Ерөнхийлөгчийн онцолсон зургаан сэдэв

Ардын эрх


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж сонирхсон асуултад  нь хариуллаа. Энэхүү уулзалтыг Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл зохион байгуулсан юм. Ерөнхийлөгчийн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлсэн байр суурийг зургаан багцад хуваан хүргэж байна. Ерөнхийлөгчийн сэтгүүлчидтэй хийсэн уулзалт ярилцлага олон сэдвийн хүрээнд өрнөсөн юм. Мөн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ерөнхийлөгчийн ярианы нэг сэдэв байсан гэхэд болно. Тэрээр сэтгүүлчидтэй уулзалт хийсэн хоёр цаг гаруйн хугацаандаа түүний нэрийг 26 удаа дурдсан юм.  

 “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь

-1990 оноос хойшхи бүх Засгийн газар ОХУ-тай холбоотой бүх асуудлаар хэлэлцээ хийж ирсэн. Их өрийн асуудлыг 2003 онд тэглэх гэж байхад манай хоёр талын эдийн засагчид “Эрдэнэт” үйлдвэрийн Монголд ногдох хувь 70 хувьд хүрчихлээ гэж мэдэгдэж байсан. Яагаад гэхээр, газар ашигласныхаа төлбөрийг оруулаад тооцох юм бол ийм тоо гарч байна гэж байсан. Гэтэл бид өрийн асуудлыг шийдэхдээ нэг алдаа гаргасан гэж боддог. “Эрдэнэт”-ийн Монголд ногдох хувийг 51-ээс цааш хэтрүүлэхгүй гэж тохиролцсон. Тухайн үедээ хэлэлцээрээ ингээд зогсоох нь зөв гэсэн асуудал яригдахад тэр үеийн Хууль зүйн сайд зөв гэж хэлсэн байдаг юм. Ер нь “Эрдэнэт”-ийг 100 хувь үндэсний аж ахуйн нэгж болгох асуудлыг үеийн үед л ярьж байсан. Оросын талын 49 хувийг авахдаа заавал ҮАБЗ-өөр хэлэлцүүлнэ гэсэн хууль, дүрэм байхгүй. Тийм учраас энэ асуудлыг ҮАБЗ-өөр яриагүй. “Эрдэнэт” үйлдвэрийн тос, шороонд хутгалдаж явсан хүн бол би. Аравдугаар ангиа төгсөөд л энэ үйлдвэрт ажилтнаар орж байсан. Анхны цалингаа тэндээс авсан. 1990 онд Эрдэнэтээс Ардын их хурлын депутатаар сонгогдон ирж байлаа. “Эрдэнэт” үйлдвэрийн ард миний ямар нэгэн хувийн ашиг сонирхол байхгүй. Нэг ч сонирхол байхгүй. Харин цаашдаа сайн ажиллаасай гэсэн сонирхол л бий. Засгийн газар өмнөх Сангийн сайдын тушаалыг хууль бус гэж үзлээ. Би наадмын өмнө МҮОНРТ-д ярилцлага өгөхдөө “Эрдэнэт” дээр ямар нэгэн хууль бус асуудал байгаа бол энэ УИХ, Засгийн газар хамгийн эхний өдрөөсөө хэлэлцээд шийдээрэй гэж хэлж байсан. Долдугаар сард томилогдсон Сангийн сайд өмнөх сайдынхаа тушаалыг буруу гэж үзсэн бол тэр дор нь хүчингүй болгочих боломжтой байсан. Би өнгөрсөн зургадугаар сард Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтад оролцохдоо В.