Үндсэн хууль батлалцсан депутатууд чууллаа

Л.Энхдэлгэр


Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ хүрээнд Ардын их хурлын депутатууд болон Үндсэн хууль батлалцсан гишүүдийн уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын Үндсэн хууль батлалцсан депутат гишүүд оролцсон. Мөн хуульч, судлаачдын төлөөлөл оролцож, өнөөгийн Үндсэн хуулийн орчин, нөхцөл байдал, өөрчлөх шаардлагын талаар ярилцлаа.

УИХ-ын гишүүн, Ардын их хурлын депутат асан Л.Цог энэ үеэр уулзалтад оролцогсдод мэндчилгээ дэвшүүллээ.

Үндсэн хуулинд нэмэлт хийдэг ёс зүй, зарчим, уян, хатуу Үндсэн хуулийн талаар болон АНУ-ын Үндсэн хуулинд орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал Франц Улсад 2 парламент, Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндсэн хуулийн зөвлөл нь Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг хийдэг байна. Мөн аль ч парламент бүрэн эрхийн хугацааны сүүлд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцдэггүй. 

Мөн тэрээр Үндсэн хуулийн өнөөгийн нөхцөл байдал, өөрчлөх шаардлагын талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн хуулийн төслөөр Ерөнхийлөгчийг ард түмнээс бус Их хурал болон нийслэлийн ИТХ, Эрдэнэтийн ИТХ-ын хурлаар сонгохоор болж буй. Харин эл өөрчлөлтийг хийхийг дэмжихгүй байгаагаа Л.Цог гишүүн онцолсон. Үндсэн хуульд оруулсан 2000 оны 7 өөрчлөлтийг эргэн харах, Үндсэн хуулийг чанд дагаж мөрдөх ёсыг хэвшүүлэх шаардлагатай гэдгийг Л.Цог гишүүн мөн онцолсон.

Түүнчлэн өнөөгийн нөхцөлд төрийн дээр нам гарчихсан, УИХ-ын дарга нь аль нэг намын дарга байж болдог тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн юм.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, хуульч С.Нарангэрэл уг уулзалтад оролцсон. Тэрээр “УИХ-ын байнгын хороодод хэт цөөн хүн харьяалагддаг. 10 хүн суугаад хууль өөрчлөх боломжтой байгааг өөрчлөх шаардлагатай. Энэ нэг талаас төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн оролдлого” гэлээ.

Түүнчлэн Үндсэн хууль тогтоогчдын холбооны Ерөнхийлөгч Д.Моондой “Зарим орны Үндсэн хуулийн нэмэлт” сэдвээр илтгэл тавьсан. Тэрээр илтгэлдээ Үндсэн хуулинд нэмэлт хийдэг ёс зүй, зарчим, уян, хатуу Үндсэн хуулийн талаар болон АНУ-ын Үндсэн хуулинд орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал Франц Улсад 2 парламент, Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндсэн хуулийн зөвлөл нь Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг хийдэг байна. Мөн аль ч парламент бүрэн эрхийн хугацааны сүүлд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцдэггүй. Япон Улс 1947 оноос хойш өөрчлөлт оруулаагүй зэрэг мэдээллийг дэлгэрүүлэн хүргэсэн юм.  

Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 24 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан Үндсэн хууль тогтоогчдын Холбооны уулзалт ярилцлагад 180 гаруй депутат оролцон санал бодлоо илэрхийлж, харилцан санал солилцсон.

Дашрамд дурьдахад, Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг 1991 оны арваннэгдүгээр сарын 11-нд АИХ-ын 12 дахь удаагийн хоёрдугаар чуулганаар хэлэлцэж эхэлсэн түүхтэй. Ардчилсан Үндсэн хуулийг АИХ-ын 470 гаруй депутат 76 өдөр хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр баталж, тунхаг зарласан юм.   

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