УИХ-аас 2016 оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлгийн 660 мянга гаруй хүүхдэд хүүхдийн мөнгө  олгохдоо амьдралын төвшинг нь харгалзан 60 хувьд нь бэлнээр, 40 хувьд нь хадгаламж хэлбэрээр дансанд нь байршуулж, 2019 оноос бэлэн мөнгө хэлбэрээр олгохоор болсон билээ.

Үүнийг УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа тэргүүтэй Ардчилсан намын гишүүд хууль зөрчсөн хэмээн үзэж, Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ.

Тэрээр энэ асуудлаар өнөөдөр 12.30 минутад хэвлэлийн бага хурал хийнэ.