Засгийн газрын ээлжит хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг баталжээ. Мөн уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгасан байна.
Монгол Улсын Донорын тухай хуулийг анх 2000 онд баталж, 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулж байжээ.
Уг хуулийг шинэчлэн найруулж баталснаар эрхтэн шилжүүлэх мэс заслыг өөрийн оронд хийдэг болох, ингэснээр гадаад руу гарах мөнгөн урсгалыг бууруулах, амьгүй донорыг дэмжих, амьд донорыг хамгаалах боломж бүрдэх аж. Түүнчлэн донорын зар сурталчилгаа, зуучлалыг хуульчлан хориглож хүний наймаанаас сэргийлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.