Эхэлснээ дуусгах ТҮЛХҮҮР буюу амьдралын зөв дадал хэвшил гэж юу вэ

“Бусдаас суралцахыг хүсэж байгаа бол хүн бүрээс суралц” гэж би өөртөө хэлэх дуртай. Залуус ихэвчлэн амжилттай хүмүүсийн лекц, мундаг хүмүүсийн амьдралыг сонсох дуртай байдаг. Яагаад гудамжинд юм зараад зогсож буй хүнээс, ердийн нэг ажилчнаас, муу зуршлаа ялан дийлж байгаа оюутнаас суралцаж болохгүй гэж. Хүн бүрийн түүхийг сонс. Тэндээс чамд суралцах зүйл байж л байгаа.

Ийм бодол тээсээр пүрэв гарагийн орой нэгэн эвэнтийг зорилоо. Хэд хэдэн зорилго тавьсан ч тууштай байж чадалгүй дундаас нь хаясан миний хувьд лекцийн сэдэв яг л надад зориулагдсан юм шиг санагдсан.

Би зорилгодоо тууштай байж чадаагүй нь хэд хэдэн шалтгаантай. Тэр дундаа өөрийн хийх ёстой, хэрэгжүүлэх ёстой алхмуудаа дадал зуршил болгоогүйгээс тэдгээрийг ердөө ганц, хоёр удаа хийгээд л хаячихсан хэрэг. Иймээс ЗУРШИЛ-ын талаар бусдын туршлагыг сонсохоор Зөв зуршил: Амжилтын түлхүүр лекцийг зорьсон юм.

Заал дүүртэл суусан залуустай туршлагаа хуваалцахаар ирсэн хүн бол “Вагнер Ази Автоматив” ХХК-ийн гүйцэтгэх захирал Гаррет Вилсон байв.

ЗӨВ ЗУРШИЛ хэрхэн таны амьдралыг өөрчилж болох талаар түүний зөвлөгөөг хүргэж байна

  • “Алис гайхамшгийн оронд” хэмээх киног ихэнх хүмүүс үзсэн байх. Алис туулайн нүхэнд унаад огт ертөнц рүү оччихдог. Тэрээр замаа олох гэж явахдаа нэгэн мууртай тааралддаг. Алис мууран дээр очоод аль замыг сонгох вэ гэж асуухад нь муур “Чи хаашаа явах гэж байгаа юм бэ” хэмээн буцаан асуудаг. Алис ч хаашаа явахаа мэдэхгүй байгаа хэлэхэд муур “Тэгвэл аль ч замыг сонгосон болно. Аль ч замыг сонгосон тэр газарт чинь л очих болно” хэмээн ёжлон хариулдаг. Үүнээс юуг ойлгож болох вэ гэвэл, бид юунд хүрэхээ мэдэхгүй, зорилгоо тодорхойлоогүй байгаа тохиолдолд ямар замыг сонгох нь ерөөс ЧУХАЛ БИШ. Харин та тодорхой нэг зорилготой болсон тохиолдолд жинхэнэ утгаараа явах замаа сонгох нь чухал. Би англи хэл сурмаар байна гэж мөрөөдөхийн оронд IELTS-ийн 7 оноотой болмоор байна гэсэн тодорхой ЗОРИЛГО ТАВЬБАЛ түүнд хүрэх зам, алхмуудыг тодорхойлоход хялбар, ойлгомжтой болно гэсэн үг юм.
  • Өөрийнхөө лимитийг эхэлж тогтоогоод түүнийг ДАВУУЛАН биелүүлэхийн төлөө хичээх хэрэгтэй. Би өмнө нь өглөө босоод 70 удаа суниадаг байсан бол одоо 80 суниадаг болсон. Цаашид ч энэ тоог нэмэгдүүлж болох юм. Хамгийн гол нь өөрийнхөө хийж буй зүйлдээ сэтгэл ханаж, ЗОГСОЖ болохгүй. Цаг үргэлж үүнийгээ давуулан биелүүлэхийн төлөө тэмц. Жижигхэн амжилтандаа сэтгэл ханана гэдэг ЗАЛХУУ хүний шинж гэж би боддог.
  • Аливаа зүйлийг хийхийн өмнө нь “Би юу хийвэл үүнийг хурдан сурах вэ, чанартай хийх вэ, зуршил болгох вэ, аз жаргалтай болох вэ” гэх мэтчилэн өөрөө асуу, эргэцүүл. Мөн үүнийг хийх нь зорилгодоо хүрэхэд минь туслах уу? гэсэн асуултанд ҮГҮЙ гэж хариулж байвал таны хувьд тухайн үйлдэл ҮР АШИГГҮЙ зүйл гэж ойлгож болно. Шийдвэр гаргахаасаа өмнө өөрөөсөө асуух ДАДАЛ хэвшүүлснээр өөртөө хяналт тавьж, захирч чаддаг болох төдийгүй зөвийг сонгож, илүү ухаалаг шийдэлд хүрнэ” хэмээн тэрээр ярьсан юм.

