Хөгжлийн банкыг тойрсон 1.3 их наядын дуулиан

П.Мөнхжаргал


Хөгжлийн банкны удирдлагуудыг шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлсэн Чингис, Самурай бондын төсөв, зарцуулалтай холбоотой асуудлаар АТГ-аас шалгаж, улмаар тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг саатуулаад буй. Түүнийг албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсын хөрөнгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр шалгаж байгаа аж.

Н.Мөнхбатыг цагдан хоригдсоны дараа түүнийг 20 гаруй тэрбум төгрөгийг хувийнхаа данс руу шилжүүлж мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Үүнээс гадна хэргийг шалгах явцад хувийн чанартай гүйлгээнүүд нь хуулийнхны анхаарлыг татаж эхэлсэн байна. Мөн 5 сая иенийн гүйлгээ ч илэрсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Засгийн газраас томилогдон Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгаж буй. Тэд энэ хүрээнд 1.3 их наядын зөрчил илрүүлсэн талаараа мэдээлсэн билээ.

Тэгвэл Хөгжлийн банкны хэрэг хаанаас эхлэв, хэрхэн сөхөгдөв...

Хөгжлийн банк 2012-2016 оны хооронд “Чингис”, “Самурай” бондыг санхүүжүүлсэн юм. Ингэхдээ зарим төслийг УИХ, Засгийн газрын тогтоолгүй болон хэт өндөр өртгөөр зарцуулж, улмаар 1.3 их наядын санхүүгийн зөрчил гаргасан талаар ажлын хэсгээс мэдээлээд буй. Тодруулбал, 2011-2016 оны хооронд 160 орчим Засгийн газрын тогтоол гарч зарим төслүүд Засгийн газрын тогтоолгүйгээр санхүүжигдсэн байжээ.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр энэ даваа гарагт news.mn, gogo.mn, “Өдрийн сонин”-д ийн ярьжээ. Уг мэдээлэл бусад цахим сайтуудаар ч цацагдсан билээ.

Тэрээр Нэгдүгээрт, “Чингис бондын эх үүсвэрийг Хөгжлийн банканд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүнээс Засгийн газрын хүлээж байгаа алдагдал шалгалт хийгдсэн өдрийн байдлаар 694 тэрбум төгрөг болсон байгаа. Энэ бол цэвэр Хөгжлийн банкны удирдлагын ажилдаа хайнга хандсан үйлдлээс улбаатай алдагдал болж үлдэж байна. 

Хоёрдугаарт, Монголбанкнаас шаардсаар байхад биелүүлэхгүй байсаар векселийн 1.9 тэрбум алдагдлыг Хөгжлийн банк үүрсэн. 

Гуравдугаарт, “Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөл, гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд3.2 сая ам.доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3 сая ам.доллар,  санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам.доллар, “Хаан” банкны зээл хүүгийн төлбөрт 6.5 сая ам.доллар гаргасан байсан

Дөрөвдүгээрт, Монголын Төмөр Зам төрийн өмчит хувьцаат компанийн төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая төгрөг, зээлийг зарцуулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан 112.6 сая төгрөгийн зардал гаргасан байна. 

Тавдугаарт, Тавантолгой цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд нэг сая 414 мянган ам.доллар гэх зэргээр өндөр хэмжээний зардлуудыг гаргасан” гэжээ.

-Хөгжлийн банк ба Чингис, Самурай бондын төсөв-

Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн хөрөнгийн эх үүсвэрүүдийг авч үзэхэд Чингис бондоор 1.5 тэрбум ам.доллар, Евро бондоор 600 сая ам.доллар, Самурай бондоор 24.3 тэрбум иений эх үүсвэр төвлөрүүлсэн байдаг аж.

Гэвч иений эх үүсвэрийг ханшийн судалгаагүйгээр өөр валютад хөрөнгө оруулан ханшийн эрсдлээс сэргийлэх ямар ч оролдлого хийгээгүй нь банкийг алдагдалд оруулах ноцтой шалтгаан болсон гэдгийг ажлын хэсгийнхэн онцолжээ.

Мөн "Эрдэнэс Тавантолгой" компанитай нийт гурван гэрээ байгуулж, 250 сая ам.долларын зээл олгосноос одоо 200 сая ам.долларын зээлийн үлдэгдэлтэй байгаа аж.

/gogo.mn сайт. 2016-10-11​ /

-Хөгжлийн банкны удирдлагууд “тансаглал”-ын зардлаа бондоос тооцсон байжээ-

Ажлын хэсгийнхэн Хөгжлийн банктай холбоотой олон зөрчлийг илрүүлсэн байна. Тухайлбал, Н.Мөнхбатын албан томилолтуудын зардал бодит байдлаас хэт өндөр байжээ. Санктпетербург хотын томилолтод л гэхэд нэг хүн хоногийн нэг сая 224 мянган төгрөг, гурав хоноход дөрвөн хүн 11 сая 925 мянган төгрөгийг зарцуулжээ. 

Мөн уг айлчлалаар Эдийн Засгийн Хөгжлийн сайд Н.Батбаяр болон "Bloomberg" телевизийн хөтлөгч, зураглаач нарын буудлын төлбөрт 1 хүний хоногийн 1 сая 224,300 төгрөг болон замын зардлыг Хөгжлийн банкнаас гаргасан байна. Түүнчлэн БНХАУ-ын томилолтод нэг хүн хоёр сая 908 мянган төгрөгийг зарцуулсан байжээ.

