Лу.Болд: АН-ын шинэчлэл Монголын улстөрийн газрын зургийг өөр болгоно

“Ийгл ньюс” телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн Лу.Болд уригдан оролцож цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ардчиллыг бид ямагт өндрөөр үнэлж байх ёстой-

Монголын ардчилал бол ард түмний гүн сэтгэлээс төрсөн, өөрийнх нь оршлыг илэрхийлсэн монголын соёл иргэншлийг багтаасан хүн төрөлхтний үнэт зүйл, бие даасан үзэгдэл.

-Өнөөдрийн ярих сэдэв бол ардчилал. Үнэхээр зурагт хуудас, зарлал нааж байсан тэр үетэй харьцуулах юм бол өнөөдрийн энэ ардчилал таны хүсэж байсан ардчилал мөн үү?

-Хэдхэн хоногийн өмнө олон улсын ардчиллын өдрийг бид тэмдэглэлээ. Тэр үед бид ардчиллынхаа талаар дахин дурсаж ярих сайхан бололцоо олдсон. Монголын  ардчиллыг бид ямагт өндөр үнэлж байх ёстой. Монголын ардчилал бол ард түмний гүн сэтгэлээс төрсөн, өөрийнх нь оршлыг илэрхийлсэн монголын соёл иргэншлийг багтаасан хүн төрөлхтний үнэт зүйл, бие даасан үзэгдэл. Анх 1990 онд бид энэ талбай дээр жагсаад хурц тэмцэл рүү орж байлаа. Тухайн үедээ юу руу очихоо ч сайн төсөөлөөгүй байсан байх. Гэхдээ л ард түмэндээ найдсан тийм л хүч хөдөлгөөн байлаа. Өнөөдөр ардчилал бол үндсэн утгаараа боломжийн хөгжиж байгаа. Гэхдээ мэдээжийн хэрэг бид энэ ардчиллаа хамгаалж хайрлаж зөв авч явахгүй бол болохгүй. Манай нийгэм чинь маш амархан бий болж, алга болдог.

-Өнөөдрийн ард түмний итгэл ямар хэмжээнд байна?

-Сонгуулиас хойш би анх удаа тойрог дээрээ таван өдөр ажиллаж, уулзалтууд хийлээ. Ард түмний итгэл нэлээд суларсан байна. Яагаад гэвэл сонгуульд орж байгаа улстөрийн хүчнүүдийн том зовлон энэ байгаа юм. Дандаа сонгуульд хэрээс хэтэрсэн зүйл амлаж түүнийгээ биелүүлж чаддаггүй. Одоо эрх баригчдын хувьд яг л тийм байдалд хүрсэн. Ерөөсөө л ялж л байвал хамаагүй, юу дуртайг нь амлана. Өнөөдөр ялсан намын мөрийн хөтөлбөрийг харахад юм үлдээчих вий гэсэн шиг л амласан байна. Амлах юм байвал амла дараа нь яах нь хамаагүй гээд хийчихсэн. Тэгээд гарч ирэнгүүтээ түүндээ бантаад “Өө энэ улс орон чинь сөнөчихсөн, эдийн засаг нь сүйрчихсэн байсан юм байна. Одоо юу ч чадахгүй шүү” гэхээр ард түмэн хүнд цохилт болж байгаа. Ард түмэн сонгосон нам, улстөрийн хүчнийхээ амласан амлалтыг л хүлээдэг. Тэгвэл өнөөх амлалт нь хойшилсоор л. Хүнийг хачин сайхан амлаж байж авч суучхаад хаяад явчхаж байгаатай л адилхан юм болоод байна. 

-Өнөөдөр ард түмэн парламентаар дамжиж шууд засаг барьж байгаа-

-2015 оны гуравдугаар сард тавьсан таны илтгэлийг би өнөөдөр бүтнээр нь уншлаа. Магадгүй өнөөдөр миний ярих гээд байгаа зүйлийг та тэр үед хөндөж байжээ. Яагаад таны тэр илтгэл тухайн үед хүмүүст хүрээгүйг бид өнөөдөр ярих болов оо?