Тэгвэл Гаррет Вилсон ямар зуршлуудыг амьдралдаа хэрэгжүүлдэг бэ?

  • Өглөө ажилдаа ирээд хамгийн түрүүнд цэцэгнүүдээ усалдаг. Ажилдаа явах замдаа түгжрэлээс болж үүссэн уур уцаар, стрессийг тайлахад минь тусалдаг.
  • Мөн өдөр бүр онч мэргэн үгсийг уншиж, тэндээс урам зориг авах дуртай. Ингэхдээ давхар монгол хэлнийхээ мэдлэгийг сайжруулахын тулд онч үгсийг монголоор бичихийг эрмэлздэг бөгөөд фэйсбүүкээр хуваалцсанаар юун дээр алдсанаа бусдаас мэдэх боломжтой болдог.
  • Тухайн өдрийн ажлаа эхлэхээс өмнө “Өнөөдрийн ажлын зорилго юу вэ, ер нь миний амьдралын үнэ цэнэ, эцсийн зорилго юу билээ” гэж өөрөөсөө асуудаг
  • Hard work beats talent when talent doesn’t work hard
  • Би өөрийгөө авьяастай, ухаантай хүн гэж хэзээ ч хэлэхгүй. Би зүгээр л шаргуу нэгэн. Шаргуу хөдөлмөрлөснөөр бусад сул талаа “нуух” боломжтой.
  • Сүүлийн 6,7 жилийн турш тухайн онд багтаж хийх ХУВИЙН ЗОРИЛГУУД-аа тодорхойлж байна. Энэ нь дотроо гэр бүл, мэргэжил карьер, эрүүл мэнд гэх мэт дэд хэсгүүдээс бүрдэнэ.  
  • Миний хувьд өглөө эрт босох нь хүндрэлтэй байдаг учраас сэрэнгүүтээ шууд босоод 80 удаа суниадаг. Энэ бол миний хувьд нойроо сэргээх шилдэг арга.
  • Motivation is what gets you started. Habit is what keeps you going. Урам зориг аливаа ажлыг эхлүүлэхэд тусалдаг бол дадал хэвшил түүнийг цааш үргэлжлүүлэх түлхүүр болдог.
  • Миний амьдалдаа хэрэгжүүлдэг эдгээр зуршлууд бол амжилтанд хүрэх ганцхан л арга. Хүн бүхэнд өөр өөрийн гэсэн арга зам, дадал зуршил бий. Хамгийн чухал нь өөрт тохирохыг сонгож, тууштай байх явдал юм. 

Түүний лекцийг бүрэн эхээр нь эндээс үзээрэй

Гэрэл зургийг: CLUB coworking-аас авав

Танд лавлах асуулт байна уу


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Uuriinh ni zuvshuurllur enen bichlegiig postolj bgaa yu? Esvel uuriin duraar uu?.

    0 0 Хариу бичих
  2. He speaks very well omg

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