Г.Отгонцэцэг алт, М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө барилдана

Жүдо бөхийн Абу Дабигийн Их дуулга тэмцээн АНЭУ-д өнөөдөр эхэллээ. 33 орны 184 тамирчин өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг ганцаархнаа зодоглож байна.

Эхний тойрогт гоц мөргөсөн М.Уранцэцэг удаах даваанд Сербийн М.Николичид юүко үнэлгээгээр ялагдлаа.

Улмаар хүрэл медалийн төлөө Францын бөхтэй барилдана.

Харин энэ жинд Казахстан улсын нэрийн өмнөөс зодоглож буй олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг аваргын төлөө М.Николичтой хүч үзнэ. Тэрээр эхний тойргуудад Испани, Францын бөхчүүдийг ялж, шигшээд шалгарсан юм.

Медалийн төлөөх барилдаан Монголын цагаар 21.00 минутад эхэлнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Монгол 2 цус дэлхийд гайхуулж байнадаа хэнэ ч алт авсан яахавдээ

    0 0 Хариу бичих
  2. Ганц дайчин ганцаардахгүй. Хүрэл авлаа, болоо. Отгонцэцэг маань ч баллаж байна даа. Алтыг бол зодоод л авч байна.

    1 0 Хариу бичих
  3. Зүгээрээ . Уранцэцэг дэлхийн аварга хүн. Нөөж нөөж бгаад цаг нь болохоор олимпийн аварга болно. Аливаа юманд цаг хугацаа, ялах ялагдах тоо гэж бий. Бас амны хишиг их сайтай хүүхэд харагдаад байдаг юм.

    1 0 Хариу бичих
  4. Za ene ohin odoo bolje.

    0 0 Хариу бичих
  5. i hate sport

    0 0 Хариу бичих
    • Ok, dude, then go and keep eating fatty mutton and fart.

      1 0
  6. Urnaa yvahgvineee

    0 0 Хариу бичих
    • Яваад хүрэл авч байгаа биздээ малаа

      0 0

ЭНЭ ТУХАЙ