Путин Ерөнхийлөгчөөс энэ талаар асуусан. Тэгэхэд “Энэ асуудлыг би мэдэж байгаа. Монголчууд энэ үйлдвэрээ аваад явж чадна гэдэгт би итгэж байгаа” гэсэн. Асуудлыг ингэж шийдэж байгаа нь хоёр орны дээд төвшний харилцан итгэл сайн байгааг л харуулж байгаа юм. Ерөнхий сайд Д.Медведев АСЕМ-ын уулзалтад оролцох үедээ энэ талаар байр сууриа илэрхийлсэн. “Бид олон шинэ төслүүд дээр хамтарч ажиллах боломж үүгээр нээгдэж байна гэж харж байгаа” гэсэн. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг зөвхөн манай компаниуд төдийгүй гадаадын аж ахуйн нэгжүүд сонирхож байгаа тухай мэдээлэл дуулддаг л байсан юм. Би “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан Худалдаа хөгжлийн банкны хувийг эзэмшдэггүй. Тиймээс надад хуйвалдах ямар ч шаардлага байхгүй. УИХ, Засгийн газар хуулийн дагуу “Эрдэнэт”-тэй холбоотой ямар ч шийдвэр гаргасан хориг тавихгүй. Харин хууль бус зүйл гарвал байр сууриа илэрхийлнэ. Ер нь хамгийн том хяналтыг “Эрдэнэт”-ийн 6000 монгол ажилчин тавьдаг юм. Тэдний өмнөөс “Эрдэнэт” үйлдвэрийг хэрүүлийн бузар болгох хэрэггүй. Ингэж байгаад өвгөрч байгаа үйлдвэрээ татаж унагавал яана. ЗХУ-ын үед анх ашиглалтад орж байхад нь “Эрдэнэт” үйлдвэр 30 жилийн настай гэж хүлээлгэж өгсөн юм. Хоёр жилийн дараа энэ үйлдвэр 40 хүрэх гэж байна. Энэ үйлдвэр маань өвгөрч зэсийн баяжмалынх нь хэмжээ буурч байна. Нэг тонн зэсийн хүдэр доторхи зэсийн хэмжээ 0.89 байсан юм. Харин одоо 0.51 болчихсон байгаа. Тиймээс манай хойд хөрш стратегийн сонирхлоо хадгалах шаардлагагүй гэж үзсэн байж ч магадгүй. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрт хувийн болон төрийн дэмжлэг хэрэгтэй. Манай  бүх үеийн Засгийн газар мөнгөгүй болоод ирэхээрээ “Эрдэнэт” үйлдвэрээс татвараа урьдчилаад авчихдаг байсан. Мөнгөгүй гэхээр үйлдвэрийг нь барьцаанд тавиулаад зээл авахуулчихдаг. Одоогийн удирдлагууд нь ч гэсэн үүнийг хэлж байна лээ. 49 хувь нь хувийн хэвшилд шилжинэ гэдэг бол маш том хяналт орж ирлээ гэсэн үг. Хувийн хэвшил төрд ирэхээр тэнд шахааны бизнес явахгүй. Үүнийг эсэргүүцэж байгаа хүмүүс тэр шахааны бизнесээ илүү томруулмаар байгаа юм байх даа. Би бол хувийн хяналтад итгэдэг. Хувийнхан бол бутархай мөнгийг тоолдог хүмүүс шүү. “Эрдэнэт” үйлдвэр бол буяны байгууллага биш. “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар Да.Ганболд томилогдсон тухай мэдээлэл бий. Энэ үнэн бол тэр хүн өнгөрсөн 26 жил эдийн засаг, банк, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилласан туршлагатай.

