“Өргөө” амаржих газрын тааз нурсан шалтгааныг тогтоогоогүй байна

Д.Сугармаа


Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын мэс заслын өрөөний тааз энэ сарын 5-ны өдөр нурсан. Тухайн үед өрөөнд хүн байгаагүй тул азаар хүн бэртгэж гэмтээгүй ч нийт 69.5 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж эвдэрч сүйдсэн гэдэг.

Тус барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Цаст консракшн” компани ажилласан бөгөөд эмнэлгийн удирдлагуудын зүгээс тус компанид хохирол барагдуулах хүсэлт гаргасан тухай бид өмнө мэдээлсэн.

Албаны эх сурвалж тааз нурсан нь стандартын бус бэхэлгээ, барилгын материал ашигласантай холбоотой гэх мэдээллийг өгсөн байдаг.

Тэгвэл “Цаст консракшн” компанийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн ажилтан Ш.Жавхлан “Манай компани энэ барилгыг дөрвөн жилийн өмнө Улсын комисст хүлээлгэн өгсөн. Мэргэжлийн хяналтынхны албан ёсны дүгнэлт гараагүй учраас одоогоор манайхаас мэдээлэл өгөх боломжгүй. Мөн тухайн үед барилгын ажлыг гардаж хийсэн инженер хөдөө орон нутагт томилолтоор явж байгаа. Түүнийг дуудуулсан, албан ёсны дүгнэлт гарахыг хүлээж байна” хэмээн “Засгийн газрын мэдээ” сонинд ярьжээ.

Гэхдээ албаны эх сурвалж тааз нурсан нь стандартын бус бэхэлгээ, барилгын материал ашигласантай холбоотой гэх мэдээллийг өгсөн байдаг.

Дашрамд дурдахад, Нэгдүгээр төрөх эмнэлгийн мэс заслын тасагт өдөрт дунджаар таван хүнд хагалгаа хийдэг байжээ. Тааз нурснаас болж агааржуулалтын системээр дамжин бусад гурван өрөө бохирдсон тул  төлөвлөгөөт болон яаралтай хагалгаа бүрэн зогссон байна.

Тиймээс төлөвлөгөөт мэс заслуудыг хойшлуулж, яаралтай хагалгааг ЭХЭМҮТ-д хийхээр Эрүүл мэндийн газраас зохицуулаад байгаа аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

ЭНЭ ТУХАЙ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)