IELTS шалгалтын хураамж 505 мянган төгрөг болж нэмэгдэнэ

Монгол Улсад IELTS-ийн шалгалт авах албан ёсны эрхтэй ESP байгууллага IELTS шалгалтын төлбөрөө нэмэгдүүлэхээр болсноо мэдэгдлээ. Өнгөрсөн оноос эхэлсэн гадаад валютын ханшийн огцом өсөлтөөс шалтгаалан шалгалтын хураамжаа ийнхүү өсгөхөөр болсон байна.

Тиймээс 2016 оны зардлын үзүүлэлтэд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн IELTS шалгалтын төлбөрийн хэмжээг 395 мянган төгрөгөөс 505 мянган төгрөг болгохоор болжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