-Ганц нэг ч биш би олон улсын хэд хэдэн хурал дээр илтгэл тавьсан. Намын хурал хуралдахгүй байсан учраас намынхандаа үг хэлж, захиас захиж байлаа. Дандаа энэ сэдэв байсан. Бид ерөөсөө л Монголд өнөөдөр ардчиллыг уг үнэт зүйлээр нь хэн нэгэн хүн хэн нэгэн хүчин гэж харахаасаа илүү нийтлэг ард түмэн ардчиллын үнэн мөн чанараар нь хэрэгжүүлэх ёстой. Бид 1990 онд том ялалт хийсэн. 

Ардчиллын тулгуур гэх юм бол олон нам олон ургалч үзэл байх ёстой гээд үүнийг хийсэн. Үүний үндсэн дээр жагсаж, цуглаж, чөлөөт сонгууль байх ёстой гээд. Та нар зүгээр сонгогдчих гээд эрх баригчдыг тэтгүүлээд сонгууль хийсэн. Парламентаар дамжиж төрийн шийдвэр гардаг болсон. Өнөөдөр ард түмэн парламентаар дамжиж шууд засаг барьж байгаа. Гэтэл энэ сайхан даашинзыг нь өмсчихдөг цаад агуулга нь өөрчлөгдөхгүй байна. Бид олон талаас нь ухаарч ардчиллын шинэ түрлэг бий болгох хэрэгтэй. Энэ ардчилал 26 жил болсон байна. Өөрөөр хэлбэл хүн амын талаас илүү хувь нь ерөөсөө ардчилал хуучин нийгмийн  диктатур түүний ялгаа соёл энэ бүхнийг огт төсөөлөхгүй байгаа. Бид ийм л цоо шинэ нөхцөлд үнэхээр монголын ардчилал цаашдаа өнө мөнхөд орших үндэс суурь болох баталгаа нь алдагдсан.

-Бид ардчилалд 26 шат ахижээ. Гэтэл дараагийн шат нь юу байх вэ гэдгийг та мэдэж байна уу?

-Бид хэд хэдэн хууль, эрх зүйн орчноо сайжруулах ёстой байсан. Өнгөрсөн парламентад хийсэн, хийгээгүй ажил их бий. Гэхдээ эрх зүйн шинэчлэлийг хийж хүний наад захын эрхийг хамгаалдаг түвшинд бид ирэх ёстой л доо. 26 жил болоход бид коммунист хуультайгаа байсаар л байгаа. Хүний эрх эрх зүйн чиглэлийн хуулийг бид хийж чадахгүй байгаа. Дээр нь бидэнд улстөрийн намын систем яг л коммунистоороо явагдчихсан. Нэг л намын байгуулалт хийдэг, хүмүүсийг барьдаг, нам батлах гээд маш хөшүүн. Нийгмийн харилцааг зохицуулж байгаа ТББ-ууд гэхэд бүгд л ямар ч эрх мэдэлгүй, зүгээр л гудамжны, үнэ хүндгүй, хэн  дуртай нь халаасандаа арван ТББ-тай байж болдог тийм л байдалтай байна. Бид ардчиллыг хэрэгжүүлдэг гол механизмуудаа коммунист хэвээр нь үлдээчихсэн байгаа нь маш хүндрэлтэй байгаа.

-Өнөөдөр ардчилал, манай нийгэм, улстөр болохгүй байна гээд АН-аас асуух юм уу. Тухайн үед Ю.Цэдэнбал, Ж.Батмөнхтэй ярьж байсан бол өнөөдөр би зөвхөн тантай ярих юм уу эсвэл М.Энхболдтой ярих юм уу. Энэ тухай хэнтэй ярих ёстой вэ гэдэг асуулт их сонирхолтой байна л даа?

-Миний бодлоор малчин Доржтой ярих ёстой л доо. Хуучин, шинэ нийгмийн өөрчлөлтийг бүгдийг өөр дээрээ мэдэрсэн шүү дээ. Гэхдээ түүнд бахархаж байгаа ч юм байгаа, төр засагтаа гомдож байгаа ч зүйл бий. Тэр хүмүүс үнэхээр жинхэнэ ардчиллын мөн чанарыг гаргаж ирсэн, тэдний дэмжлэгээр бүтсэн. Тэд голыг нь олж хэлдэг. Өнөөдөр АН яагаад хүчтэй дахин дахин босоод байдаг юм бэ гэхээр малчин Дорж, Дондог нар л байдаг. Өнөөдөр тэдний бодсон мөрөөдсөн юм л эрх баригчдын шийдвэрт тусдаг байх тэр механизмыг бид бодож олох хэрэгтэй. Энэ бол коммунист үзлээс салах шинэчлэл. Үүнийг энэ УИХ хийхгүй дахин дөрвөн жил алдах л байх. Ийм том нийгмийн харьцаан дээр нэг жил өөрөө хэдэн жилтэй тэнцдэг нь маш харамсалтай.

