Шаргуу хөдөлмөрлөх нь бөгтөр нуруутай болгоно уу гэхээс баян болгохгүй

Т. Дөлгөөн


Бид бүгд баяжихыг хүсдэг ч бүгдээрээ үүний төлөө тэмцдэггүй. Зарим хүмүүс баяжих нь үнэхээр хүнд хэцүү зүйл гэж итгэсэн байдаг учир зорилгынхоо төлөө тэмцэхээс, үнэн сэтгэлээсээ тэмүүлэхээс айдаг.

Болгарын нэг зүйр үг бий “Шаргуу хөдөлмөрлөх нь таныг бөгтөр нуруутай болгоно уу гэхээс баян болгохгүй”

Ядуу хүмүүс баян газрын эздэд боолчлогдон, бага хөлс авдаг байсан үеэс энэ зүйр үг үүсэлтэй. Тэр үед мянга шаргуу ажилалаа гээд бөгтөр нуруутай, бие муутай болохоос биш энгийн хүмүүс баян болох боломжгүй байжээ. Одоо цагт ч гэсэн бид том, жижиг компанид ажилчнаар орж сарын цалин горьдож, шаргуу ажиллаж байна.

Илүү цагаар ажиллаад, өндөр цалинтай ажилд орлоо гээд та БАЯЖИХ болов уу?

Магадгүй л юм танд амжилт! Ихэнх тогтмол орлоготой, амьдралаа болгоод байдаг хүмүүс баяжихын тулд хуримтлал үүсгэдэг. Мэдээж хуримтлал муу зүйл биш. Санхүүгийн баталгаатай болоход маш их хэрэгтэй.

Хуримтлал таныг таныг хэр хол аваачих вэ? 

Хэрэв баян амьдрал руу авирах олс байдаг бол тэр нь лав хуримтлал биш. Хуримтлал бол зүгээр л циркийн хамгаалах тор.

Харин ЧАДВАР бол мөнөөс мөн. Та нэг сая төгрөгний цалин авдаг байлаа гэж бодъё. Үүнээс 200 мянга төгрөгийг нь сар бүр хадгаллаа гэхэд 5 сарын дараа л сарын цалинтайгаа адил хэмжээний мөнгө цуглуулна. Гэвч та ажилгүй боллоо гэхэд энэ мөнгө нэг сарын турш л хүрэлцэнэ.

Дараа нь яах вэ?

Үнэхээр хангалттай их хуримтлал үүсгэлээ ч энэ нь хязгаартай. Тиймээс таны үргэлж найдаж болох найз бол ЧАДВАР. Хоёр залуу ойд урт аялал хийхээр болжээ гэж бодъё. Нэг нь сул биетэй, нөгөө нь бие бялдарын хувьд эрүүл чийрэг, булчин шөрмөстэй залуу.

Сул биетэй залуу аялалд гарахаасаа өмнө хангалттай их хоол хүнстэй цүнх, аяны хөнжилтэй гарсан бол нөгөө залуу нь хэд хоног хүрэлцэх л хүнс авчээ.

Бие султай эхний залуу хангалттай их хоол хүнстэй учир байгаа зүйлдээ сэтгэл ханаж санаа амар байлаа. Гэхдээ түүний хоол хүнс дуусвал тэр өлсөж үхнэ. Харин хоёр дахь залууд санаа зовох зүйл бий. Тэрээр өөрийн чадвараа ашиглаж эртхэн хоол хүнс, идэж уух зүйл олохгүй бол болохгүй гэдгээ мэдэх учир ойд өөрийн чадвараа ашиглан ан хийж, хоол хүнсний зүйлсээ бэлджээ. Мөн түүнд аяны хөнжил байхгүй ч мод мөчрөөр дулаахан урц хийж чадсан байна. 

Хэн нь энэ урт аялалаас амьд гарч чадсан бол?

Чадвар гэхээр дан ганц ажил мэргэжлийн талаар яриад байгаа хэрэг биш. Үүнд бусадтай харилцах чадвар, өөрчлөлтөд уян хатан байж чаддаг зан чанар, өөрийн хүсэл зорилгынхоо төлөө тэмцэж чадах тэсвэр тэвчээрийн талаар ярьж байна.

