Ц.Элбэгдорж: Ц.Нямдоржийн мэдэгдэлд “Эрдэнэт”-ийг бодсон үнэр ч байхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл- танхимд “Зангиагүй уулзалт” хийж байна. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Асуулт ямар нэгэнт цензур байхгүй. Сэтгүүлчид нээлттэй асууж болно" гэдгийг тодотгосон юм.

Ингээд сэтгүүлчдийн асуултад тэрээр ийнхүү хариуллаа.

-"Эрдэнэт" үйлдвэрийн хувьчлалын асуудал олны анхаарал татаж, янз бүрийн мэдээлэл гарч байна. Та энэ асуудлаар байр сууриа илэрхийлээч?

-Миний харж бгаагаар ямар нэгэн хувьчлал явагдаагүй. Гадны ААН-д байсан 49 хувь Монголын талд ирсэн байгаа. Хэрвээ хувьчлах байсан бол Монголын төр хэлэлцэнэ. Нэр томъёоны хувь ингэж ойлгох хэрэгтэй.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр “Эрдэнэт”-ийн асуудлыг яагаад хэлэлцээгүй юм бэ?

-1990 оноос хойш Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэр “Монголросцветмент”-ийн асуудлаар байнга ярилцдаг байсан. “Эрдэнэт”-ийн Монголд ноогдох хувь 70 хувь хүрч байгаа юм байна гэж хэдэн жилийн өмнө хоёр талын эрдэмтэд ярьж байлаа.

Монголын төр “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг үеийн үед ярьдаг байсан. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцээгүй. Хэлэлцэх шаардлага гараагүй.

-МАНАН-гийн хуйвалдааны төр байгуулагдсан гэж экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэл хийж байлаа. Түүний ард таныг байгаа гэж мэдэгдсэн. Та үүнд ямар тайлбар хийх вэ?

-МАНАН-гийн төр бол сонингийн хэллэг. Одоо МАН 65 гишүүнтэй болж, Засгийн газраа байгууллаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн тос, шороонд хутгалдаж явсан хүний нэг бол би. Аравдугаар ангиа төгсөөд анхны ажлын гараагаа эхэлж байлаа. Эрдэнэт үйлдвэрийн ард надад нэг хувийн сонирхол ч байхгүй. Бүр хатуу хэлье. Нэг ч төгрөгийн ч сонирхол байхгүй. Цаашид сайн ажиллаасай л гэх сонирхол байна.

-Засгийн газар 100 хонолоо. Юу бүтээсэн юм бэ-

-“Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлал хууль бус гэж мэдэгдэж байгаа. Хэрэв хууль бус гэвэл холбогдох хүмүүст нь ямар хариуцлага тооцох вэ?

-УИХ-ын дэд даргын албан тушаал бол Монгол Улсын төрийн албан тушаалын дөрвөн томын нэг. Дэд дарга мэдэгдэл хийнэ гэдэг бол дөрвөн томын нэг л дээ. Харин бусад гурав нь үүнд оролцсон эсэхийг би мэдэхгүй байна. Надад “Эрдэнэт”-ийн нэг ч хувийн хувьцаа байхгүй гэдгийг дахин хэлье.

Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард “Эрдэнэт”-ийг бодсон, ард түмнийг бодсон нэг ч үнэр байхгүй. Харин “Эрдэнэт”-ийн шалгах гэсэн ажлын хэсгийн дарга болон УИХ-ын дэд дарга хоёр хуйвалдаан байна. Танил тал, хувийн ашиг сонирхол харагдаад байна.

Би яагаад Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёрыг хуйвалдсан гэж хараад байна вэ гэхээр Засгийн газар байгуулагдаад шууд Өмнөх засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож болно. Тэд зүгээр л цаг хүйтрэхийг хүлээсэн байна. Зөвхөн материал цуглуулах л ажил хийсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ бол зүгээр улс төр. Улстөрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг. Сүүлчийн цамцаа урагдтал би тэмцэнэ ээ ч гэх шиг. Ц.Нямдорж намаа тэгж хэлэх хүн мөн үү. Зүгээр сүржин мэдэгдэл. Дээд суудал руугаа мирайсан ч юм уу эсвэл нэгнийхээ янзыг үзсэн л цэвэр улс төр л яваад байна.

