Жүдогийн Абу Дабигийн Их дуулга эхэллээ

Жүдо бөхийн Абу Дабигийн Их дуулга тэмцээн АНЭУ-д өнөөдөр эхэллээ. 33 орны 184 тамирчин өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг ганцаархнаа зодоглож байна.

Манай тамирчин эхний тойрогт гоц мөргөлөө. Хагас шигшээд Сербийн М.Николич болон Бразилын Н.Бригада нарын ялсантай нь барилдана.

М.Уранцэцэг гавьяатын жинд олимпийн хүрэл медальт, Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг, Испанийн жүдоч Жулиа Фигуроа тэргүүтэй шилдгүүд зодоглож буй.

Мөн Их дуулга тэмцээнийг олимпийн зэрэглэлийн шүүгч, МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөхбат дэнсэлж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Чи нэг атаархагч нь уу? тийм бол гараад ирээч . чадахгүй байж бүү атаархаж бай

    0 0 Хариу бичих
  2. Уранцэцэг маань ч явахаа байлаа даа. Нас нь ч явачихвуу. Зодог тайлсан нь дээр юм болов уу.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