МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн Олон улсын биатлоны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОХУ-ын биатлоны холбооны дэд ерөнхийлөгч Виктор Майгуров, ОХУ-ын биатлоны холбооны гүйцэтгэх захирал Сергей Костин нарыг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Төв аймагт барихаар төлөвлөж буй биатлоны бэлтгэлийн төвийн талаар ярилцаж, санал бодлоо солилцов.
В.Майгуров Төв аймагт биатлоны төв барихаар төлөвлөж буй газрыг нэн тохиромжтойг онцлоод, “Пёнчан-2018”, “Бээжин-2022” олимпод оролцох гадны тамирчид Монголд бэлтгэлээ базаах, цагийн зөрүү, цаг агаарын нөхцөл байдалд илүү хурдан дасах боломж бүрдэж байгаад талархаж буйгаа илэрхийлжээ.