Засгийн газар 100 хонолоо. Юу бүтээсэн юм бэ. Бүтээсэн зүйл нэг ч байхгүй. Боосон, хаасан, хорьсон шийдвэр л гаргалаа.

Ард түмэн сүүлийн үед улс төрчдийг рентгенд харж байгаа юм шиг л хардаг болсон доо. Нэг их ард түмнийг цочроосон мэдэгдэл хийгээд одоо газар авахгүй. Энэ Засгийн газар 100 хонолоо. Юу бүтээсэн юм бэ. Бүтээсэн зүйл нэг ч байхгүй. Боосон, хаасан, хорьсон шийдвэр л гаргалаа.

Монгол хүмүүсийн цус, хөлсөөр уйлж оруулж ирсэн таван хуулийг УИХ буцаагаад хаячихлаа. 340 зүйл ангитай Зөрчлийн хуулийг хүртэл буцаалаа. Санаандгүй гэмт хэрэг хийвэл зөрчил гэж үзэх хуулийг хайхарсангүй. Энэ батлагдсан бол ард түмний нуруу тэнийж, улстөрчдийг харин чангалах байлаа.

Өчүүхэн эрх ашгийн төлөө мэдэгдэл хийлээ. Улс орноо ерөөсөө бодсонгүй. Таван хуулиа яагаад батлахгүй байна аа гээд ярихын оронд “Эрдэнэт”-ийг ярьж олны анхаарлыг татахыг оролдлоо. Ганцаараа мундаг хүн болох гэж хийж байгаа энэ мэдэгдлийг ард тоүмэн мэднэ.

-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Монгол Улс коммунизм руугаа буцаж орох уу гэж асуусан байсан. Энэ боломжтой юу?

-Коммунизм руу гаа эргэж орно гэдэг худлаа. Хэзээ ч Монголд буцахгүй.

-Саяхан Малыш гэх хүн С.Зоригийн хэргийн талаар сонинд ярилцлага өгсөн байсан. Тэрээр таныг гар утас руу мессиж бичсэний дагуу л ажилладаг гэж ярьсан байсан. Энэ үнэн үү?

-Би тэр хүнийг танихгүй. Сая С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслол дээр таарсан. Би урьд нь таарч байгаагүй. Таних ч үгүй. Надад мессиж ирээгүй.

-Зоригийн хэрэг илэрлээ гэх шуум яваад байна. Үүнд танд ямар нэгэн мэдээлэл байна уу?

С.Зоригийн хэрэг гарснаас хойш хууль, хяналтын байгууллагынхан өдөр шөнөгүй ажилласан. Нэг ч хүнийг хэлмэгдүүлэх чиглэлд ажилладаггүй. Хянаж байгаа байгууллагууд нь ч мэднэ. Би Ерөнхий прокуророос л асууж тодруулдаг. Одоо шүүхийн шатанд шилжих болсон гэж ойлгож байгаа.

-“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой Оросын талын байр суурь ямар байгаа бол. Эрдэнэтийн шуугианы хажуугаар төмөр замаа тавиад туучихаж байгаа юм бишүү гэх шуум гарах боллоо?

-Би В.Путин ерөнхийлөгчөөс “Эрдэнэт”-ийн асуудлаар асууж байсан. Тэр үед Монголчууд үйлдвэрээ аваад явж чадна гэдэгт би итгэж байгаа гэж хэлсэн. Медведев хүртэл АСЕМ-аар ирэхдээ үүгээр дамжуулж олон хөтөлбөр дээр хамтарч ажиллах боломж нээгдэнэ гэж харж байгаа гэдгээ хэлж байсан. Улс төрийн хувьд манай хоёр орны харилцаа хамгийн өндөр түвшинд байгаа. Цаашид бид олон салбар дээр хамтран ажиллах боломжтой. Бид үе үеийн ОХУ-ын удирдлагуудад “Баярлалаа” гэж хэлэх ёстой. Шоу хийж Монголдоо нэр хүнд олох гэж байгаа нөхдөд биш хойд хөршдөө “Бид баярлалаа” гэж хэлэх ёстой. Гайхамшигтай өндөр дээд харилцаатай байгаа.

