Энэ оны төсөвт 144 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд төсөвлөсөн нь зургаан сар хүртэл олгогдоод дууссан. Улмаар санхүүжилт байхгүйгээс 7, 8, 9 дүгээр сарын хүүхдийн 20 мянган төгрөгийг олгоогүй билээ.

Тэгвэл эдгээр саруудын хүүхдийн мөнгийг олгохоор Сангийн яамнаас санхүүжилтийг шийдвэрлэж, холбогдох газрууд руу шилжүүлсэн байна.

Ингэхдээ хүүхдийн мөнгийг 60 хувьд буюу зорилтот бүлэгт олгох бөгөөд үлдсэн 40 хувьд 2019 онд хуримтлал хэлбэрээр олгохоор төсөвд суулгаад буй.