“Өргөө” амаржихын тааз нурсан асуудлаар цагдаад ханджээ

С.Цолмон


Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын мэс заслын өрөөний тааз энэ сарын 5-ны өдөр нурсан. Тухайн үед өрөөнд хүн байгаагүй тул азаар хүн бэртгэж гэмтээгүй ч нийт 69.5 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж эвдэрч сүйдсэн гэдэг.

Тус барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Цаст консракшн” компани ажилласан бөгөөд эмнэлгийн удирдлагуудын зүгээс тус компанид хохирол барагдуулах хүсэлт гаргасан.

Гэхдээ “Цаст консракшн” компанийн зүгээс “Мэргэжлийн хяналтынхны албан ёсны дүгнэлт гараагүй учраас одоогоор манайхаас мэдээлэл өгөх боломжгүй. Мөн тухайн үед барилгын ажлыг гардаж хийсэн инженер хөдөө орон нутагт томилолтоор явж байгаа. Түүнийг дуудуулсан, албан ёсны дүгнэлт гарахыг хүлээж байна” гэх тайлбарыг өгч байсан.

Тус барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Цаст консракшн” компани ажилласан.

Тэгвэл албаныхны мэдээлснээр дүгнэлт гаргахын хажуугаар талууд үл ойлголцолд хүрсэн байна. Тодруулбал, гүйцэтгэгч компанийн зүгээс мэс заслын тасгийн таазыг “Зураг төслийнхөө дагуу хийсэн” хэмээжээ. Харин “Өргөө” амаржих газрынхан  “Бид нар ийм тааз хийгээгүй” хэмээн маргалдах болсон гэх мэдээлэл байна.

Ийн тус асуудлын эзэн холбогдогчийг нь тодруулахаар цагдаагийн байгууллагад ханджээ.

Дашрамд дурдахад, энэхүү эмэгтэйчүүдийн мэс заслын өрөө бүхий өргөтгөлийг 2013 оны зургаадугаар сарын 18-ны өдрөөс ашиглалтад оруулжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

ЭНЭ ТУХАЙ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)