Б.Пүрэвдорж: МАН 21 оффшорчиноо хамгаалах хууль оруулж ирлээ

Ч.Хүрлээ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Тус хуулийн төслүүдээр оффшорын асуудлыг зохицуулахаар тусгасан юм.

Б.Пүрэвдорж: -Энэ хуулиар өмнөх оффшорчдоо хэрхэн гаргаж, яаж шийтгэх юм бэ гэдэг нь тодорхойгүй байна. МАН-ын 21 оффшорчин байгаа шүү. АН-аас нэг оффшорчин байгаа. Энэ хүмүүсээ яах юм бэ. Хуулийг төслийг харахад эрх баригч МАН-ынхан өөрийнхөө намын 21 оффшорчиноо хамгаалах чиглэлд илүү яваад байна.

С.Бямбацогт: -Хууль эргэж үйлчилдэггүй гэсэн зарчим байдаг. Гэхдээ С.Баярцогтын оффшор илэрсэн үед энэ хуулийг баталсан бол тухайн үед ил болсон оффшорчидод хариуцлага хүлээлгээд явах байсан. Тиймээс цаг алдахгүйн тулд энэ хуулийн төслийг оруулж ирж байна. 21:1 гэсэн тоо бол худлаа шүү. Тантай санал нийлэхгүй байна. АН-аас Э.Бат-Үүл даргын хүү, С.Баярцогт, УИХ-ын гишүүн асан Кекүшьюзан Батбаяр зэрэг олон хүн байдаг.

Х.Болорчулуун: -Оффшорчин хүн данс, эсвэл оффшор бүсд байгуулсан компаниа өөрийн нэр дээр байгуулдаггүй гэсэн олон баримт бий. Ихэвчлэн гэр бүлийнхээ аль нэг гишүүний нэр дээр байгуулдаг. Тэгэхээр тухайн оффшорчин гэр бүлийн аль нэг гишүүний нэр дээр оффшор данс нээсэн бол тухайн гэр бүлийн гишүүнд хариуцлага хүлээлгэх асуудал байгаа юу?

Н.Энхбаяр /Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд/: -Аливаа хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн боловсруулдаг. Гэр бүлийн гишүүдийг хамруулж, хүрээг нь өргөжүүлэх эсэх асуудал дээр нэлээд ярилцсан. Үндсэн хуулийн 16 зүйлийн 14-т гэмт хэрэгт гэр бүлийн гишүүдийг хамруулж болохгүй гэж тодорхой заасан байгаа. Түүн дээр үндэслэн гэр бүлийн гишүүдийг хамруулж, өргөжүүлээгүй.

Г.Занданшатар: -Хууль зүй, дотоод хэргийн яам оруулж ирж байгаа хуулиа татаад, маш сайн боловсруулаад дахин оруулж ирэх хэрэгтэй байна. Маш тодорхойгүй, уялдаагүй, хальт, мульт боловсруулсан хуулийн төсөл байна. Жишээлбэл, гадаадад данс нээхийг хориглоно гээд хуулийн төсөлд заасан байна. Тэгэхээр оффшорт бус гадаадад л данс нээвэл хууль зөрчсөн болох уу. Энэ бүхнээ тодорхой болгох хэрэгтэй.

Ийн гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт болж, 64.8 хувийн саналаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Za za ene huulind barigdahgui ger bui hamaatan sadniha ner deer bolgochool ineegeed yavj baih uym bna l da huurhiidu.

    0 0 Хариу бичих
  2. Одоо овшоорт бгаа 18 тэрбум $ оо оруулж ирэхийг Хуульзүйн яам шаардаачээээээ !!! Энэ Бямбацогт гээчийм дандаа л харлуулж суудаг бсан !!!! Одро тэгээд зоригтойхон шиг хийжаагаам хаана бнааааа!!! Барьцахдаа маш сайн !!!! Наана чинь 4-6 данстай гишүүд бна ш дээээ !!!! Тэдгээрээ шаардаачэээ !!!! Овшоорчдын мөнгө чинь ЭЗ 17 хувь өсжийн гэж тархи угаажаах үед чинь бий болсон бна Бямбацогтооооо !!!!! Нөгөө өссөн баялгийн мөнгө чинь ингээд гадаадад нууж баяжижгаасан бна шүү дэээ !!!! Өмнөх 2008-12 онуудад тарааж , нууж идэж !!! Сүүлд бондын мөнгийг зам, орон сууц руу хийж идсэн бна ???!! Ингээд сүүлийн 8 жилийн мөнгийг идсэн нуусан хулгайчдаас мөнгийг нь аваачээээээ !!!! Хууль эргэж үйлчлэхгүй гэж битгий хэлээрэййййй !!!

    0 0 Хариу бичих
  3. mangaruud ogtsor

    0 0 Хариу бичих
  4. МАН-ын оффшорчид нээрээ их олон байсан шүү.даанч өөрсдөө оффшорчид болж болдог өөр хүн болж болдоггүй үгүй мөн хачин хүмүүс шүү,шударга байлядаа.

    0 0 Хариу бичих
  5. Buur tatgalzah heregtei shuu dee

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