МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар сонгогдсон Н.Энхтайван гэж хэн бэ

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг ажлын албаны даргаа сонгосон байна. Тус албаны даргаар эдийн засагч Н.Энхтайваныг томилжээ.

Тэрээр Политехникийн дээд сургууль, Бээжин хотын Худалдааны их сургууль, Шинэ Зеландын Велингтоны их сургууль тус тус дүүргэсэн. МУИС-д эдийн засгийн магистр, АНУ-ын Стрэйерийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрыг хамгаалсан.

Н.Энхтайваны  ажлын туршлагын тухайд, 1993-1996 онд Худалдаа үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1996-1999 онд Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, атташе, 1997-1999 онд ГХЯ, Монгол,Хятадын Засгийн газар хоорондын комиссын хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1999-2003 онд Монгол УЛсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Газрын тсны хэрэг эрхлэх газрын дэд дарга, 2006-2008 онд Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга, 2008-2011 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн зөвлөх,  2011-2012 онд Гадаад Харилцааны Яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал, 2015 онд Шадар сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан аж. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)