-Албан тушаал, бизнесийн шахаа Сангийн сайдыг бий болгосон байж магадгүй-

-Орон нутгийн сонгуульд АН ялалт байгуулж, хяналт тогтоох ёстой гэж харах хүмүүс байна. Мөн таны хүү нэр дэвшиж байгаа?

-Орон нутгийн сонгуулийн талаар ярихгүй. Манай хүү Э.Эрдэнэ Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байгаа. Өөрийнхөө цэвэр хүсэлтээр явж байгаа. Зорилго нь зөв бол залуусыг дэмжих нь зөв байх.

-МАН-ын Засгийн газар Хүүхэд харах үйлчилгээ,  оюутны тэтгэлэг зэргийг зогсоосон. Мөн халаа сэлгээ их явагдаж байна гэх юм. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Хүмүүс над руу их хандаж байна. Тэд өглөө бүр айдастай байна. Ажлаасаа халагдах вий гэсэн айдаст автжээ. Цэвэрлэгчээс эхлээд хэнийг ч хамаагүй толгой дараалан халж байна. Олон жил ажилласан хүмүүсийг халж явуулаад шахааны хүмүүсээ оруулж, улмаар төрийн ажлыг доголдуулж байна. Сонгууль болоод дээрдэв үү эсвэл сонгуулийн дараа дээшлэв үү гэхээр бүгд дордож байна гэж хэлж байна. Эрх баригчид ард түмний өмнө амласан зүйлээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой болохоос биш сүржин мэдэгдэл хийдэг цаг биш.

Би энэ Засгийн газар, УИХ-д хэлж байгаа. Бид нэг баг, нэг Монгол. Одоо зөрчилдөж, гутаах явдал зогсох хэрэгтэй. Нэгдэж ажиллах зүйлийг л чухалчилмаар байна. Би сонгуулийн дараа Засгийн газар хурдан ажилдаа орох ёстой гэх зарчмыг л баримталсан. Б.Чойжилсүрэнгээс илүү Сангийн сайд МАН-д байсан уу. Шууд хэлье. Албан тушаал, бизнесийн шахаа Сангийн сайдыг бий болгосон байж магадгүй.

-Гадны банк оруулах ирэх асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ. Ялангуяа “Bank of China”?

-Банкуудыг биш хувьцаагаа Хөрөнгийн биржээр зараад олон нийтийн компани болооч гэж хэлдэг. 100 мянган оролцож байж баялагийг бүтээдэг, хувьцаа авсан мөнгөөрөө эргэж хөрөнгө оруулалт хийдэг хэмжээнд орох хэрэгтэй. Өмнөд хөрш бол хамгийн том салбарт хамтарч ажилладаг улс. Бидний байршил өвөрмөц. Ард түмэнд хэрэгтэй зүйлүүд дээр хамтарч ажиллах ёстой. “Bank of China” бол Монголд орж ирэх шаардлага алга. Харин манай улс руу санхүү, хөрөнгө оруулалт нь орж ирээгүй өөр улсын банкуудыг оруулж ирэх талаар тэнцвэрээ баривал яасан юм бэ

Би Б.Чойжилсүрэнтэй уулзаад хэлж байсан. Чиний оруулж ирсэн саналыг хамт олон хүлээж авахгүй байна. Чи мэргэжилтний санал барьж орж ирээд бөөн хэрүүл болох юм. Чамд улс төрийн алсын хараа алга. Бүр дарга нарын албаны өрөөнөөс эхлээд таналтаа эхлээч ээ гэж би хэлсэн. Тэр сайдын өрөө дөрвөн өрөө нийлсэн юм шиг л том шүү дээ. Тэр тансаглалаасаа танах чиглэлд ажиллаач. Маш олон боломж бий.

