БШУЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн болон Хүүхэд гэр бүл хөгжлийн төвөөс “Цахим гадуурхал” үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ.
Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр 2012-2016 оны хооронд 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон тоо баримт бүртгэгджээ.
Тэдний 80 хувь нь цахим орчин дахь гадуурхалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон байна. Тиймээс мэргэжлийн байгууллагуудаас “Цахим гадуурхал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.
Судалгаанаас үзэхэд 4 сурагч бүрийн нэг нь амиа хорлох талаар боддог, 7 сурагч бүрийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж, 10 сурагч бүрийн нэг нь нэгээс дээш удаа амиа хорлох оролдлого хийсэн гэж хариулжээ.
Энэ хүрээнд багш нарын ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлж, хүүхдийг гадуурхахгүй байх сургалтыг зохион байгуулах юм байна. Мөн төрийн байгууллагууд сургууль, эцэг эхчүүдтэй хамтран зөвлөл байгуулан ажиллах болсон талааар мэдээллээ.
Дашрамд дурдахад, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийн судалгааг 2013 онд хийсэн байна.
Судалгаанаас үзэхэд 4 сурагч бүрийн нэг нь амиа хорлох талаар боддог, 7 сурагч бүрийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж, 10 сурагч бүрийн нэг нь нэгээс дээш удаа амиа хорлох оролдлого хийсэн гэж хариулжээ.
Энэ үеэр БШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Хүүхдийг цахим болон сургуулийн орчинд хэн нэгэн санаатай болон санамсаргүй байдлаар гадуурхаж, сэтгэл санаанд нь сөргөөр нөлөөлөх нь тэднийг амиа хорлох оролдлого хийхэд хүргэдэг” гэдгийг онцоллоо.