Фэйсбүүкийн "reaction" өөрчлөгджээ

Т.Маралмаа


Өнөөдөр тохиож буй “Олон улсын энх тайвны өдөр”-т зориулж Фэйсбүүкийн баг зөвхөн өнөөдөр “love” реакшинд жижиг хэмжээний өөрчлөлт хийжээ.

Фэйсбүүкийн нийтлэл, зураг, видеонд “love” реакшн дарснаар зүрх цацарч харагдах аж. Уг жижиг өөрчлөлт фэйсбүүк хэрэглэгчдэд таалагдаж, энэ өөрчлөлтийг хэвээр үлдээх саналыг гаргаад байна.

Анх 1954 оны энэ өдөр Нью Йорк хотноо Энх тайвны хонхыг дэлхийн 60 гаруй орны хүүхдийн хандивласан зоосон мөнгөөр бүтээж, дуугаргасан түүхтэй аж.

Үүнээс хойш энэ өдрийг сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд НҮБ-аас “Олон улсын энхтайвны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.

Жил бүрийн есдүгээр сарын 21-ний өдөр энэ өдрийг Монгол дахь шашны төлөөлөл, иргэд, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн Зөвлөлийн дэмжлэгтэй 16 дахь удаагаа хамтран тэмдэглэх юм. 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