-ОХУ, Монголын харилцааны “Эрдэнэт”-ийн хувийг шилжүүлснээр олон төсөл хөтөлбөр хэрэгжинэ гэж та хэллээ. Дараагийн шинэ төсөл юу байх вэ?

-Би ОХУ-ын удирдлагуудтай бараг сүүлийн хоёр жилд 10 гаруй удаа уулзсан байна. Төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, гадаад харилцаагаа сайжруулах чиглэлээр олон чухал асуудлыг өндөр дээд хэмжээний уулзалтын үеэр ярьдаг. Цаашид төмөр зам, хийн хоолой дайруулах зэрэг асуудлаар яригдаж эхлэх болов уу. Мөн Эгийн голын цахилгаан станц барих асуудлаар ч ойлголцож болох юм.

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк худалдаж авсан. Гэтэл таныг тус банканд хувьцаа эзэмшдэг гэх мэдээлэл байна. Мөнгөний эх үүсвэрийг нь хаанаас гаргасан байдаг юм бол?

-Надад хувь, хувьцаа байхгүй. Олон улсын санхүүгийн мөнгөний гүйлгээ шилэн хяналтад байгаа шүү. 10 мянган ам.доллараас дээш гүйлгээ хийгдсэн бол олон улсын банк хянаад явчихна. Санхүүгийн эх үүсвэрийн асуудлаар УИХ-д “Нээлттэй сонсгол” хийх хэрэгтэй. Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Болор, Б.Чойжилсүрэн, Худалдаа хөгжлийн банкны захирлыг дуудаад нээлттэй хэлэлц. Тэр сонсголыг Ц.Нямдорж өөрөө ахлах хэрэгтэй. Тэгээд Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт”-ийн хувьчлалтай холбоотой бүх баримт бичгийг олон нийтэд дэлгэ. Тийм эрх мэдэл 65 суудалтай дөрөв дэх хүнд байгаа. Би хуулийн дагуу “Эрдэнэт”-ийн асуудлаар ямар ч шийдвэр гарсан би хориг тавихгүй. Харин хууль бус шийдвэр гаргавал би оролцоно

-Хотын дарга асан Э.Бат-Үүл С.Зоригийн хэргээр шалгагдаж байгаа тухайгаа хэлэхдээ таныг МАН-тай хамтарч өөрийгөө гүтгэж байна гэж хэлсэн. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Би Э.Бат-Үүлийг их ч дэмжсэн, ардын баатар болтол нь дэмжсэн. Миний хувьд С.Зоригийн хэргийг илрээсэй гэж хүлээдэг хүн. Бас дээр хэлсэн. С.Зоригийн хэргийг шалгаж байгаа хууль хяналтын байгууллагынхан хүн гүтгэх нэг ч муу юм хийхгүй. Харин тэдэнд талархах хэрэгтэй.

-Ажлаа өгсний дараа хуулийнхан намайг шалгана гэвэл би гутлаа өмсөөд очно-

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын ард түмэнд хувь эзэмшүүлэх боломж байгаа юу?

-Ард түмэнд хувьцаа өгсөн нэрээр шахааныхан хамаг муухай юмаа хийгээд л сууж байгаа ш дээ. Энэ бүхнийг УИХ-ын “Нээлттэй сонсгол” хийх үеэр ярилцаж болно.  Ер нь Засгийн газар, агентлагууд шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх ёстой. Би ажлаа өгөхөөсөө өмнө улам чанга болгож УИХ-д оролцуулна. Нээлттэй сонсголын хууль гэж байгаа шүү дээ. Тиймээс та бүхэн анхаарал татсан асуудлуудаараа нээлттэй сонсгол хийхийг шаардаач.

-АТГ-ын даргаар Д.Энхжаргалыг та дэмжсэн. Түүнийг М.Энхболдтой нутгийн хүн гэдэг. Таныг албан тушаалаасаа буусан ч шалгагдахгүй гэх тохироо хийсэн гэх?

