Өвөлжилтийн бэлтгэлийг шалгажээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар харьяа анги, байгууллагын өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсныг шалгажээ.

Онцгой байдлын хурандаа Д.Эрдэнэбаатараар ахлуулсан ажлын хэсэг дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, гал түймэр унтраах, аврах ангиудын шинээр олгогдсон техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг аюулгүй ажиллуулах, засвар үйлчилгээ хийх, дадлага олгох, чиглэлээр сургалт зохион байгуулсан эсэх, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шалгасан байна.

Мөн намрын хуурайшилтын улирал эхэлж ой хээрийн гал түймэр гарах эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан албан хаагчдын хувийн бэлтгэл, ой хээрийн түймэр унтраах зориулалтын техник, багаж хэрэгслийн засвар үйлчилгээ, шаардлагатай сэлбэг хэрэгсэл, шатахууны нөөц бүрдүүлэлт, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар авсан техник, хэрэгслийн эд хөрөнгийн бүртгэлд хамруулсан эсэх, бүртгэл арчлалт, ашиглалтыг тус тус шалгажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