И.Асенгүль: Хувь хүн эрүүл элэгний төлөө хичээх хэрэгтэй

Ардын эрх


Эрдэмтдийн тооцоогоор улсын хэмжээнд элэгний өвчний улмаас жилд 2800, өдөрт дунджаар долоон хүн нас бардаг гэсэн мэдээ  байдаг байна. Энэ үзүүлэлт нь хүн амын нийт нас баралтын 15 хувийг дангаараа эзэлдэг гэсэн үг аж.

Уг тоог багасгаж, цаашлаад  элэгний С ви­русын голомтыг устгах, халдварыг таслан зогсоох зорилгоор “Элэг бүтэн Монгол” хөтөл­бөрийг Засгийн газрын үйл ажил­лагааны мөрийн хөтөл­бөрт багтсан билээ. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг санаачлагч, мөн хэрэг­жүүлэн ажиллаж буй   “Оном” сангийн менежер И.Асенгүлээс тодрууллаа.

-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд ямар ажил зохиогдож байна вэ?
-Энэхүү төсөл нь урьдчилан  сэргийлэлт эрт илрүүлэлт, эмчилгээ гэсэн  гурван чиглэлтэй. Яг энэ чиг­лэлийнхээ хүрээнд л бид ажиллаж байгаа. Үүнээс эрт илрүүлгийн ажлаа улс даяар эхэлсэн. Тэр тусмаа орон нутагт түлхүү анхаарч байна.

Учир нь, иргэд үзлэг шинжилгээнд хамрагдахгүй хоцроод байдаг тал бий. Одоогийн байдлаар Увс аймагт 16, Баянхонгорт зургаан мянга, төмөр замын 8200, цэрэг цагдаагийн болон бусад албан бай­гууллагын тодорхой тооны иргэн эрт илрүүлгийн шинжилгээ өгсөн. Нийтдээ 40 гаруй мянган иргэн хамрагдсан байгаа.
-Эрт илрүүлгийн шинжил­­гээнд хамрагдсан хү­мүүсээс элэгний вирус, өвчлөлтэй иргэн хэчнээн байсан бэ. Эмчлэх тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Яг хэчнээн хүн  вирустай, элэгний хатууралтай, өвч­лөлтэй байсан тухай оны эцсээр  нэгдсэн тайлан гар­гаж танилцуулна. Одоо­хон­доо хариуг дүгнээгүй бай­на. Эмчилгээний хувьд шинжил­гээний хариу­наас нь шалтгаалаад ир­гэн тус бүрт  зөвлөгөө өгч, тохирох эмчил­гээг би­чээд явж байгаа.

Хаана эмч­лүүлж, хэнд хандах нь мэдээж иргэний өөрийн эрх шүү дээ. Бүр хүндэрсэн шаард­лагатай тохиолдолд вирусын эсрэг үйлчилгээтэй эмээ хөнгөлөлттэй авах боломжтойг манай иргэд мэдэж байгаа.
-“Элэг бүтэн Монгол” хөтөл хэрэгжсэнээр “2020 он гэхэд С вирусын го­ломт устаж, халдварын тархалтыг таслан зог­сооно” гэсэн энэ хэр  боломж­той зүйл вэ?
-Тийм ээ. 2016-2020 он гэхэд 150 мянган хүнийг эрүүл­жүүлж, халдварын тархалтыг зогсоохоор зо­рилго тавин ажиллаж байна. Хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнтэй явагдаад, хувь хүн өөрөө  элгээ эрүүл байлгахын төлөө хичээвэл болохгүй асуудал биш.

Өнөөдөр л гэхэд эрүүл мэндийн салбарын С вирустай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сүүлд оруулж  ирсэн вирусын эсрэг үйлчилгээтэй “вир­пас” эмийг 80 хувийн хөнгөлөлттэй өгөх үйл  ажил­лагаа  явагдаж байна. Энэ мэтээр эрчимтэй ажил явагдвал үр дүнд хүрнэ гэж бодож байна.

Эх сурвалж:

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)