-Энэ коммунист сэтгэлгээнээс салбал тэдэнд бололцоо нь олдоно-

АН-ын шинэчлэл гээд байгаа энэ асуудал бол маш амархан. Зүгээр л нээлттэй болгоод залуучууд шинэ үзэл бодол дээр саадгүйгээр фракц гээд байгаа эрх ашгийн бүлэглэлийг алга болгоод шинэ хүмүүс гарах бололцоог нь бүрдүүлээд л өгөх хэрэгтэй.

-Та энэ намыг үүсгэн байгуулалцаж байсан хүний хувьд намын шинэчлэл гэхээр юунаас эхлэмээр байна?

-Энэ бол нийгмийн хамгийн том захиалга. Ард түмэн АН-ын ялагдал болгоны дараа цочролд орж, сэргэн үүнийгээ хамгаалахаар тэмцдэг. АН өөрөө шинэ нам. 20-иод жил болохдоо бүхий л байж болох намын шинэчлэлийг хийсэн ч цаад тогтолцоо руугаа хууль эрх зүйн шинэчлэгдээгүй байхад ямар ч нам эргээд энэхүү гацаандаа л орно. Өнөөдөр АН-ын хувьд шинэчлэх хэрэггүй. Гагцхүү энэ намыг чинь дээр нь гарангуутаа би гол хүн нь байгаа юм гээд яваад байхаар бүх гишүүд тэр хүний барьцаанд ордог. Энэ тогтолцоо чинь өөрөө аймшиг. Энэ бол АН төдийгүй бүх намыг өнөөдөр баллаад байгаа зүйл. АН-ын шинэчлэл гээд байгаа энэ асуудал бол маш амархан. Зүгээр л нээлттэй болгоод залуучууд шинэ үзэл бодол дээр саадгүйгээр фракц гээд байгаа эрх ашгийн бүлэглэлийг алга болгоод шинэ хүмүүс гарах бололцоог нь бүрдүүлээд л өгөх хэрэгтэй. 1990 онд биднийг хэн ч таньдаггүй л байсан. Бид түүнээс хойш өнөөдрийг хүртэл сайнтай муутай дээр доор нь ороод явж байна. Одоо бол бидний түүхэн цаг үе дууссан. Дараагийн 20 жил энэ улс орныг, намуудыг дэлхийн хамгийн сүүлийн технологи, үзэл бодол, мэдлэг тэр бүхнийг тусгаад 20, 30, 40-тэй залуус гарч ирэх ёстой.

-Тэдэнд гарах боломжийг нь олгох болов уу?

-Энэ коммунист сэтгэлгээнээс салбал тэдэнд бололцоо нь олдоно. Эсвэл тэд заавал хувьсгал хийх болчхоод байгаа. Тэгэх юм бол бид дахиад л байшин саваа шатаагаад энэ нийгэм нийтдээ айдаст автаад эдийн засаг хөрөнгө оруулалт бүх зүйл зогсон дараа нь бүхнийг эхнээс нь эхлэх болно. Ингэж цаг алдах бололцоо Монгол Улсад байхгүй ээ. Ийм шаардлага ч байхгүй. Жишээ нь, ХБНГУ-д жил бүр намын даргын сонгууль болдог. Хэрвээ 85 хувиас доош хувийн санал авбал тэр хүн огцорно. Энэ бол жинхэнэ АН. Иймэрхүү зүйлсийг л бид хуульчлах ёстой. Ингэснээр аль нэг нам, хүмүүс хожих гээд байгаа зүйл биш Монгол Улс л хөгжинө.

-Зөвхөн АН биш, өнөөдөр төр барьж байгаа нам энэ ардчилсан нийгмийн дараагийн алхмыг хийх ёстой. Танд хийж чадна гэсэн итгэл алга аа?

