Азийн элсний наадам Вьетнам улсад үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн спортын найман төрөлд 37 тамирчин өрсөлдөж буй.
Манай тамирчид тэмцээний хоёр дахь өдөр хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль авлаа.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 56 кг-д Ө.Эрдэнэбаатар, эмэгтэйчүүдийн 62 кг-д Б.Буяндэлгэр нар алт, 72 кг-д Ц.Батцэцэг мөнгө, +70 кг-д М.Сугар хүрэл медаль хүртэв.
Б.Буяндэлгэр Энэтхэг, Пакистан, Тайланд, Йорданы тамирчдыг ялж, аваргалсан бол Ө.Эрдэнэбаатар Энэтхэг, Ирак, Иран, Пакистаны тамирчдыг ялж, түрүүлэх замаа засчээ.
Тэмцээний эхний өдөр манай тамирчдаас кураш бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д О.Чинбат мөнгө, жиү-жицү бөхийн эрэгтэйчүүдийн -94 кг-д Б.Ариунцог, +94 кг-д Б.Өнөржаргал тус тус хүрэл медаль авсан юм.
Ийнхүү Монголын тамирчид одоогоор хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль аваад байна.