26 Нямдорж

-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой шийдвэрүүдийн цаана төрийн гурван өндөрлөгийн нэг бий гэсэн яриа гарсан. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр өөрчлөгдсөн. Түүнээс хойш ажиллаж байгаа нь би. УИХ-ын дэд дарга гэдэг бол албан тушаалынх нь том, жижгээр ярьж байгаа бол Монгол Улсын дөрөв дэх том албан тушаал. “Эрдэнэт” үйлдвэрт гурван томын оролцоо байсан гэдгийг би мэдэхгүй байна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард “Эрдэнэт”-ийг эсвэл ард түмнийг бодсон үнэр ч байхгүй. Харин үүний ард “Эрдэнэт”-ийн асуудлыг шалгах гэж байгаа ажлын хэсгийн ахлагч, Ц.Нямдорж хоёр хуйвалдсан байдал харагдаж байна. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр, өмнөх эрх баригчид буруу зүйл хийсэн бол түүнийг нь үргэлжлүүлэх боломж олгосон гэсэн үг. Эрх баригчид ийм бололцоо олгож болохгүй ш дээ. “Эрдэнэт” дээр хууль бус  зүйл хийсэн гэж үзэж байгаа бол тэдэнд боломж олгосон албан тушаалтнуудтай ч хариуцлага тооцох хэрэгтэй. “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлаар мэдэгдэл хийсэн хүн зүгээр л улс төр халахыг хүлээсэн юм байна. Аравдугаар сар эхлэхийг хүлээсэн юм байна. Засгийн газар, ажлын хэсэг нь Ц.Нямдоржийг мэдэгдэл хийхийг хүлээсэн юм байна. Түүнээс өмнө ажлын хэсгийн ахлагч нь түүнд материал цуглуулж өгөх ажлыг хийсэн юм байна. Цуглуулсан материал нь эхнээсээ няцаагдлаа. Энэ бол цэвэр улс төр. Улстөрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг юм. “Сүхэн дор толгойгоо тавьж байна”, “Мафи үүслээ”, “Сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ” ч гэх шиг. “Энэ асуудал дээр надад Засгийн газар, МАН ямар ч хамаагүй” ч гэх шиг. Ц.Нямдорж намаа тэгж хэлэх хүн мөн үү. Зүгээр л хувийн эрх ашиг хөөцөлдсөн сүржин мэдэгдэл гэж харж байгаа. Дээд талынхаа суудал руу мяраасан, эсвэл нэгнийхээ янзыг үзэх гэсэн л хандлага. Монголын ард түмний хөлс, цус, нулимсаар туршигдсан хар тогтолцоог халах гэж таван хуулийг УИХ-д оруулсан. УИХ-ын баталсан хуулийг буцаачихлаа. Таван хуулийг буцаах ажлыг Ц.Нямдорж тэргүүлэн хийсэн. Бүлэг дээрээ “Ц.Элбэгдорж хууль хяналтын байгууллагыг муу болгож байна” гэж орилж байж буцаасан. Үүнээсээ олон нийтийн анхаарлыг холдуулах гэж Ц.Нямдорж мэдэгдэл хийсэн. “Эрдэнэт”-ийн асуудлыг яриагүй бол Ц.Нямдоржтой уулзсан сэтгүүлч хамгийн түрүүнд “Та тэр таван хуулийг яагаад буцаасан юм бэ? Та өмнө нь Хууль зүйн сайд байсан биз дээ” гэж асуухыг тэр мэдэж байсан. Харин тэр өөрөө одоо сонгогчид надтай уулзахдаа “Эрдэнэт”-ийг аврагчийн дүрээр харна гэж тооцсон. Ц.Нямдорж үүний оронд намаасаа амласан зүйлүүдээ оруулж ирэхийг шаардах ёстой байсан юм. “Ер нь Ц.Нямдоржийн гар хөл хүрээгүй газар гэж алга. Энэ нөхрийн шахаж албан тушаалд тавиулсан бүлэглэл банк санхүүгийн салбарыг бүхэлд нь л барилаа” гэж хүмүүс хэлж байна. Би Б.Чойжилсүрэн сайдтай нэг л удаа уулзсан. Тэр хүн бүтээн байгуулах, барилга барих талдаа үнэхээр сайн. Харин Сангийн сайдын хувьд түүнээс өөр сайн хүн МАН-д байсан уу, үгүй юү гэдэг бол асуудал. Ц.Нямдоржийн шахаа, мөнгөний хүч Сангийн сайдыг томилуулахад нөлөөлсөн байж магадгүй. Иймэрхүү байдлаар хуйвалдчихаад цаг, сэдэв хүлээгээд суух байдлаар улс төр хийхээ зогсоох хэрэгтэй. Надад руу хүмүүс фэйсбүүкээр бичиж байр сууриа илэрхийлдэг. Нэг залуу “Та энэ асуудлаар байр сууриа илэрхийлээч. Ц.Нямдорж гишүүний мэдэгдлийг үзэж байгаад манай аавын даралт өндөрсөөд уначихлаа” гэж бичсэн байсан. Ард түмний сэтгэл санаанд ингэж нөлөөлөх ямар шаардлага байгаа юм бэ. Тушаал гаргасан гээд байгаа Сангийн сайд асан хүн нь байна. Ерөнхий сайд байсан хүн нь байна. 49 хувийг нь худалдаж авсан гээд байгаа аж ахуйн нэгж нь байна. Энэ хүмүүсийг авч ирээд УИХ дээр нээлттэй сонсгол хийх хэрэгтэй. Нээлттэй сонсголын тухай хууль гэж сайн хууль баталсан шүү дээ. Ц.Нямдорж өөрөө тэр нээлттэй сонсголыг ахлах хэрэгтэй. Тэр нээлттэй сонсголоо орон даяар шууд дамжуулахад л болно. Нэг хүн мэдэгдэл хийгээд ард түмний сэтгэл зүйгээр тоглодгоо болъё. Энэ 49 хувьтай холбоотой бүхний ард байгаа чулуу бүрийг эргүүлж хар. Ингэх эрх мэдэл Ц.Нямдоржид бий. 65 гишүүнийг төлөөлсөн УИХ-ын дэд дарга хүн шүү дээ. Сая таван хуулийг буцаахгүй гэж хориг тавихад шууд кнопоо дараад л буцаачихсан. Надаас илүү эрх мэдэл Ц.Нямдоржид бий. Та бүхэн тэр суудлыг нь хүртэл хараарай. 65 хүний хамгийн эхэнд нь арын түшлэг нь өндөр суудалд сууж байгаа. Тэр бол зүгээр нэг өндөр сандал биш. Энэ хүн бол 65 хүнийг төлөөлж Монголын дөрөв дэх том албан тушаалд очсон хүн шүү гэдгийг илэрхийлж байгаа юм. 

