3-5 дугаар ангийн сурагчдад цацруулагчтай ханцуйвч тараажээ

Eagle.mn


Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш сургуулийн насны хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцохдоо гэмтэж бэртэх, цаашлаад амь насаа алдах тохиолдол бүртгэгдсээр байгаа юм.

Тэгвэл Замын цагдаагийн газар, "Петровис" ХХК хамтран ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн 3-5 дугаар ангийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй цацруулагчтай ханцуйвч тараасан байна.

Ингэснээр сургуулийн насны хүүхдүүдийг зам тээврийн ослоос сэргийлэх нэг арга болно гэж үзжээ.

Мөн цаашид Нийслэлийн сургуулиудаар дахин цацруулгачтай ханцуйвч тараах ажил зохион байгуулах юм байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