Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, элсний Азийн наадмын мөнгөн медальт Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчдыг Төрийн ордонд өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Эл уулзалтын үеэр сагсчид Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дөрвөн номерын цагаан өнгийн өмсгөл, өөрсдийнхөө гарын үсэгтэй бөмбөг, торыг дурсгажээ.