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг гарснаас хойш манай хууль хяналтынхан олон жил нойр, хоолгүй ажилласан. Үүнийг шалгаж байгаа хүмүүс хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго тавиагүй. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа энэ хүмүүст талархах хэрэгтэй. Ер нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн эзнийг олоход бид бүхэн туслах ёстой гэж боддог. Хэрэг шүүхийн шат руу очиж шийдэгдэх хэмжээнд хүрчихсэн юм болов уу гэсэн ойлголттой байгаа. Хяналт тавьж байгаа хүнийх нь хувьд ерөнхий прокуророос асууж тодруулдаг. Э.Бат-Үүлийг би үргэлж дэмжиж ирсэн. Улсын баатар болтол нь дэмжсэн. Цаашдаа ч дэмжинэ. Хэн нэгнийг хэлмэгдүүлэх эрх хэнд ч байхгүй шүү гэдгийг ерөнхий прокурорт байнга хэлж байгаа. Ер нь улс төрөөс болоод энэ хэрэг илрэхгүй удсан байх. Би ингэж л боддог. Өөрийн бодол өөртөө л зөв гэдэг шүү дээ. Миний анхааралд өдөр тутам байдаг нэг асуудал бол С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн эзнийг олж тэр үед ямар нөхцөл байдал үүссэнийг Монголын ард түмэнд хүргэх. Монголын ард түмэн үүнийг мэдэх эрхтэй. Хууль хяналтын байгууллагынхны ажилд Э.Бат-Үүл, монголчууд талархаж явах хэрэгтэй. Энэ ажил нэлээд ахицтай явж байгаа гэж хэлье. Үүнтэй холбоотой шүүхийн шийдвэр ил байна гэдэгт итгэж байна. Ерөнхийлөгч болонгуутаа ҮАБЗ-ийг хуралдуулж энэ асуудлаар зөвлөмж гаргуулсан.       