Тиймээс зорилгодоо хүрэхэд туслах бүх чадваруудаа тодорхойл, түүнийгээ хөгжүүл. Үүндээ хөрөнгө оруулалт хий. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. Company zahiral bat, manager bold, manager dorj ajilddag bjee. Dorj bol batiin hamaatan. Bold companiin buhiil shine sanaachlaga, zardliin hemnelt, buteegdehuunii borluulaltiin saijruulah chigleleer mash ih zuil hiij ene ni ch ur dund hurch companiin ashig orlogo sain baigaa, gehdee bolg hezee ch dorjoos sain tsalin avahgui, hezee ch dorjiin omno bairnii hongololtod hamragdahgui yagaad gevel dorj batiin hamaatan. Eniig l mongol managment gej nerleed bgaan.

    0 0 Хариу бичих
  2. манайхан сүүлийн үед ажлыг үнэхээр ял хийж байгаа юм шиг хийдэг болсон. 5 цаг хэзээ болох болоо гээд. сүүлийн үеийнхэн өөрийгөө хөгжүүлэх мэргэжлээ дээшлүүлэх гэж юм байхаа байчихсан. ур чадвар гэдэг юмыг ямар ч нийгэм дэмжинэ. коммунизм, ардчилсан нийгэм, хаант засаглал гээд. авьяас чадвартай хүмүүс хаана ч ямар ч нөхцөлд дасан зохицож ажиллаж өөрөө шинэчлэгдэж байдаг. бас чадвартай хүмүүс бусдаас илүү амьдарч бусдын анхаарлын төвд байдаг. зарим нь бүр хуримтлал хийж мөнгөө түгжихгүй эрсдэлтэй юманд мөнгөө хийчихсэн л явж байдаг. манай улсад спортынхон л олон улсын тэмцээнээс медаль аваад дээр нь төрөөс гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар цол авсан нь хэдхэн жил хичээллэсэн ч төрийн шагналыг авах нь зөв шүү дээ. яагаад гэвэл тэд амжилт гаргахын тулд энгийн хүний ажлаас хэд дахин их ажиллаж цагийг урагшлуулж байгаа. харин бусад салбарынхан унтчихсан. ямар ч мэргэжилтэй хүн ур чадвараа хөгжүүлж дэлхийд өөрийн мэргэжлийн салбарын тэмцээнд оролцоод амжилт гаргахад бусдын хуримтлал хийснээс хэд дахин илүү амьдрах боломжтой.

    0 0 Хариу бичих
  3. Ene sedveer iluu unshmaar baival Bayan Aav, Yaduu Aaviig unshaarai zaluusaa!

    0 0 Хариу бичих
  4. Дөлгөөнөө ахын дуу хүний мэдээллийг эх сурвалжгүй ингэж хуулбарлах хуйлтай шүү. Анхны эх сурвалж:http://babyzone.mn/n/2652 Мөн http://www.ikon.mn/n/dde Эх сурвалжаа бичээрэй

    0 0 Хариу бичих
  5. Eh survaljgui gushiiimaaa eagle.mn dolgoonooo

    0 0 Хариу бичих
  6. Тодорхой ажил хийж байж ур чадварыг бий болгоно биз дээ. Чадвар гэдэг нь тэгээд зүгээр сууж байгаад л бий болчихдог эд үү? Ийм хачин юм битгий солиорч бай

    0 0 Хариу бичих
    • mald yuch heled nemergui yuch oilgohgui usan tolgoitoi mal

      3 0
    • Guilgee uhaantai alsiig harj tom hudul gj bgaa sanaa um oilgohgui ork we chi

      0 0
    • Guilgee uhaantai alsiig harj tom hudul gj bgaa sanaa um oilgohgui ork we chi

      0 0
    • Guilgee uhaantai alsiig harj tom hudul gj bgaa sanaa um oilgohgui ork we chi

      0 0
  7. ЭЗЭН ХӨРӨНГӨТНҮҮД МААНЬ МАНИЙГАА ЦАГ НАРГҮЙ АЖИЛЛУУЛЖ, ЦАЛИН БАРАГ ӨГӨХГҮЙ САНААТАЙДАГ ШҮҮ

    6 1 Хариу бичих
    • Archaagui bolood l ashigluulj amidrahaas yahav kkk

      0 0