-Би чадна гэж итгэж байгаа. Аливаа шинэчлэлийг АН хийдэг, тэрийг бусад нь дандаа дагадаг. Тиймээс АН хүчтэй байдаг. Үнэхээр тал талаас нь ярьж хэрэлдэж зодолдож байгаад ч хамаагүй голыг нь олоод зөв хийдэг. Өнөөдөр бусад улс орнуудад коммунист нам байхгүй тарсан. Яагаад монголд МАН гээд байж байна гэхээр үүнийг АН бий болгоод байгаа. Хэрвээ АН байгаагүй бол энэ нам аль хэдийн арга тасраад алга болох байсан. Гэтэл энэ нам өнөөдөр үзэл бодол, нүүр царай, хувцсаа солиод, пластик хагалгаа хийлгээд танигдахгүй болоод байгаад л байна. Тиймээс энэ намын хувьд ардчилсан зүй тогтолцоонд баярлах хэрэгтэй.

-Бид ялагдал бүрийнхээ дараа маш том шинэчлэлийг хийж байсан-

-Улс төрчид АН сонгуульд ялагдах нь улстөрийн дараагийн шинэ алхам хэрэгтэйг харуулсан том ололт байлаа гэдэг дүгнэлтийг хэлж байна. З.Энхболд сонгуульд ялагдлаа гээд ажлаа өгч, хариуцлагаа хүлээлээ. Гэтэл дараа нь гарч ирэх хүн дараагийн алхмыг хийх сонирхол байна уу. Нөгөө л нам, удирдлага, доор нь цүнхийг нь барьж байгаа хүмүүс байгаад байгаа шүү дээ?

-Гэхдээ тэр чинь ямар үед нөлөөлөх вэ гэхээр ядаж л 20-30 суудалтай дахиад албан тушаал хуваагаад бонд шийдэж байгаа бол хэцүү. Харин энэ удаад бол манай нам хуваах мөнгө, албан тушаал алга. Ганцхан намын дарга гэдэг албан тушаал байгаа учраас түүнийгээ тойроод гүйгээд байна. Одоо гишүүд чинь намын толгойд энэ нөхөр очвол би албан тушаал авч, бондоос зээл авна гэж бодох зүйл байхгүй учраас яаж бид юмаа зөв хийж өөрийнхөө үр хүүхдэд ирээдүйг нь бий болгох вэ гэж бодно. Бид ялагдал бүрийнхээ дараа маш том шинэчлэлийг хийж байсан. Үүнийг МАН шиг том намууд араас нь зөв бай буруу ч бай яг хуулна. Энэ нь манай улстөрийн хөгжлийн үе шат болчихлоо л доо.

-Залуучууд бэлтгэгдчихсэн гэж та хэлж чадах уу?

-Залуучууд маш сайн бэлтгэгдсэн байх гэж бодож байгаа. Яагаад гэвэл 20 жилийн өмнө 1996 онд бид анх парламентад ялсан нам болж орж ирсэн. Тэгээд өндөр хөгжилтэй оронд мөнгийг нь улс даагаад оюутан явуулъя гэхэд улс орон даяар англи хэлтэй 10 оюутан олдохгүй байсан. Харин одоо бол хэдэн мянгаараа гадаадад сурч байна. Өнөөдөр манай нийгэмд цоо шинэ давхарга бий болсон. Үүнийг бид задлах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ чинь улс орноо боомилсон тогтолцооны цаана орж ирэхэд бэлэн бүхэл бүтэн давхарга бий болсон. Бид өнөөдөр ардчиллыг ярьж байгаа бол үүнээс л эхлэх ёстой.

Бид яаралтай шинэчлэл хийхгүй бол монголын ардчилал аюул дор байгаа гэдэг нь сүүлийн сонгуулиас хойших 100 хоног хүрэхгүй болж байгаа үйл явц ямар хэврэг байгааг бүрэн харуулж байна.

-Сүүлийн үед үүссэн нөхцөл байдлын талаар яръя. Таны хамтрагч Э.Бат-Үүлийг яллагдагчаар татчихлаа. АН ҮЗХ-аа хуралдуулж чадахгүй байна гээд...Энэ бүхэнд та ямар дүгнэлт хийж байна вэ?