Эдийн засаг, төсөв, банк санхүү

-100 хоног боллоо. Сангийн сайд хамгийн чухал асуудлыг оруулж ирж шийдүүлэх ёстой. Гэтэл одоо ярих юм юу ч алга. Ярьж байгаа нь зогсоосон, боосон, хассан, танасан гэдгээс өөр бүтээсэн зүйл нэг ч байхгүй. Би Б.Чойжилсүрэнтэй уулзаад “Оруулж ирсэн бодлогыг чинь танай намын бүлэг ч хүлээж авахгүй байна. Чамд улс төрийн алсын хараа алга. Сангийн сайд гэдэг бол төрийн хамгийн чухал албан тушаал. Тэнд очиж байгаа үе үеийн сайдад мэргэжилтнүүд нь нэг л янзын санал хэлдэг. Түүнийг нь шүүгээд оруулж ирэхийн оронд хэдхэн мэргэжилтнийхээ саналыг тэр хэвээр нь барьж орж ирээд бөөн хэрүүл үүсгэлээ” гэж хэлсэн. Банк, санхүүгийн зах зээлийг чөлөөлөх, хоёр дахь зах зээлийг бий болгох хэрэгтэй. “Аж ахуйн нэгжүүд хэдхэн айл гэрийн өмч байхаа болих ёстой. Хөрөнгийн биржээрээ дамжуулаад ард түмэндээ хувьцаагаа зараач. Нийтийн компани болооч” гэж би таван жилийн өмнөөс ярьсан. Өмнөд хөршийн манай эдийн засагт оролцож байгаа оролцоо аль ч орноос илүү байгаа. Бид Үндэсний аюулгүй байдлын өөрийн гэсэн үзэл баримтлалтай, нэг орны хөрөнгө оруулалт ямар төвшинд байх ёстой вэ гэдгээ боддог улс. Би бол Хятадын банк орж ирэх шаардлага алга гэсэн байр суурьтай байгаа. Харин манайд эдийн засагт эзлэх хувь багатай улс орон банкаа оруулж ирэх сонирхолтой байгаа бол оруулах хэрэгтэй. Иймэрхүү байдлаар тэнцвэрээ хадгалах нь зөв гэсэн байр суурьтай байна. Банк оруулж ирэх асуудлыг ҮАБЗ-өөр ярих ёстой.
ОУВС-тай хэлэлцээр хийх нь хоёр талтай асуудал. Би хувьдаа хэлэлцээр хийх ёстой гэж үздэг. Хэлэлцээр хийх юм бол санхүүгийн сахилга бат сайжирна. Засгийн газар нь төсвөө оруулаад ирэхээр УИХ-ын гишүүд нь дураараа тэлдэг. Дараа нь дандаа тодотгол хийдэг. ОУВС-тай хэлэлцээр хийж санхүүгийн сахилга батыг бий болгохгүй бол эдийн засгийн хямрал цаашдаа хэцүүднэ. Хэлэлцээр хийхгүйгээр гадаадаас зээл авч болно. Энэ мөнгийг манай өмнөд хөрш л өгч магадгүй. ОУВС-тай хэлэлцээр хийхээ болиод зээл авч болно. Гэхдээ өмнөд хөрш бус бусад улс орноос зээл авах хэрэгтэй. Европоос Герман, Азиас Япон, Солонгостой ярьж болно.

Ирэх оны төсвийг хэлэлцэхдээ зардлаа сайн хасах хэрэгтэй. 2013 онд миний төсөв 11.9 тэрбумаар батлагдаж байсан юм. Түүнээс хойш буурсаар ирэх онд дөрвөн тэрбум байхаар орж ирсэн. 

Ерөнхийлөгч ингэж бууруулж болж байна. Тиймээс Засгийн газар зардлаа хасах л хэрэгтэй. Сууж байгаа өрөө тасалгаанаасаа эхлээд л хасах хэрэгтэй. Төрийн ордны хажуугийн хэвлэх үйлдвэрийн барилгын газар дээр барилга барьж Батлан хамгаалах, Гадаад харилцаанаас бусад яамыг оруулж одоогийн байруудаа дуудлага худалдаагаар зарах захирамж гаргаж байсан. Гэтэл тэр газрыг дуудлага худалдаагаар нэг аж ахуйн нэгжид зарчихсан. Зарим газар парламентын гишүүд нь өрөөгүй байдаг юм ш дээ. Ш.Алтай Элчин сайд байхдаа надад “Эндэхийн парламентын гишүүд нь өрөөгүй байдаг юм. Коридортоо хүлээж байгаад хуралдаа суучихаад явдаг” гэж хэлж байсан.   

