Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт нэмэлт санал хураалт явуулна

Аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүн эхнээсээ гарсаар байна. Нийслэлийн зарим дүүргүүдийн хэсгийн хороодын ирц хүрээгүй тул нэмэлт санал хураалт явуулахаар болоод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт сонгуулийн ирц 50 хувьд хэдий ч 9 хэсгийн хороонд нэмэлт санал хураалт явуулахаар болжээ.

Мөн Баязүрх  дүүргийн хувьд сонгуулийн ирц 44.42  хувьд хүрч, нэмэлт санал хураалтыг 43 хэсгийн хороонд явуулахаар болсон байна. 

Баянзүрх дүүрэгт  олны танил хоёр хүн нэр дэвшиж байгаа.  Тодруулбал, 18 дугаар хороонд  “Люмино” хамтлагийн дуучин Б.Батхишиг буюу Бажи, 27 дугаар хороонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ нар нэр дэвшсэн. 18 дугаар тойргийн  хорооны хувьд сонгуулийн ирц 43 хувьд хүрч нэмэлт санал хураалт явуулахаар болсон байна. Харин  27 дугаар хорооны дүн эцэслэн гараагүй ч Э.Эрдэнэ 1000 саналаар илүүрхэж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Энэ тогтолцоо утгаггуй болсон.Иргэн энэ тогтолцоонд, улс торийн намуудад дурамжхан байгаа бол санал огохгуй байх эрхтэй.

    0 0 Хариу бичих
  2. Нам харсан сонголт ард түмэнд хэрэггүй

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