239 удаа, үүнээс 2014 оны есдүгээр сараас хойш хоёр жилийн дотор 45 удаа сансарт хөөрсөн байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