-АН ҮЗХ-аа хуралдуулж чадахгүй байна гэдэг бол цөөхөн хэдэн хүний  вакум орчноосоо гарч чадахгүй байгаа дутагдал л юм. Үүнийг гишүүд дор нь мэдрүүлээд ойлгуулаад нам дотроо хувьсгал хийгээд болчихно. Би үүнд санаа зовохгүй байна. Манай нам шинэчлэгдэхгүй бол монголын улстөрийн ирээдүй маш бүрхэг болж байна. МАН-ын хувьд маш бүрхэг байгаад байна. Хэдэн жилийн дараа засгийн гадна байж байгаад орж ирэхэд эргээд хийж байгаа зүйл нь яг л социализм байгаа биз дээ. Арай өөрөөр хийж болно. Энэ нам нийгэмд хандаж байгаа байдал, албан тушаалын хуваарилалт хуучин цаг үе шигээ болоод байгаа. Энэ бол маш том аюул. Бид яаралтай шинэчлэл хийхгүй бол монголын ардчилал аюул дор байгаа гэдэг нь сүүлийн сонгуулиас хойших 100 хоног хүрэхгүй болж байгаа үйл явц ямар хэврэг байгааг бүрэн харуулж байна.

- XXI зуунд хүн бүр өөрөө удирдагч-

-Улстөрчид одоо хийхгүй, сонирхол, чадал нь алга гэж дүгнэж болох байх л даа. Ард түмэнд итгэл байсан учраас гэж та хэлсэн шүү дээ. Бидэнд энэ бүгдийг зоригтойгоор хийчих удирдагч хэрэгтэй байна уу?

-Тэр ХХ зуун л даа. Том удирдагч төрдөг. Улстөрийн хүчин, намаа аваад явдаг. Өнөөдөр XXI зуунд тийм юм хэрэггүй болчихсон, хүн бүр өөрөө удирдагч. Өнөөдөр улстөрд айхтар том Черчиллийн хэмжээн дэх хүн шаардлагагүй болсон. Ард түмний ардчиллын  том дархлаа нь өөрөө нийтийн харилцан хамаарал, нийтийн ашиг сонирхлын нэгдэл, хамтын бүтээл, хяналт энэ бүхнээр явдаг болсон. Одоо бид гайхамшигтай удирдагч хайх хэрэггүй. Ардчилсан хувьсгалд удирдагч хэрэгтэй байсан. Энэ бол С.Зориг гэдэг ч юм уу, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж гээд тодорхой үеийн удирдагч нар гарч байсан.  Одоо бол хэн ч гарсан энэ тоглоомын дүрмээ мөрддөг хийх ёстой юмаа хийдэг, хийхгүй бол зайлдаг ийм л тогтолцоо хэрэгтэй. Хэнч харамсахгүй зүйлгүй, хэнийг ч танин шүтэхгүй, дөвийлгөхгүй байхгүй чинь XXI зуун. Үүндээ л оръё цөмөөрөө.

-Энэ бүхнийг яаж гаргаж ирэх вэ. Хамгийн гол нь шийдвэр гаргаад хууль, эрх зүйн орчноо шинэчлэх хэрэгтэй байгаа шүү дээ?

-Өнөөдөр сошиал дээр цоо шинэ лидерүүд гарч ирлээ. Өнөөдөр тэд нийгмээ тодорхойлж та нартай өрсөлдөж байна. Тэд өчигдөр аль нэг газарт ажилладаг жирийн залуус байсан шүү дээ. Яг түүнтэй адил улстөрд нэг биш 1000 лидер хэрэгтэй. Энэ тогтолцоог өнөөдөр АН хийж чадна.

-Хэзээ?

-Арванхоёрдугаар сарын 6-ны их хурлаараа анхны том баримт бичиг, тунхаглал, дүрэм, намын шинэ удирдлагуудаа сонгох гээд монголын түүхэнд орсон том шинэчлэлийг эхлүүлсэн 1990 оны хувьсгалтай дүйх хэмжээний шинэ үеийг эхлүүлнэ гэж бодож байгаа.

-Хаана ч байсан гэсэн нийгмийг донсолгох өөрчлөх тийм бололцоо байгаа-

-Одоо парламентад АН-ын нэр дор сууж байгаа 10 хүрэхгүй хүн байгаа.  Та бүхэн яг энэ хувьсгалыг чиглүүлж, ирэхээр нь аваад явах боломж  хэр  байна?