-Ерөнхийлөгчийн ажлыг өгөөд хуулийнхан шалгана гэвэл би зангиагаа зүүгээд гутлаа өмсөөд очно. Би нэг их телевиз тавьчихаад очихгүй гээд суудаг хүн биш ээ. Би хуулийг өмөөрдөг. Шударгаар ажилладаг хүмүүсийг бас өмөөрдөг. Тиймээс надад тэр хувийн ашиг сонирхол байхгүй ээ. Би хууль, шүүхийнхэн дуудвал хэзээд яваад очно. Би хэзээ ч өөрийнхөө албан тушаалыг ах дүү, хүүхэддээ өгч үзээгүй шүү. Ах дүү, амраг садангаа дээш нь татах гээд байдгаа болих хэрэгтэй. Би малчны хүүхэд. Эцсийн амьсгалаа хураатлаа би Монголын төлөө зүтгэнэ.

Миний хийх ажил долоодугаар сарын 18-ны өдрөөр дуусахгүй ээ. Сая миний хүүг нэр дэвшсэн талаар асууж байна. Монголынхоо төлөө юм хийхийг хүссэн байна шүү дээ. Надад гадны иргэншил гуйгаад гадаадад хаус аваад явах сонирхол байдаггүй. Би яагаад шүүмжлэлд өртдөг вэ гэхээр би хуулийг өмөөрдөг. Би эрх ашиг гарч ирвэл Монголоо өмөөрнө.

-65 гишүүний олонхи болсон Засгийн газар сүхээр цохиод ч унахгүй дээ-

- Засгийн газрын 100 хоногт ямар үнэлгээ өгөх вэ?

-Боломж олгох ёстой. Дэмжих хэрэгтэй. Магадгүй амласнаа хэрэгжүүлэхэд хэцүү нөхцөл угтсан байж мэднэ. Тиймээс нэг хоёр жил харах хэрэгтэй. 65 гишүүний олонхи болсон Засгийн газар сүхээр цохиод ч унахгүй дээ. Тэгэхээр зоригтой байх хэрэгтэй.

-Таны бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөх гэж байна. Та ухаалаг төрийг эхлүүлсэн. Өөрөө хэр ухаалаг ажилласан бэ?

-Улам боловсронгуй болгохын төлөө л ажиллана.

-Өнөөдөр ярьсан бүхнээ үнэн гэдгийг та нээлттэй сонсгол шиг баталж чадах уу?

-Сэтгүүлчид нэг хүний яриаг сонсоод автдаг байдлаа болих хэрэгтэй. Үнэн санаа нь юу байна вэ, юу хэлэх гээд байна вэ гэдгийг өөр өнцгөөс нь харж анализ бичих хэрэгтэй. Мөн өөрийнхөө үнэт зүйл буюу эх орныхоо үнэт зүйл дээр тааруулаад үз. Тэгээд зөрчилдөж байвал дүгнэлтээ хийгээд бич л дээ.

-Өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй энэ үед сэтгүүлчид хэрхэн цалинжиж байна гэж та бодож байна вэ. Ихэнх нь хаалгаа барих хэмжээнд ажиллаж байна?

-Би үүнд үргэлж санаа зовж байгаа. Нэг албан байгууллага хаагдаж, нэг хүн ажилгүй болох бүрт санаа зовдог. Төрийн албыг ч мөн шахааны хүн болгож байгаад харамсдаг.

-Цаазын ялгүй болсонтой холбоотойгоор зарим иргэд сэргээх талаар ярьж байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Цаазын ялын тухай асуулаа. Монгол Улс өөрийнхөө хуулиар цаазын ялгүй болсон. Цаазын ял авсан хүнийг насаар нь хорих ял шийтгэж байгаа. Тийм ял авсан хүмүүс ихэнх нь 10 орчим жил болоод амиа хорлодог. Бүх насаараа гянданд хоригдоно гэдэг тийм амар даваа биш ээ. Цаазын ялыг үгүй хийлээ гээд гэмт хэрэгтнийг өршөөж байгаа хэрэг биш. Өнөөдөр өнгө мөнгөний хорвоод хөөрхий ядуу хүү хэн нэгнийг өмнөөс ял үүрч хилс хэргээр орж цаазлуулбал яах юм бэ. Хууль шүүх шударга байх хэрэгтэй. Цаазын ял бас нөгөө талаараа улс төрийн зорилгоор ашиглагдах гээд байдаг тал бий. 1930-ээд оны хэлмэгдүүлэлт үүнийг гэрчилнэ. Монгол болон Хойд Солонгос цаазын ялын далд, харгис орон болж байсан үе хүртэл байсан.