УИХ, Засгийн газар

-Хүмүүсийг ажлаас нь халах байдал коммунист субботник шиг болж байна. Над руу цэрэг, цагдаагийнхан “36 сарын тэтгэмжийг нь өгөхдөө үндсэн цалингаас тооцож өгөхөөр төсөвт тусгасан байна. Уг нь бид цолны, хээрийн нэмэгдлээ оруулаад тооцуулдаг байсан юм. Одоо Засгийн газрын тооцож байгаагаар бол бидний авах мөнгө 40-60 хувиар буурч байна” гээд ярьж байна. Хүмүүс над руу цахимаар шуудангаар дамжуулан маш их захиа бичдэг болсон. Төрийн албан хаагчдыг ажлаас халж байгаа тухай захидал их ирж байгаа. Өглөө ажилдаа очих бүртээ “Өнөөдөр чамайг халлаа” гэж хэлэх байх гэсэн айдастай очиж байгаа олон хүн байна. Машин, байраа лизингээр авчихсан хүмүүс чинь айлгүй яахав дээ. Мэргэжилтэн, цэвэрлэгч гээд ямар ч албан тушаалыг голохгүйгээр сольж байна. Заримдаа бүр төдөн оноос хойш ажилд орсон хүмүүс гээд ялгаж байгаад толгой дарааллуулан хөөж байна. Ийм байж болохгүй л дээ. Хүмүүсээ солих тусам төрийн албаны чадвар буурдаг. Сонгууль болоод амьдрал сайжрав уу гэхэд бүгд дордлоо л гэнэ. Би УИХ, Засгийн газрын гишүүдэд “Сонгууль дууссан шүү. Бид бүгдээрээ нэг Монгол. Тиймээс нэгдээд, нийлээд ажиллах ёстой” гэж хэлсэн. Ер нь бидэнд нэг нэгнээ шүүмжлэх, гутаах, зөрчилдөх, хагаралдах байдал хэрэггүй. Ийм зүйл хангалттай их болсон. Одоо болно. Монголд засаглалын чадавхийг дээшлүүлэх хэрэгтэй. Замбараагүй явж, дуртай юмаа ярьж, дургүй зүйлээ татан буулгаж, нэгнээ гутааж, унагаж болсон. Бид үүнийгээ зогсоож ажил хийдэг, тулгамдаж байгаа асуудлаа шийддэг үндэстэн болох ёстой. Монголын өнөөгийн амьдралын 80 хувь нь хувийн хэвшлийнхний нуруун дээр явж байна. Би анхдугаар чуулганд оролцохдоо л “Төрийн албаны тухай, Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийн төслийг батлах, “Эрдэнэт”-ийг ярихаас ажлаа эхэл” гэж хэлсэн. Гэвч бүгдийг нь хаясан. Тиймээс ард түмэн одоо сэрэх хэрэгтэй. Монголд хэрэгтэй өөрчлөлтүүдийг эрх баригчдаар хийлгэх ёстой. Би хувьдаа Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж ажил хийх боломжоор нь хангах хэрэгтэй гэж боддог. Хэлдэг ярьдаг хүнээр Монгол дутаагүй. Харин хийдэг институт л хэрэгтэй байна. Аль ч оронд гүйцэтгэх засаглал нь энэ бүхнийг хийдэг. Тиймээс үүнтэй холбоотой ямар ч өөрчлөлт хийхийг би дэмжинэ. Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг таван жил болгож ч болно. Ерөнхийлөгчийн суудал гэдэг бол Монголын төлөө юм боддог хүнд юм бодогдуулдаг суудал. Улстөрч дараагийн сонгуулиа, төрийн зүтгэлтэн дараагийн үеэ боддог гэсэн үг бий. 

Бусад

-Мальш Б.Энхтүвшин гэдэг хүнтэй 10 гаруй жил таараагүй байж байгаад саяхан С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөхдөө л  таарсан. Тэр хүн над руу мессеж бичдэг тухай ойлголт огт байхгүй. Тэр бол худлаа. 
-ОХУ манайхаас авах өрөө өөрсдөө хөнгөлж өгсөн шүү дээ. Хоёрхон хувь хүртэл бууруулсан. Үүн дээр Монгол дотроо шоу хийж байгаа хүмүүст нь талархал илэрхийлэх бус хойд хөршдөө талархлаа гэж хэлэх ёстой. 1990-ээд оны эхээр ЗХУ задрахад бүх улсад төмөр замыг нь өгсөн байдаг. Манай улсад бас төмөр замаа 100 хувь авахыг санал болгож байсан юм билээ. Гэвч “Орос ах наргүйгээр яаж төмөр замаа авч явах юм бэ” гэж хэлээд тэр саналаас нь татгалзсан байдаг юм. Одоо бол яаж ч уйлаад УБТЗ-ын 50 хувь Монголд ирнэ гэж байхгүй.

Би ажлаа өгчихөөд юу хийх вэ гэдэгт бус Монгол Улс маргааш юу хийх вэ гэдэгт санаа зовж байна. Түүнээс биш өөрийн ажил, өнгөрсөнд миний мөр яаж үлдэх бол гэдэгт санаа зовохгүй байна. Ажил хийх шаардлагатай бол би зүтгэнэ. 

