Ц.Элбэгдорж: Албан тушаалтай байхдаа амласнаа хий

Д.Сугармаа


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл- танхимд “Зангиагүй уулзалт” хийлээ. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Асуултад ямар нэгэнт цензур байхгүй. Сэтгүүлчид нээлттэй асууж болно" гэдгийг тодотгосон.

Ингээд түүний сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг багцлан хүргэе.

-С.Зоригийн хэргийн талаар-

Хүн бүхэн санал бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй. Хууль хяналтынханд талархах хэрэгтэй. Миний толгойд С.Зоригийн үхлийг ил болгох бодол өдөр болгон байдаг. Энэ хэргийг боломжоороо илрүүлэх гэж яваа хууль хяналтынханд талархах хэрэгтэй. Энэ ажил нилээн ахицтай явж байгаа. Энэ хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрийг олон нийтэд ил байлгана гэдэгт би итгэж байна.

Энэ хэрэг илрэхгүй 18 жил боллоо. Монголчууд энэ хэргийг илрүүлэхийн тулд эцсийн чулууг нь хүртэл эргүүлж харах ёстой.

-Төмөр замын асуудал-

Одоо яаж ч уйлаад төмөр замын асуудал Монголын үндэсний ААН-д ирнэ гэж байхгүй. Бид өөрсдөдөө итгэх хэрэгтэй. ЗХУ задрахад бүх улсад төмөр замыг нь өгсөн байдаг.

Монголчуудыг төмөр замаа ав гэхэд зарим хүн Орос ахгүйгээр бид нар яаж төмөр замаа авч явах билээ гээд больсон юм билээ. Одоо бол яаж ч уйлаад 100 хувь Монголд ирэхгүй л дээ.

-Стэндбай хөтөлбөрийн тухай-

ОУВС-тай хэлэлцээр хийх асуудал өмнөх банкны үед яагаад яваагүй гэхээр сонсмоор үндэслэлүүд байсан. Ер нь бид ОУВС-тай хэлэлцээр хийх ёстой гэдэг байр суурин дээр байсан. 

Сахилга батгүй төсвийг өөрсдөө зохицуулж чадахгүй байна шүү дээ. Сахилга бат гэдэг юмыг ОУВС-тай хэлэлцээр хийж бий болгохгүй бол хэцүү. Улс төрчид мөнгө харахаахаараа үнэхээр замбараагүй болчих юм.

-Есөн хөлт цагаан тугийг тойрч дэвсэн тухай-

Найм дахь наадмын нээлтээр Есөн хөлт цагаан тугаа нэг удаа тойръё гэж бодсон.  Зүгээр алхаад тойролтой биш дэвээд явъя гэж бодсон. 

Мөн бөхчүүддээ хүндэтгэл үзүүлье гэж бодсон. Монголчууд их бэлэгдэл боддог улс.

-Засаглалын тухай-

Ерөнхий сайдад бүрэн эрхийг нь өгөх хэрэгтэй. Хэлдэг ярьдаг хүнээр Монгол дутаагүй. Хийдэг хүнээр дутаж байна. Улс төрчид дараачийн сонгуулиа л бодож ажилладаг. Төрийн зүтгэлтэн бол дараагийн үеийг боддог. 

Ерөнхий сайд,  гүйцэтгэх засаглалаа ажил хийлгэдэг болъё. Шүүмжлэх эрх чөлөө монголд хангалттай байна. Ерөнхийлөгчийн суудал бол монголын төлөө юм боддог хүнд юм бодогдуулдаг суудал.

-Ардчилсан намын шинэчлэл-

Ямар үзэл энэ намд байх ёстой вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй, юу хийх вэ гэдэг үндэслэл болон дүрмээ тодорхой болгох хэрэгтэй. Би ядарч яваа чадаж байгаа, намайг үзэн яддаг, намайг сайшаадаг бүх хүнийг төлөөлөх үүрэгтэй.

Ардчилсан намд шинэчлэл хийе гэсэн бүх хүнийг би дэмждэг. Шинэчлэлээ хий гэдэг.

-Эдийн засгийн хямрал-

Энэ бол өвчин биш. Нийлж нэгдээд тодорхой ажил хийж чадвал давна. Үүнийг шийдэх бүх эрх нь УИХ-д байгаа. Ямар ч эрсдлээс айлгүйгээр шийдвэрээ гаргаад явах хэрэгтэй.