Үүний зэрэгцээ 2012-2015 оны хооронд олон нийтэд мэдээлэл түгээх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагад 4 тэрбум орчим төгрөг зарцуулсан байх ба “Блүүмберг ТВ”-тэй гэхэд 2013 онд 816 мянган ам доллараар зар сурталчилгааны гэрээ байгуулсан байсан аж.

Дээрхээс гадна Хөгжлийн банкны албан хаагчдын цалингийн зардал 2011 онд 373.8 сая төгрөг байсан бол 2015 оны жилийн эцсийн байдлаар 4 тэрбум 700 сая төгрөг болж өсчээ.

/”Өглөөний сонин” “Хөгжлийн банк үнэнд гүйцэгдэх нь тодорхой” нийтлэлээс/

-Хөрөнгийн биржид олгосон 1.5 сая ам.долларын зээлийг УИХ-аар батлуулалгүй гаргажээ-

Яармаг дахь орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газрын тогтоолгүй, УИХ-аар батлуулалгүй гаргасан байна. Тодруулбал, Хөрөнгийн биржид олгосон 1.5 сая ам.долларын зээлийг УИХ-аар батлуулалгүй гаргажээ. Мөн “Атар өргөө”-гийн уулзвараас Яармагийн гүүр хүртэл нэг км авто замын ажлыг анх 440 сая төгрөгөөр төсөвлөсөн ч зураг төсөлгүйгээр ажил эхэлсэн байна. Ажлын явцад зураг төслүүд нь батлагдсан ч гүйцэтгэл нь 1.8 тэрбум төгрөг хүрч санхүүжигджээ. Түүнчлэн 3, 4 дүгээр хорооллын эцсийн уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг 300 сая төгрөгөөр гэрээ хийсэн боловч явц дундах зардлаа нэмсээр 1.3 тэрбум төгрөгт хүрч энэ ажлыг дуусгажээ.  Түүнчлэн уг ажлыг “Пабликроуд” ХХК гүйцэтгэсэн бөгөөд зураг төсөл гараагүй байхад гэрээ байгуулан ажилласан гэх.

Нийт дүнгээрээ 1.3 тэрбум буюу эхний дүнгээсээ 4.3  дахин өндөр зарлага гаргасан нь ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, хямд өртгөөр их ажил хийх нэрээр төсөл урьтаж авч, улмаар түүнийхээ өртгийг хэд дахин өсгөж Хөгжлийн банкнаас ашиг хүүлдэг байдал нийтлэг болсон байжээ.

/Ажлын хэсгийн тайлан/

-Хоёр хэргийг нэгтгэн шалгав-

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын зөвлөхөөр ажиллаж байсныг олон нийт мэднэ. Түүнийг Авлигатай тэмцэх газраас хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйл 263.4, 264 дүгээр зүйл 264.2, 150 дугаар зүйл 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байна.

Чингис, Самурай бондыг босгох үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар Н.Батбаяр ажиллаж байсан. Тиймээс энэ хэрэгт холбогдуулан Н.Батбаярыг ч АТГ-аас шалгаж байна. Одоогоор түүний хэргийг Хөгжлийн банкны удирдлагуудын хэрэгтэй нэгтгэн шалгаж буй.

Тэдний араас “Хөгжлийн банк”-ны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатарыг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 33 , 4, 0 , 0

Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаанд төлөөгүй аж ахуй нэгжүүд
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. би бээжинд 3 хоноод ирхэд зардалд 2000юань болсон шдэ, наад нөхдүүд чинь алттай хоол идсэн юм бишүү

    0 0 Хариу бичих
  2. Тус Банкны захиралыг баривчлах нь яах вэ, Жинхэнэ цаад ЭЗЭД-ыг нь барьж хорьж шалгаж саатуулах хэрэгтэй шүү дээ, Жинхэнэ ТОМ ГАРУУД нь хэн нэгнийг золиослоод өөрсдөө цэвэрхэн гарах гэж байгаа юм биш биз, Хэрвээ буруутай Этгээд байдгийн бол тэр этгээдүүдийн хөрөнгий нь хурааж ХОХИРОЛЫГ нь барагдуулах хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  3. Улсын мөнгийг ингэж гарын салаагаар урсгах гэж Арай ч дээ. Шоронд хийх нь яахав хамгийн гол нь идсэн уусныг нь төлүүлж улсыг хохиролгүй болгох нь л чухал

    1 0 Хариу бичих
  4. Сонгууль өнгөрөө л инээгээд гараад ирнэ. Дараа нь аягүй бол гавьят эдийн засагч болно. Ард түмэн минь улс төрд бүү итгэ. Зүгээр л өөрийн амьдралаа бод

    1 0 Хариу бичих
  5. Idsen uusan bolnyaliig ni uuruuleh heregtei.

    1 0 Хариу бичих
  6. Арай л их мөнгө үрэн таран хийсэн юм биш үү???????????? Сайн шалгах хэрэгтэй. Буруутныг шийтгээд, дахиж ийм хэрэг гаргахгүй болгооч дээ. Харилцан бие биенийхээ шандаажинд барьцаалагдчихсан балиар юмнууд, худлаа сенсаац тариад байхаар чинь энэ улс орон хөгжихгүй улам авилгад живж, иргэд ядуураад улам л түгшүүртэй болох байх даа.

    1 0 Хариу бичих
  7. Сайхан муур хулгана болох юмаа тэр акулуудыг нь бариач дандаа жараахай хөөцөлдөх юмдаа

    0 0 Хариу бичих