Манай хүү Э.Эрдэнэ Баянзүрх дүүргийн ИТХ-д нэр дэвшиж байгаа. Энэ бол цэвэр өөрийнх нь сонголт. Олон түмний төлөө явъя гэсэн сонголттой, зөв зорилготой байгаа бол залуусыг бид дэмжих нь зөв байх.
-АН-д ямар үзэл байх ёстой вэ гэдгийг эхлээд тодорхойлох хэрэгтэй. Мөн юу хий вэ гэдгээ, дүрмээ тодорхой болгох хэрэгтэй. Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хүрсэн бүтэц бий болох ёстой. АН-д шинэчлэл хийнэ, таны дэмжлэг хэрэгтэй байна гэсэн олон хүн надтай ирж уулзсан. Би бүгдэд нь дэмжинэ гэж хэлсэн. Г.Батхүү, П.Цагаан, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин гээд бүгдэд нь дэмжиж байгаагаа хэлсэн.
-Сүүлийн үед гарч байгаа гэмт хэргүүдтэй холбоотойгоор цаазын ялыг сэргээх ёстой гэсэн байр суурийг олон нийтийн зүгээс илэрхийлж байх шиг байна. Цаазын ялыг бүх насаар нь хорих ялаар солихоор тэр хүн эрх чөлөөтэй болчихож байгаа юм шиг андуурдаг. Амьдын тамд бүх насаар нь байлгана гэсэн үг. Бүх насаараа хоригдож хүмүүсийн зарим нь “Намайг буудаад өг” гэж хашгирдаг. Бүх насаараа хоригдоно гэдэг тийм сайхан зүйл биш. Хамгийн дээд тал нь 12 жил болоод нас барсан байдаг юм. Аль ч газрын шүүх 100 хувь зөв шийдвэр гаргадаггүй юм. Хүүхдийн амь нас хөнөөсөн гэж буруутгаад цаазалчихсан чинь дараа нь жинхэнэ буруутан нь олдох тохиолдол гардаг. Тиймээс бүх насаар нь хорьж байх хугацаанд тухайн хэргийг үнэн зөвөөр нь тогтоох боломж гардаг. Монголын шүүхийн түүхэнд ч ийм тохиолдол гарч байсан. Дээрээс нь цаазын ялыг улс төрийн зорилгоор ашиглах эрсдэлтэй.

Эх сурвалж:

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Lakeland САНХҮҮГИЙН зээлийн хөрөнгийг зээлийн ТУСЛАМЖ ORGANISATION.are та өөрийн бизнесээ нэмэгдүүлэх бизнесийн зээл хайж байгаа бизнесмэн / эмэгтэй, тавтай морилно уу таны төлбөр, та болгон хэзээ нэгэн цагт ямар санхүүгийн хямрал нь төлөх зээл хайж хэлтэс танд байдаг Lakeland түүнийг танд үзүүлэх явдал юм 100% тусламж today.our жилийн хүүгийн хэмжээ нь хурдан, аюулгүй loan.Note нь [email protected] хаягаар бидэнд и-мэйл, (2%) нь: зөвхөн ноцтой Өргөдөл гаргагч нь бидэнтэй холбоо барина шаардлагатай. Та боловсруулах доор энэ маягтыг бөглөх шаардлагатай. Улс / Хаяг: ... ... ... ... .. ... ... ... ... ... ... ... ... .... Шуудангийн хаяг: ... ... ... ... ... ... ... .... ... ... ... ... ... .. төрөлт (YYYY-MM-ББ) огноо ... ... ... ... ... .. .... Гар утас: ... ... ... ... ... ... ... .. ... ... ... ... ... ... ... .... .. .. Биеэ ... ... ... ... ... ... ... ... .... Гэрлэлтийн байдал: ... ... ... ... ... ... ... .. ... ... ... ... ... .. Мэргэжил: ... ... ... ... ... .... ... ... ... ... ... ... ... .... Ажлын ... ... ... ... ... нь байранд Одоогийн албан тушаал .... Сарын орлого: ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... .. . Зээлийн төрөл: ... ... ... ... ... ... ... .... .. Хэмжээ хүсэлт: ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... .. Зээлийн хугацаа: ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... .. . ... ... ... ... ... ... .. Баталгаа нэр ... ... ... ... ... ... ... .... Таны үнэмлэхээр ... ... ... ... ... ... ... ... ... ... нь скан хуулбар ....

