Их Британийн Европын холбооноос гарах явц ирэх 3 дугаар сард эхэлнэ

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Европын холбооноос гарах үйл явц ирэх оны гуравдугаар сарын сүүл гэхэд эхлэх тухай өчигдөр мэдэгдлээ. Өнгөрөгч зургаадугаар сарын 23-ны өдрийн Бүх нийтийн санал асуулгаар Европын холбоог орхих шийдвэр гарсан нь Их Британийн хувьд Дэлхийн II дайнаас хойшхи гарч буй хамгийн том өөрчлөлт болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Холбооноос гарснаар тус улс 800 мянга гаруй ажлын байраа алдаж болзошгүй. Түүнчлэн Их Британид төвтэй зуу гаруй компанийн захирал удирдлагуудын 76 хувь нь холооноос гарсныхаа дараа компанийнхаа үйл ажиллагааг өөр улс орон руу шилжүүлэх бодолтой байгаа тухайгаа өгүүлсэн.

Их Британи холбооноос гарч буй нь тухайн улс үндэстний парламент, хууль шүүхийг үл тоож, үгүйсгэдэг, хэд хэдэн улсыг хянадаг улс төрийн холбоонд цаашид хамаарахаа больж, бүрэн биеэ даасан улс байхаа илэрхийлж буй хэрэг юм

Европын холбооноос гарахад дор хаяж хоёр жил шаардлагатай бөгөөд тус үйл явц 2019 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

Тэрээр ням гарагт хийсэн мэдэгдэлдээ “Би байр сууриа илүү тодорхой болгоё. Бидний Европын холбооноог орхиж байгаа нь цагаачлалын хяналтын тухай асуудалд бууж өгч буй хэрэгт огт биш. Харин тухайн улс үндэстний парламент, хууль шүүхийг үл тоож, үгүйсгэдэг, хэд хэдэн улсыг хянадаг улс төрийн холбоонд цаашид хамаарахаа больж, бүрэн биеэ даасан улс байхаа илэрхийлж буй хэрэг юм” хэмээн мэдэгджээ.

Их Британи Европын холбооноос гарснаар тус улсын өрсөлдөх чадвар болоод бизнес эрхлэх орчин нөхцөл өөрчлөгдөх учир компаниуд дээрх шийдвэрт хүрч байгаа аж. Тиймээс Ерөнхий сайд Тереза Мэй бизнес дагасан ажлын байраа эх орондоо үлдээж, сая орчим хажлын байраа хадгалахын тулд Европын холбоотой тохиролцож, холбооны гишүүн 27 улстай байж болох худалдааны хамгийн таатай гэрээ хэлцэл хийх хэрэгтэй гэж ажиглагчид хэлж байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