Долоон орны хэлээр ярьдаг бяцхан охины хэл сурсан түүх

Бүсгүйн хүүрнэл


-Долоон орны хэлээр ярьдаг дөрвөн настай Беллад төрсөн цагаас нь эхлэн ээж нь “багшилжээ”-

Оросын “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлгийн оролцогч дөрвөн настай охин долоон орны хэлээр ярьсан нь олон хүнийг гайхшруулсан билээ.Түүнийг Анжелина Белла гэдэг бөгөөд Орос, Англи, Франц, Герман, Испани, Хятад, Араб зэрэг долоон орны хэлээр чөлөөтэй ярьж чаддаг аж.

Тэмцээний үеэр Белла өөр өөр хэлтэй хүмүүстэй ярьж, асуусан асуултад нь чөлөөтэй хариулж байсан нь ийнхүү олны сэтгэлийг хөдөлгөжээ. Охины авъяасыг шагшин магтсан олон хүн байсан ч бас үл итгэх хүмүүс ч цөөнгүй байна.

“Гайхалтай хүмүүс” шоуны дараа охины бичлэг Оросын “Vesti” хэмээх фэйсбүүк хуудсанд нийтлэгджээ. Тус бичлэгийг нэг өдрийн дотор хэдэн зуун сая хүн үзсэн байна. Тэд түүний хэл сурсан арга барилыг илүүтэй сонирхож байв.

Тэгвэл Беллагийн ээж охиндоо төрсөн цагаас нь эхлэн хэл зааж эхэлжээ. Тэрээр хамгийн анх охиндоо англи хэл заасан байна.

Түүнчлэн Белла охины асрагч эх, эмээ нар нь өөр өөр хэлтэй хүмүүс байдаг аж. Тэд бүгд охинтой өөр өөрсдийн төрөлх хэлээр ярьдаг байсан нь түүнд ихэд нөлөөлжээ.

Мөн тэд охинтой өдөр тутмын болсон явдлаас гадна дэлхий дахины асуудал, байгалийн түүх гэх мэт олон төрлийн сэдвээр ярилцдаг байсан гэнэ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх