Ерөнхийлөгч АНУ-ын Филадельфи хотод зочлов

Eagle.mn


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнгөрсөн баасан гарагт Филадельфи хотод зочлон АНУ-ын Пенсилвани муж, Филадельфи хотын удирдлагуудтай уулзлаа.

Ерөнхийлөгчийг Филадельфи хотын захиргааны байранд хүрэлцэн ирэхэд Пенсилвани мужийн Амбан захирагч Том Вулф, Филадельфи хотын дарга Жеймс Кенни болон албаны бусад хүмүүс албан ёсоор угтан авчээ.

Хүлээн авах ёслолын үеэр Филадельфи хотын дарга Жеймс Кенни хэлсэн үгэндээ “Бүс нутагтаа төдийгүй тив дэлхийд ардчиллын тод үлгэр жишээ болон хөгжиж буй Монгол Улсын төрийн тэргүүн манай хотод хүрэлцэн ирснийг бид талархан хүлээн авч байна.

АНУ-ын тусгаар тогтнол, эрх чөлөөний эх нутаг гэгддэг Филадельфи хотноо Монголын ардчилсан хувьсгалын төлөөлөгчдийн нэг нь зочлон ирээд байгаа нь онцлох чухал үйл явдал болж байна.

АНУ, Монгол Улс нийтлэг үнэт зүйлтэй, бидний хоорондын харилцаа тасралтгүй хөгжсөөр ирсэн. Одоо энэ харилцааг соёл урлаг, иргэд хоорондын салбарт өргөжин хөгжүүлэх шинэ хуудсыг Монгол Улсын Ерөнхийлөгч нээхээр ирээд байгаад бид баяртай байна” хэмээжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

ЭНЭ ТУХАЙ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)