Бөхчүүд сурагчдад 200 ширхэг үлгэрийн ном бэлэглэжээ

"Хантайшир” дэвжээний 15 жилийн ой энэ жил тохиож байгаа аж. Тэгвэл ойгоо угтан улсын гарьд, "Хантайшир бөхийн дэвжээ"-ний гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнэ, улсын начин Л.Гантулга, Аймгийн начин Х.Ариунбаатар нар Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн номын санд болон хүүхдүүдэд 200 ширхэг үлгэрийн ном бэлэглэжээ.

Тэд хэд хоногийн өмнө Эх нялхсын сэхээн амьдруулах тасагт 5 сая төгрөгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмж хандивласан билээ.

Дашрамд дурдахад, "Хантайшир бөхийн дэвжээ"-ний 15 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан энэ хагас сайн өдөр болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Hudlaa sdanuud.garaa tosood yu uguh bol geed uluntuj amidardag lalaruud.ard tvmnii munguur amia ar geree tejeej bga gulugnuud

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