УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан М.Зоригт өнөөдөр Үндэсний соёл, амралтын хүрээлэнд "Хадлан парты" /Khadlan party/ зохион байгуулж, үхрийн "зум"-аар зочдоо дайлжээ. Тэрээр уг арга хэмжээг "Шүүдэр дундуур" МУСК-ныхоо нээлтэд зориулж, хийж байгаа юм байна.
Түүний зохион байгуулсан арга хэмжээнд улс төрийн хүрээний нөхөд нь болон урлагийн салбарын төлөөллүүд ирсэн байв. Мөн "Шүүдэр дундуур" МУСК-ны жүжигчид, уран бүтээлчид оролцлоо.
Энэ үеэр "Шар айраг" хамтлагийнхан ирж, зочдод ая дуугаа барьсан бөгөөд парк өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа.