Нийтлэлч Б.Баабар Unread.today сайтын лхагва гараг бүр нийтлэгддэг “Би хэрхэн ажилладаг вэ” булангийн ээлжит зочноор уригджээ. Тэрээр “Непко паблишин”-г үүсгэн байгуулагч юм.
Ингээд түүний сонирхолтой, өвөрмөц ертөнцөөр уншигч таныг аялуулъя.
-Б.Баабарын ОНЦЛОХ эшлэл-
-Би өөрийгөө алив зүйлийг дээрээс нь харж чаддаг, тиймээс ч илүүтэй зөв дүн шинжилгээ, гаргалгаа хийдэг гэж боддог.

-Би бичсэнээ эргэж харж засдаггүй. Зүгээр л залхуу хүрээд байдаг юм.

-Би бичиж байгаа юмандаа логик уялдаа, үнэн зөвийг эрхэмлэдэг. Янз бүрийн сэдвээр бичдэг боловч яг мэргэжлийн хүн нь үзээд шоолох вий гэдгээс их айдаг.

-Бичих авъяасыг бурхан надад өгсөөн, гэхдээ л тэр нь “манай сумандаа”.

-Би амьдралдаа уншсан юмныхаа ихэнхийг жорлон дотор, орон дээрээ гүйцээсэн.

-Нээлттэй, илэн далангүй байх нь бас нэг төрлийн өөрийгөө бодсон хамгаалалт.

-Би тоглоом наадам хөөдөггүй, гуанз ресторанаар тэнэдэггүй. Хүмүүжилтэйдээ ч тэр биш, надад огт таашаал өгдөггүй учраас.

-Би манай чөлөөт нийгэм дэх чөлөөт сэтгэлгээтэй шинэ үеийн залуусаас урам зориг авдаг.

-Хүн өөрийгөө, авъяасаа зөв сонгон олох хэрэгтэй гэдгийг ясандаа тултал ойлгосон.

-Энэ хорвоод юунд ч авьяасгүй хүн гэж нэгээхэн ч үгүй.

-Авьяасаа зөв тодорхойлж цааш хөгжүүлэн энэ хорвоо дээр өөрийн гэх орон зайгаа олж хөл дээрээ бат зогс.

-Өөрөө байраа олоогүй байж эх орон, ард түмэн, озоны цоорхой, галактикийн сүйрэлд санаа зовон архи ууж шүлэг бичих нь арай эртэднэ шүү.

-Өөрөө байраа олоогүй хүн эх орон, озоны цоорхойд гай болно уу гэхээс тус болж чадахгүй.

-Гэртээ дэнгүй байж айлд чийдэн тусгах гэж гүйгээд хэрэггүй ээ.

Түүний ярилцлагыг нь ЭНДЭЭС уншина уу.