-Нийгмийг өөрчлөхөд парламентын дотор гадна байна уу гэдэг нь сонин биш. Хаана ч байсан гэсэн нийгмийг донсолгох өөрчлөх тийм бололцоо байгаа. Энэ цаг үед ард түмэн үгээ хэлж, хүрэх газраа хүрч л таараа. Үүнд ямар ч буцах, саатуулах түүхийн голдирлыг зогсоох ямар ч бололцоо байхгүй. Би үүнд огт эргэлзэхгүй байна. Үүнд бас эдийн засгийн хувьсгал хэрэгтэй. Бид өнөөдөр том төсөл яриад байгаа. Тэр бол үнэ уналаа гэхэд бүгд байхгүй болно. Үүний нөгөө талд иргэн бүр бүтээгч өөрийнхөө хийж чадах юмаа хийгээд тэр нь өөрийн гэсэн зах зээлтэй түүнийг нь татварын бодлого зэргээр дэмжээд өгөх юм бол энэ бол өөрөө эдийн засгийн том хувьсгал болно. Үүнийг хийх зайлшгүй шаардлагатай. АН-ын шинэчлэл өнөөдөр Монгол Улсын улстөрийн бүх газрын зургийг өөр болгоно. Ингэснээр өрсөлдөөн үүснэ.

-Танаас АН-ын шинэчлэл эхэлчихсэн харагдаад байна. Та нэн тэргүүнд ямар алхам хийх гэж байна?

-Нэн тэргүүнд намын их хурлаа хуралдуулна. Их хурлаа зөв, шинэ нөхцөлөөр хуралдуулан шинэ тунхаглалаа бичнэ. Үнэхээр нийт ард түмний дунд сунгаа хийж ард түмний хүссэн хүмүүсийг энэ намын удирдлагад гаргаж чадах юм болд энэ шинэчлэлийг аваад явах эхний алхам хийгдэнэ.

-Орон нутгийн сонгууль хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Үүнд та хэр бэлтгэж байна?

-Манай нам зарим талаар үйл ажиллагаа нь жигдрээгүй, цэгцрээгүй, сонгуулийн дараах ойлгомжгүй байдал үргэлжлээд байгаа учраас хүн бүр л хичээх хэрэгтэй. Миний хувьд аль болох олон аймаг, сум, хороодод очиж ажиллан намынхаа гишүүдэд зориг өгч дэмжлэг үзүүлнэ. Орон нутгийн сонгуульд намаа ялуулах тал дээр бүхий л  хүчин чармайлтаа гаргах ёстой. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (24)

  1. ЗӨВ ШҮҮ

    0 0 Хариу бичих
  2. Sergeen Bosgoltiin Bankiig luivardaj dampuuruulsan munguu ulsdaa tushaagaachee, hudlaa yarij tarhi ugaahaa bolioo ter heden batsaan chin ehleed orh tolgoilood suragee...

    0 0 Хариу бичих
  3. Энэ Болд юу хийсэн гэхээрээ дахиад гараад ирэв ээ жинхэнэ авилгач хүн энэ шүү дээ

    0 0 Хариу бичих
  4. өө хөөрхий АН юун шинжлэгдэх энэ тэр вэ, аа харин АН задарч бутраад Улс төрийн газрын зураг өөрчлөгдөж магадгүй болоод байна дөө, Эрх тушаал, Ашиг сонирхолын тулаанд хэзээ ч, хэн ч , хэн нэгэндээ буулт хийддэгүй л байхгүй юү, Энийг мэдэхгүй сонин сонин юм яриад сууж байдаг, Цаг үе, бодит байдалдаа үнлэлт дүгнэлт хийж чадахгүй байж яаж ч Улс төрч гээд явж байдгийн болдоо, АН одоо хэл амаа ололцохоосоо өнгөрсөөн, Дотоодох дайн чинь аль дүрэлзээд эхэлчихсэн одоо бүүр нэгнийгээ намнаад эхлээ биз дээ,

    0 0 Хариу бичих
  5. Коммунистууд 200 жилийн настай...