    0 0 Хариу бичих
  2. (Гавьяат итгэл найдвар ЗЭЭЛИЙН пүүс компани)   Сайн байна уу би Хатагтай, lfeoma амжилт, зээл нь зээлдүүлэгч хууль ёсны, найдвартай зээл нь нөхцөл, 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой нөхцөлд. нь USD $ 12,000 нь $ 8,000,000, евро болон фунт 100,000,000,00, төгрөг, 50000 төгрөг, 500,000 төгрөг, above.only. Би бизнесийн зээл өгч, Хувийн зээл, оюутны зээл, машины зээл, зээлийн төлбөрөө төлөх юм. Хэрэв чи нь loana хэрэгтэй    Та намайг шууд холбоо барьж төлөө юм хийх ёстой Онд: ([email protected]) Бурхан чамайг ивээг. Хүндэтгэсэн, Хатагтай: мерит найдвар И-мэйл хаяг: ([email protected]) Тайлбар: Бvх хариу илгээх ёстой: ([email protected]

    0 0 Хариу бичих
  3. Сайн байна уу найзууд, Та зээл хэрэгтэй юу? Та төлбөрөө хүртэл төлөх хүсэж байна уу? Хэрэв та өөрийн бизнесээ өргөжүүлэх хүсэж байна уу? Та хийх ёстой бүх илүү нь бидэнд буцааж авах явдал юм хэрхэн мэдээлэл Эхлэхийн тулд, та нар авах вэ? Зээлийн та хүсдэг. Энэ нь санал болгох доор мэдээлэл хугацаанд нь буцаана гэсэн ёстой л нээлттэй байна. Манай зээлийн нөхцөл нь 3% хүүтэй болохыг анхаарна уу. Та бидэнд хүссэн мэдээллийг та яг зээлийн хэмжээг мэдээлэх оруулна зээлийн нөхцөл танд өгөх боломжийг бидэнд олгодог доор өгөх ёстой. Манай компаниас зээл сонирхож уу. Таны хүссэн байна Доор заасан мэдээллийг бөглөж, таны зээлийн гүйлгээний цааш нь буцааж бидэнд авах. Доорх бөглөнө үү Out Энэ мэдээлэл: Зээлийн өргөдлийн маягт {онлайн} 1) Нэр: ---------- 2) Улс: --------- 3) Мэргэжил: ------- 4) Гэрлэлтийн байдал: ------- 5) Хүчинтэй Утасны дугаар: ---- 6) сарын орлого / Зээлийн хугацаа: ----- 7) Хаяг: --------------- 8) зээлийн зорилго нь:? -------- 9) Зээлийн хэмжээ шаардлагатай: --------- 10) Хэрэв та өмнө нь зээл авах хүсэлт гаргасан байх:? --- E-MAIL: [email protected]

    0 0 Хариу бичих
  4. Hun l yum hoino aldsan, onoson yum baij l taar aa. Harin uls ornoo delhiid iluu oilguulj, ard irgediinhee margaashiin telee zutgej bui setgel, zutgel ruu ni us tsatsah hereggui l dee. HET TUILSHRAL, HEEGEE BARSAN GUJIR GUTGELEG sain yum yawch bish gedgiig l uhaartsgaaya.

    0 0 Хариу бичих
  5. Сайн уу, Хэрэв та ямар ч зорилгоор таны бизнес, эсвэл санхүүжүүлэх яаралтай зээл хэрэгтэй юу? Бид баталгаажуулсан байна зээлийн зээлдүүлэгч тусгай зөвшөөрлийг 2% -ийн боломжийн хүүтэй арилжааны аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, хувь хүмүүсийн олон улсын зээл санал болгож байна .Бид. Энэ нь, та бид таны хүсэлтийг хүлээн авч болох тун удахгүй таны зээл боловсруулах болно, муу зээлийн түүхтэй ч зээл богино эсвэл урт хугацааны байж болох юм. Бид бие даасан санхүүгийн байгууллага байдаг, бидэнд өнөөдөр И-мэйл холбоо; [email protected]

    0 0 Хариу бичих
  6. Muu hyatdiin shees

    0 0 Хариу бичих
  7. Ahoj, Jste podnikatel nebo žena? Jste v jakékoli finanční stres? potřebujete úvěr se založit svůj vlastní podnik? Máte nízký příjem a je pro ně těžké získat úvěr od místních bank a jiných finančních institucí? Odpověď je zde při nízké rychlosti 2%, Napište nám patolízal na [email protected]

    0 0 Хариу бичих