-Э.Бат-Үүлийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хүн тул ийм хэрэгт холбогдуулаад байна гэх. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Э.Бат-Үүлийг би дэмждэг гэдгээ хэлсэн. Нэг зүйлийн хоёр тал ч болж явсан удаа бий. Би үргэлж дэмжсэн. Дэмжсээр ч байх болно.

Бид ирэх оноос эхлэн өр зээлээ төлж байна. Өрөө дарахын тулд дахин бонд авна гэж байгааг та дэмжиж байгаа юу?

-Олон улсын валютын сантай зөвшилцөх хэрэгтэй. Засгийн газар мэдээж судалж байгаа болов уу.

Өнөөдөр зарим хүмүүс намайг Ц.Нямдоржийн эсрэг яриа хийж байна гэж хараад байх шиг. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өөрөө анхаарал татах гэж мэдэгдэл хийсэн болов уу. Намайг байр сууриа илэрхийлээч ээ гэж хүссэн юм. Би өнөөдөр нэг зүйлийг ярих гэж ирээгүй. Өнөөдөр ард түмэн бүгдийг мэддэг болсон гэдгийг л хэлмээр байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (25)

  1. Dr os el u-ийн тусламжтайгаар одоо Ex-ээ буцааж аваарай. Бид хүчирхэг илбэ шидсэн бөгөөд та үр дүнг нь хүлээж байна. ** Бидэнтэй WhatsApp дээр ** холбогдоорой. +2348157762964. droseluherbalhome@gmail.com

    0 0 Хариу бичих
  2. 2-уулаа адилхан хогнууд

    0 0 Хариу бичих
  3. Ene muu nobshiig zailuulaach Nyumdorjiig demjij bna

    0 0 Хариу бичих
  4. Та бүхэн манайхаар үйлчлүүлээрэй. Манайх Рейкийн энергин бариа, бүтэн биеийн бариа, хуян хөөх бариа, бөөр,нуруу, элэг, ходоодны үйл ажиллагаа сайжруулах, тамир тэтгэх бариа, өндгөвчний бариа, савны хий, гэдэсний дүүрэнг гаргах бариа, хүүхдийн тархины доргилт засах, тархины даралт бууруулах, тайвшруулах, өсөлт хөгжил дэмжих бариа, нүүр, толгойн цэгэн массаж, хөл массаж зэрэг бүх төрлийн эмчилгээний болон алжаал тайлах бариа засал хийнэ. Утас: 94069506 (цаг авч ирнэ үү) Хаяг: БЗД 13-р хороо Скайтаун хотхон 90б байр. (Номин хайпермаркетийн баруун талын голомт банктай байр) дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү. https://www.facebook.com/mutringegeebariazasal

    0 0 Хариу бичих
  5. Энэ новшийг яаж өмөөрч чадна вэ? айн? Луйварчдын гар хөл. Адилхан 100 жилийн өмнөх гамингийн зулбадас биш бол энэ хүний хүүр идэгчийг өмөөрөх эрүүл монгол хүн олдохгүй.

    0 0 Хариу бичих
  6. NYamkag ard tumen 100% demjij bna Hen ni shudraga we gedgiig ard tumen yalgana shtee

    1 2 Хариу бичих
  7. Nyamkag demjij bna ta buuj ugch bhgui shuu Gok iin ard bgaa humuus il garch bna uursduu

    0 0 Хариу бичих
  8. Ерөнхийлөгч та, Эрдэнэтийн ТУЗ-ийн дарга Да.Ганболдын эхнэрийг Гавьят багш цолоор шагнах гэж байгаа гэсэн үү? Тэр авгай чинь багш биш, нэгэн хувийн сургуулийн аж ахуйн эрхлэгч. Одоо тэгээд олимп дэлхийн аврага, урлаг, шинжлэх ухааны гавьятнуудтай эн зэрэгцэнэ гэсэн үг үү?

