Хөгжлийн банкны хэрэгт 4-5 хүнийг сэжигтнээр татжээ

З.Хүслэн


Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын албаны дарга Э.Амарбат, Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Б.Бясман нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Улсын ерөнхий прокуророос үндсэн чиг үүргийн хүрээнд 2016 оны гуравдугаар улирлын байдлаар хийсэн ажлаа танилцуулсан юм.

Мөн энэ үеэр олны анхаарлын төвд байгаа гэмт хэргүүдийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Хөгжлийн банкны удирдлагуудтай холбоотой хэргийн талаар тодруулахад Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Б.Бясман “Хөгжлийн банкны удирдлагуудтай холбоотой хэрэг мөрдөн байцаалтад шалгагдаж байна. Одоогоор хэргийн улмаас хэдий хэр хэмжээний хохирол үүссэн асуудал тодорхой болоогүй. Хохиролтой холбоотой шинжээч томилж шаардлагатай ажиллагаануудыг хийж байна. 

Хохиролтой холбоотой шинжээч томилж шаардлагатай ажиллагаануудыг хийж байна. 

Удирдлагуудтай холбоотой хэрэгт нийт 4-6 хүнийг холбогдуулан сэжигтнээр татан шалгаж эхэлсэн байгаа. Таслан сэргийлэх арга хэмжээний хувьд гэвэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Нанжидын Мөнхбатыг хорьсон. Түүнийг 2016 оны аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн сэжигтнээр тооцон таслан сэргийлэх арга хэмжээг авч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар хорьсон. Шалгалтын ажиллагаа эхлээд удаагүй байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

-Прокурорын байгууллагаас 4343 хэргийг шүүхэд шилжүүлжээ-

Прокурорын газрууд энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 33530 хэрэгт хяналт тавьж ажиллалаа. Хэргийн ангиллаар нь авч үзвэл 12773 нь хөнгөн, 16949 нь хүндэвтэр, 2627 нь хүнд , 1185 онц хүнд хэрэг бүргэгджээ.

Дээрх 33530 хэргээс 4343 хэргийг шүүхэд шилжүүлж, 15740 хэргийг хэрэгсэхгүй болгож, 4968 хэргийг түдгэлзүүлж, 2722 хэргийг бусад хэрэгт нэгтгэн шалгуулсан байна.

Хэрэгсэхгүй болгосон хэргийн тухайд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хэрэгт холбогдсон сэжигтэн яллагдагч нас барсан, яллагдагч хохирогчтой сайн дураараа эвлэрсэн болон хуульд заасан бусад үндэслэлээр хэрэгсэхгүй болжээ.

Түүнчлэн прокурорын газрууд нь 2016 оны эхний 9 сард нийт 7778 түдгэлзүүлсэн хэргийг сэргээн шалгуулсан байна. Мөн хяналт тавьсан 33530 хэрэгт 17798 хүнд ЭБШХ-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Үүнээс 576 хүнийг сэжигтнээр буюу 14 хоног хүртэл, 1516 хүнийг яллагдагчаар цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлж, шүүхээр шийдвэрлүүлжээ.

-Гэмт этгээдүүдээр 11 тэрбумын хохирлыг нөхөн төлүүлжээ-

Прокурорын хяналтын шатанд гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн хохирогч нарын хохирлыг барагдуулах зорилгоор гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн 10 тэрбум 562 сая төгрөгний эд хөрөнгийг битүүмжилж, 11 тэрбум 989 сая төгрөгний хохиролыг барагдуулсан байна.

Дээд шатны прокурорууд Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нараас прокурорын үндсэн хяналттай холбогдуулан 7070 гомдол, 4681 хүсэлт хүлээн авч шийдвэрлэжээ. Эдгээрээс 1755 гомдол, 2165 хүсэлтийг бүрэн болон хэсэгчлэн хангаж, 4088 гомдол, 2289 хүсэлтийг хүлээн авхаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 37 , 4, 0 , 0

Б.Гарамгайбаатарыг баривчилсан шалтгаан юу байв
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ter Munkhbat yugaa medej uguhuv dee ...deern bgaa nuhduudiin bambai l bolj suusan amitan shvvdee..zaluu hun undur tsaling n bodoodl deed humuusiin ugeer zutgeseer bgaad l hohirch bndaa

    0 0 Хариу бичих