Японы уран бүтээлч Пико-Тарогийн “Pen-Pinapple-Apple-Pen” дуу олон нийтэд хүрсэн даруйдаа л сонсогчдын таашаалд нийцэж, өдгөө 69.7 сая хандалт авч, 370.000 лайк цугуулаад байгаа билээ.

Улмаар Биллбоард  чартын 77-д өнөөдөр албан ёсоор бичигдэж, дэлхийн дээд амжилт тогтоолоо.

Ердөө 45-хан секундын турш үргэлжлэх эл дуу Биллбоард  чартад бичигдсэн хамгийн богино дуугаар шалгарч, Гиннесийн дээд амжилт тогтоож байгаа нь энэ.

Эл амжилтыг өмнө нь 1 минут 2 секунд үргэлжилдэг “Little boxes” дуу эзэмшиж байсан юм.

Ийнхүү Пико-Таро 1990 оноос хойш “Billboard”-д бичигдсэн анхны Япон дуучин боллоо.