    0 0 Хариу бичих
  9. Үнэн үнэн, Нямдоржийн мэдэгдэл ч гэж дээ шал худлаа хорлон сүйтгэх л ажиллагаа.

    2 1 Хариу бичих
  10. Энэ гарыг харахаас дургүй хүрээд байх юм. Худлаа яриад л байна. Уг нь хөөрхий зөв ярьна. Даан ч эсрэгээр нь хийнэ. Жэнко энээ тэрээ одоо Эрдэнэт гээд бөөн будлиан хулгайн ард энэ л байгаа даа.

    1 1 Хариу бичих
  11. Оросууд шуналтай монголчуудыг хооронд нь хэрэлдүүлэх сайхан эхлэл тавьсан юм биш үү. Одоо тэр Путин дарга нь инээгээд харж байгаа байх даа.

    0 0 Хариу бичих
  12. erunhiilugch bj yos zuitei bgaach.muuhai yum

    0 1 Хариу бичих
  13. Үг худал, үйлдэл үнэн

    0 0 Хариу бичих
  14. etseg eh ur gurav

    0 0 Хариу бичих
  15. Элбэгдорж худал ярьж өөрийгөө буруугүй юм шиг ярьж сурсан амьтан. Монголд хийж бүтээсэн юмгүй Монголчуудын татварын мөнгөөр хангалттай зугаалж газар нутгаа Хятадуудад зарж дууслаа. Элбэгдорж гарч ирж Монголчуудын амьдрал дорйтлын туйлд хүрлээ. Өргүй айл өрх гэж үгүй болсон Одоо юу яриад байгаа юм бэ Аргаа барахдаа эх орондоо амьдарч чадахгүй боолын хөдөлмөр эрхлэх гэж гадагшаа явж бна Арай ч дээ бодохоос дургүй хүрч бна Өөрсдөө багтахгүй болтлоо таргалчихсан Арай л гутамшиг

    3 3 Хариу бичих
  16. дэмждэг шүү. муу хүмүүс л таныг элдэвээр хэлдэг битгий тоогоорой

    3 2 Хариу бичих
  17. HECHNEEN MUU HELUULJ BGAACH MONGOLOO GESEN MUNDAG HUN DEEE.

    3 2 Хариу бичих
  18. Ezen haan bolj gesen bodoldoo itgej dee huurhii.

    0 0 Хариу бичих
  19. ЗАНГИАТАЙ Л БАЙНА ДАА ККК

    0 0 Хариу бичих
    • Багтай байна

      1 0
  20. asuultand erduu onoj hariulakhgui 2 ugnii zavsar nyamdorj l geed sandraAd baikhii ikh l tevdengui bnaoodaa u ch bolood bgaam

    0 0 Хариу бичих
  21. 60 тэрбумын бичлэгийг би бол үнэн гэж боддог. Бүх албан тушаалыг үнэлж худалдсан учраас МАНгарууд ялсан. Одоо 4 жил Монголоор тоглоод дуусах байхдаа

    6 0 Хариу бичих
  22. myndag xyn shuu

    2 2 Хариу бичих
    • Тийм шүү, манай Ерөнхийлөгч мундаг...

      1 0
  23. Төрийн эрхийг хууль бусаар авах, сонгуулийг луйвардахыг оролдсонг нь нотлох бичлэг байсаар байтал энэ намыг сонгуульд оролцуулсан нь ТОМ ГЭМТ ХЭРЭГ бус уу?! Дээрх хоёр болон холбогдох заалтуудаар яллан сонгуулийн дүнг нэн даруй хүчингүйд тооцох боломж байтал та яаран сандран СЕХ-ны даргын өмнөөс бичгийг нь хүртэл барьж авч унших нь холгүй байсан биз дээ ???❗️❗️❗️

    1 1 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