Мэргэжлийн уран зургийн их наадам Канад улсад боллоо. 200 гаруй орны мэргэжлийн зураач уран бүтээлээ сойсон эл уралдаанд Б.Одсүрэн түрүүлж, алтан цомын эзэн болов.

Тэрээр өнгөрсөн жил БНХАУ-д болсон залуу зураачдын сонирхогчдын ДАШТ-ээс алтан медаль хүртэж, эх орныхоо төдийгүй монгол уран зургийн гайхамшгийг дэлхийд дуурсгасан юм.

Сонирхуулахад, Б.Одсүрэн Баянхонгор аймгийн Заг сумын харьяат.