Эзэн Чингис хааны мэндэлсний 854 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.
Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба, заан Б.Батмөнх, харцага Ө.Бат-Орших тэргүүтэй шилдэг 128 бөх уран мэхийг уралдуулан, хүч чадлаа сорив.
Архангай аймгийн Булган сумын харьяат “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх улсын арслан Р.Пүрэвдагва долоо даван түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш үзүүрлэлээ.
Их шөвөгт улсын гарьд Б.Гончигдамба, начин Э.Энхбат нар шалгарав.
ФОТО: Ч.Ганбат