Чөлөөт бөхийн оюутны ДАШТ Турк улсад боллоо. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оюутны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор таван бөх зодоглож, гурван хүрэл медаль авлаа.

Тэмцээний эхний өдрүүдэд эрэгтэйчүүдийн 61 кг-д ҮБТДС-ийн бөх, ОУХМ Д.Балжинням, эмэгтэйчүүдийн 69 кг-д “Хилчин” спорт хороо, МҮИС-ийн бөх, ОУХМ З.Болортунгалаг нар хүрэл медаль авсан талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ.

Тэгвэл тэмцээний сүүлчийн өдөр эмэгтэйчүүдийн 75 кг-д ҮБТДС-ийн оюутан, спортын мастер Б.Даваацэрэн хүрэл медаль авлаа.

Ийнхүү Монголын тамирчид оюутны ДАШТ-ээс гурван хүрэл  медалиар энгэрээ мялаав.