Нэгдүгээр төрөх эмнэлгийн “гурван жилийн настай” нурсан өргөтгөлийг “Цаст констракшн” барьжээ

Д.Сугармаа


Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын мэс заслын өрөөний тааз энэ сарын 5-ны өдөр нуржээ. Энэ асуудлаар тус эмнэлгийн удирдлагууд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр “Өргөө” амаржих газрын Эдийн засаг, санхүү, аж ахуй хариуцсан дарга О.Батдаваагаас тодрууллаа.

-О.Батдаваа: Мэс заслын бусад өрөөнүүдийн тааз нурахгүй гэх баталгаа байхгүй-

-Танай төрөх эмнэлэгийн мэс заслын өрөөнүүд анх хэдийд ашиглалтад орсон юм бэ?

-Эмнэлгийн өргөтгөлийн хэсгийг 2013 оны хоёрдугаар сарын 28-нд Улсын комисс хүлээн авсан. Манай эмнэлэгийнхэн тохижилтын ажил хийгээд тухайн оны зургаадугаар сарын 18-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхэлсэн. Энэ барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Цаст консракшн” компани ажилласан юм билээ.

-Энэ өрөөнд өдөрт хэдэн хүн хагалгаанд ордог вэ. Одоо бусад өрөөнүүдэд хагалгаа хийж байгаа юу?

-Өдөрт дунджаар таван хүнд хагалгаа хийдэг. Тааз нурснаас болж агааржуулалтын системээр дамжин бусад гурван өрөө бохирдсон. Тийм учраас  төлөвлөгөөт болон яаралтай хагалгаа бүрэн зогссон. Төлөвлөгөөт мэс заслуудыг хойшлуулж, яаралтай хагалгааг ЭХЭМҮТ-д хийхээр Эрүүл мэндийн газраас зохицуулсан.

-Нурсан гэгдээд байгаа өрөөнд ямар төрлийн мэс засал хийдэг байсан юм бэ. Бусад мэс заслын өрөөнүүд нурахгүй гэх баталгаа бий юу?

-Эмэгтэйчүүдийн бүх төрлийн хагалгаа хийдэг. Өндгөвчний хортой, хоргүй хавдар, үргүйдэл, шээс задгайрах гэх мэт өвчнүүдэд хагалгаа хийдэг. Гэхдээ энэ тасагт  жирэмсэн ээжүүдэд хагалгаа хийдэггүй шүү. Жирэмсэн ээжүүд маань айдаст автах вий.

Харин нөгөө гурван өрөө нь энэ өрөөтэй яг адилхан зураг төсөл, технологиор хийгдсэн. Тийм болохоор нурахгүй гэх баталгаа байхгүй.

-Мэс заслын өрөөний тааз нурснаар 69.5 сая төгрөгийн хохирол учраад байна-

-Та бүхний тооцоолсноор хэчнээн сая төгрөгийн хохирол учраад байна вэ. Танай эмнэлгийнхэн энэ асуудлаа яамандаа тавьсан уу?

-Энэ өрөөнд байсан тоног төхөөрөмжийн үнийг тооцож үзэхэд 69.5 сая төгрөгийн хохирол учраад байна. Жишээлбэл, унтуулгын аппарат 44 сая төгрөгийн үнэтэй, таазны гэрэл 23.5 сая төгрөг гээд ойролцоогоор 69.5 сая төгрөгийн бодит хохирол үүслээ. Бид тааз нурсан даруйд Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналт, цагдаа болон Нийслэлийн холбогдох албаныханд хандаж, нөхцөл байдлыг танилцуулсан.

 “Цаст констракшн” компанид эдгээр өрөөнүүдийг шинээр тохижуулан засварлаж өгнө үү гэдэг шаардлага тавьчихаад, хариу хүлээж байна.

Мэргэжлийн хяналтын байцаагч эхний байдлаар албан бусаар "Тааз нурсан нь стандартын бус бэхэлгээ, барилгын материал ашигласантай холбоотой" гэх мэдээллийг эмнэлгийн удирдлагуудад өгсөн.

Манай эмнэлгийнхний зүгээс “Цаст констракшн” компанид эдгээр өрөөнүүдийг шинээр тохижуулан засварлаж өгнө үү гэдэг шаардлага тавьчихаад, хариу хүлээж байна.

-Д.Өнөржаргал: 10 орчим хүн таазанд даруулах эрсдэл байлаа-

Харин энэ талаар Эмэгтэйчүүдийн стационарын эрхлэгч Д.Өнөржаргал  Хагалгааны гуравдугаар өрөөнд ихэвчлэн төлөвлөгөөт хагалгаануудыг хийдэг. Тухайн үед 10:00 цагаас эхний хагалгаа орсон. Хагалгааны үеэр агааржуулалтын хоолой хөдөлж, боолт унаад байсан. Бид агааржуулалтын хоолойн дотуур хүн явж, засвар хийж байгаа юм болов уу гэж бодсон.

Бид өрөөгөө солилгүй гуравдугаар өрөөнд хагалгаа авсан бол хагалгааны үеэр тааз нурах эрсдэл байлаа.

Тиймээс дараагийн хагалгаа буюу 13:00 цагийн төлөвлөгөөт хагалгааг урд талын өрөө рүү шилжүүлэн хийж байхад 13:20 цагийн орчимд гуравдугаар өрөөний тааз нурсан. Бид өрөөгөө солилгүй гуравдугаар өрөөнд хагалгаа авсан бол хагалгааны үеэр тааз нурах эрсдэл байлаа. Хагалгаанд мэс заслын гурван эмч, мэдээгүйжүүлгийн нэг эмч, мэдээгүйжүүлгийн сувилагч, мэс заслын сувилагч, асрагч, дээрээс нь туслах орж гардаг сувилагч нарыгаа тооцвол 9-10 хүний бүрэлдэхүүнтэй хагалгаа явагддаг. Өвчтөнтэйгөө нийлээд 10 орчим хүн таазанд даруулах эрсдэл байсан” гэв.

Ингээд энэхүү хэвлэлийн бага хурлыг бүрэн эхээр нь хүргэе.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

ЭНЭ ТУХАЙ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Ynaa ymar hestuu yum ve yund itgej naidaj amidrah bolj bndaa

    0 1 Хариу бичих
    • Сүртэй шаар вэ. Өөртөө л итгэ

      0 0
  2. Хириуцлага тооцох хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  3. Арай ч дээ. Авилгын чинь балгаар ард түмэн үнэхээр хүнд байдалд орж байна. Ичиж амьдарч чадахгүй бол ИЧИЖ ҮХЭЭЧ. 1-р амаржихын барилгын асуудал чинь бөөн авилгын үүр ш дээ. Бороо Гуолд 30-40 тэрбум төгрөгийн татварын өрөндөө 1-р амаржихын шинэ байр шуу юм бариулах шахсан гэдэг юм байна лээ. Сэтгүүлчид минь сэтгэл гаргаад сурвалжлахад илүүдэхгүй байх оо. Ийм л цуурхал, хов жив сонсож байсан юм байна.

    0 0 Хариу бичих