-Улс төрийн намуудын тухай-

Улс төрийн нам монголчуудыг бутаргаж байна. Сонгуулийг хариу авах давцан болгож байна. Нэг бүлгийг нөгөөгөөр солих гэж тэмцдэг болж. Үүнийг хуулиар л шийднэ.

-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль-

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хуулиар нүд хуурч байна. Албан тушаалтай байхдаа амласнаа хий. Эрүүгийн байцаан шийдэх хууль, зөрчлийн хуулийг батлах хэрэгтэй байсан юм. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль ч гэсэн энэ хуулиудтай шууд уялдаатай.

 Засгийн газар УИХ бол хуулийг хэрэгжүүл гэх ёстой. Үгүй гэвэл хөөгөөд явуулах хэрэгтэй.

Энэ хуулиудыг хэрэгжүүлснээр хар тогтолцоо хар хуульнаас салах боломжтой байсан. УИХ баталсан хуулийг хогийн саванд хийчихдэг юм байна. Таван хууль дээр зохисгүй нэг зүйл байна. Өмнөх УИХ-ын дарга хариуцлагагүй хандсан. Нэг өдөр УИХ-аа хуралдуулан, редакциа сонсоод алхаа цохичих байсан юм.

Хууль хэрэгжүүлэх гэж байгаа хүмүүс баахан шалтаг тоочсон. Засгийн газар УИХ бол хуулийг хэрэгжүүл гэх ёстой. Үгүй гэвэл хөөгөөд явуулах хэрэгтэй. Энэ үйлдлийг Ц.Нямдорж оройлж хийсэн.

-Төрийн тэргүүний суудлаас буусны дараа-

Би Монгол улсын маргааш хийх ажилд санаа зовж байна. Бусад ажилд огт санаа зовохгүй байна. Ажил хийх шаардлагатай бол би зүтгэнэ.

-Оффшор дастангуудын тухай-

Оффшор дансыг хориглох ёстой. Оффшор данстай хүн байвал хариуцлага хүлээх ёстой.

-Цаазын ялын тухай-

Цаазын ял авсан хүнийг бүх насаар хорьдог. Амьдын тамд хийж байна гэсэн. Үйлээ үрээ шорондоо эдэлдэг. Аль ч улсын шүүх цаг ямагт 100 хувь зөв шийдвэр гаргана гэж байдаггүй. Цаазын ял авсан хүнийг өршөөж байгаа юм биш. Хэрэг буруугаар шийдэгдэх ёсгүй.

Жинхэнэ ялтан олон жилийн дараа олдоход жинхэнэ хэрэгтэн нь чөлөөтэй байдаг.

Муу хэрэг өдөөж байгаа хүнийг би үзэн яддаг. Гэхдээ цаазын ялыг би эсэргүүцдэг. Жинхэнэ ялтан олон жилийн дараа олдоход жинхэнэ хэрэгтэн нь чөлөөтэй байдаг. Тиймээс цаазын ялыг эсэргүүцэж байгаа нь муу зүйлийг өмөөрч байгаа үйлдэл биш.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Элбэгдорж бол Монголын хамгийн том гэмт хэрэгтэн, нэг л өдөр шоронд сууж ялаа эдлэх л болно.Ялаа эдлэх л болно...

    0 0 Хариу бичих
  2. Элбэгдорж чиний Монгол улсын төлөө хийсэн юм байна уу? ҮГҮЙ. Монголын газар нутгийг л Хятадуудад зарсан . Монголчуудын амьдралыг доройтуулж ядууруулсан. Монгол айл бүхэн иргэн бүхэн өртэй шаналж явна. Энэ тал дээр анхаарлаа төвлөрүүлж юм хийх юм биш үү? Өөрийнх нь үр хүүхдүүд хагартлаа баяжчихаад шунал нь дуусахгүй сонгуульд өрсөлдөөд явж байхаасаа ичдэггүй юм байх даа!! Тэднийг бүү сонго!

    0 0 Хариу бичих
  3. Чи ч бас хий ерөнхийлөгчөө. Баттулгыг ч хүчрэхгүй байж... Бас Монголын баялгийг гадагш нь зөөсөн луйварчидыг яагаад бүгдийг нь барихгүй байна вэ.

    1 0 Хариу бичих