Иран улс АНУ-ын далайчдыг суллана

Э.Цэнгэл


Өнгөрөгч мягмар гарагт Ираны усан хилийг АНУ-ын цэргийн хоёр усан завь нэвтэрч тус улсад саатуулагдаад байсан юм. Улмаар тус усан завинд зорчиж явсан АНУ-ын усан цэргүүд Персийн булангийн Парси арал дээр баривчлагдаад байсан аж.  

The crews were detained for hours.

Posted by Washington Post on Wednesday, January 13, 2016

Үүнтэй холбогдуулан Иран улсын гадаад хэргийн сайд АНУ-аас хил зөрчсөн энэ явдалдаа уучлал гуйхыг шаардаж байсан. Харин АНУ-ын зүгээс уг далайчдын нутагтаа суллагдан ирэх тал дээр их анхаарах болно гэж мэдэгдэж байсан.

Тэднийг зүг чиг олох төхөөрөмж ажиллахгүй байсан тул ийн санамсаргүйгээр хил зөрчсөн гэдгийг баримт харуулж  байгаа аж. Тиймээс тэдгээр 10 далайчин цэргийг суллахаар болсон гэдгийг өнөөдөр Иран улсын төрийн хэвлэл мэдээллийн албанаас албан ёсоор мэдэгдлээ.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