Дэлхий дээр анх хүн үүссэн цагаас эхлэн анагаах ухаан хөгжиж ирсэн билээ. Сая жилийн хугацаанд тухайн үед үхлийн аюултайд тооцогддог байсан өвчнүүдийг хүмүүс ойлгон судалж эмчлэх аргыг олж мэдсэн байдаг. Гэвч одоо болтол эмч нарын толгойг гашилгасан өвчнүүд байсаар байгаа юм.
Urticaria Буюу Чонон хөрвөс – усны харшил

Энэ ховор хэлбэрийн харшлын үед өвчтөн усанд хүрмэгц тууралт гардаг юм байна. Угаалга бүрийн дараа биеэр тууралт гарах ба энэ нь хоёр цагийн дараа арилдаг. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол чонон хөрвөст илүү их өртдөг. Энэ өвчний шинж тэмдэг нь бэлгийн бойжилтын үеэс илэрдэг аж. Усны харшлын тухай мэдэх хүн ховор таарна. Энэ өвчний ойролцоогоор 50 тохиолдол тэмдэглэгдсэн байдаг. Үүнийг эмчлэх эмчилгээ гэж байхгүй ч харшлын эм нь тодорхой хэмжээгээр тусалдаг.
Picacismo

Picacismo – энэ нь хүн өөрийн бие махбодид ямар ч шим тэжээлгүй зүйлсийг идэж боловсруулдаг эмгэг юм. Пикацизмтай хүмүүс дотор эрхтний гэмтэл, хордлого үүсгэхүйц муу зүйлсийг иднэ. Энэ эмгэгээр өвчлөгсөд ихэвчлэн хоол тэжээлийн дутагдалд орсон хүмүүс байдаг. Мөн ийм эмгэг нь ихэвчлэн бага насны хүүхэд болон жирэмсэн эхчүүдэд тохиолддог гэнэ. Үүний эмчилгээ нь ихэвчлэн сэтгэл санаатай нь харьцаж сэтгэцэд нь нөлөөлөхөд чиглэгдсэн байдаг.
Гиперэкплексия буюу айх хам шинж

Энэ эмгэгийн үед өвчтөн айсан үедээ гэнэт зандарч, нэг л үгээ байн байн давтаж, хэн нэгний үйлдлийг дуурайж эхэлдэг. Энэ хам шинжийн эхний шинж тэмдэг нь бэлгийн бойжилтын үед илрэх бөгөөд нас ахих тусам шинж тэмдэг арилна.
Micropsia

Энэ мэдрэлийн эмгэгээр өвчилснөөр хүний уураг тархи нүдэнд харагдах үзэгдлийг буруу тусган ойлгодог. Микропитэй хүнд орчин тойрны эд зүйлс хэвийн хэмжээнээс жижиг болж харагддаг. Зарим тохиолдолд тэдний нүдэн дээр жижгэрч байгаа мэт харагддаг аж. Энэ хам шинжээр үүсгэгдэх үзэгдэл нь өвчтөнд хурц хэлбэрийн саа болдог гэнэ.
Klein

Ийм хам шинжтэй хүмүүс өдөрт 20 цаг унтдаг. Энэ байдал нь долоо хоногоос хэдэн сараар үргэлжилдэг. Хам шинжээс урьдчилан сэргийлэх боломжгүй. Учир нь ямар ч анхааруулах шинж тэмдэггүй ирдэг өвчин юм. Клейн-Левины хам шинжийг өөрөөр Нойрсож буй гүнжийн хам шинж гэж нэрлэдэг. Энэ хам шинжээр өвчилсөн хүмүүсийн 70%-ийг эрчүүд эзэлдэг юм байна. Азаар энэ өвчин нь саяд нэг л тохиолддог. Хамгийн хачирхалтай нь эхний шинж тэмдгээс хойш 8-13 жилийн дараа өвчин өөрөө аяндаа алга болдог.