УИХ-ын гишүүн асан Г.Уянгыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс дуудсан байна. Тус дүүргийн цагдаагийн хэлтэст түүнд хаягласан гомдол иржээ.
ТТЭН-ын дарга Г.Уянга орон нутгийн сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Би саналаа өгөхгүй” хэмээн бичсэн юм. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулах нэр бүхий сэтгүүлийн эрхлэгч тус дүүргийн цагдаагийн хэлтэст “Г.Уянгын "Би саналаа өгөхгүй" хэмээн үзэл бодлоо фэйсбүүк хуудсандаа бичсэнийг олон нийтэд санал өгөхгүй байхыг уриалсан, үүнээс болоод ирц хүрээгүй” гэсэн гомдлыг ирүүлжээ.