    0 0 Хариу бичих
  6. Huuli l bol huuli. Huuli ni ali ch niigmiin togtoltsoond tor zasag irgen 2-iin hariltsaag, irged hoorondiin hariltsaanii hem hemjeeg l zaagalsan erh zuil barimt. Huuliig ugaasaa l ard tumnii zan zanshild tulguurlaj anh garsan baidag Tuunees bish kommunist huuli, ardchilsan gej gej baihgui dee

    0 0 Хариу бичих
  7. Hun torlogton tuulj irsen hugatsaandaa ard irgedee yamar neg baidlaar harj hamgaalj bas darangui l irsen bololtoi yum.hun ooroo hogjihiin hereer erh, choloog shaardah ni bolovsrongui boljee. Ta nohdii amaa olohgui muuldag sotsialist niigemd avah sain yum mash ih bii. Ta nariin bicheed baigaa shig tiim darlal moljlog baigaagui yum shuu. Ovchivol emnegt ochiod unegui emchiluulne surah tolgoin ni baidag yum bol ali ch shatnii surguulid unegui surchina. Surguuli togsuut 14 honogiin amralt ogood yamar neg ajil alband tomilno. Ter ued ajilgui hun baihguitei adil bailaa. gudamjnii huuhed gej ogt baigaagui ee. Humuunii tuuhiin ali ch shatand ardchilal yamar neg hemjeegeer baij irsen. Harin odoonh shig zerleg ardchilal baigaagui ee. "Ardchilal hev hemjeeneesee hetervel anarhizm" boldog geed hogshin kommunistuud yaridag bailaa.

    0 0 Хариу бичих
    • Hun torlogtond ardchilal gej yum ogtoos baigaagui meteer yarij bichij oorsodiigoo tsoo shine yum gargaad irsen gej demiireh hereggui ee. Ard irgedee gesen bodlogo ali ch niigemd baisan. Medeej hereg aldaa onoo baisan baij taaraa.. onoson ni aldaanaasaa havigui ih bolood l 80-90 jil amidaraa bizdee. Hend ch oilgomtoi Sotsialis nam odoo ANU-d baij l baina. golloh uureggui bolohoos bish.

      0 0
  8. ЗӨВ ШҮҮ

    0 0 Хариу бичих
  9. L.Bold guai uuruu AN darga bolood nileen sain shinechlel hiigeed shine shatand gargaad ugmuur yum aa.Ene hunees uur avaad yavchih hun haragdahgui l bna daa.

    1 0 Хариу бичих
    • Ta nohdiin hiisen aldaag jiriin irgen Dorj,Dondogoos asuuh hereg uu?! arai ch dee. Harin Bold ta met ni oorsodiin husel shunalaa hangahiin tuld jiriin irgen Dorj,Dondogiin amin huviin aar saarhan jijig berehsheeliig daaj davshgui meteer devergej setgel zui deer ni toglolt hiij tednii turhiran gudamjind jagsaaj oriluulah,tednii neriig barij oorsodoo shoudah zergeer niigmiig togvorgui bolgoj,humuusiin setgelgeeg buzarlj uri omno baigaaguigeer muuhai tsevdeg bolgoj baigaa ni margashgui unen yum.

      0 0
    • Ta nohdiin hiisen aldaag jiriin irgen Dorj,Dondogoos asuuh hereg uu?! arai ch dee. Harin Bold ta met ni oorsodiin husel shunalaa hangahiin tuld jiriin irgen Dorj,Dondogiin amin huviin aar saarhan jijig berehsheeliig daaj davshgui meteer devergej setgel zui deer ni toglolt hiij tednii turhiran gudamjind jagsaaj oriluulah,tednii neriig barij oorsodoo shoudah zergeer niigmiig togvorgui bolgoj,humuusiin setgelgeeg buzarlj uri omno baigaaguigeer muuhai tsevdeg bolgoj baigaa ni margashgui unen yum.

      0 0
  10. Ард түмэн савалгаатай байна гэдэг чинь МАНАН-д итгэсний гай

    0 0 Хариу бичих
    • Ard tumnii neriig barij ardchilal, hunii erh gej unentorh shunalaa halhavchilj baih hereggui.. Ardchilal,hunii erh gedeg uhagdahuun garaad heden myangan jil bolj baigaa. Tuunii ul mor bol huuli tsaaziig bii bolgon heregjuulj irsen yavdal.. Edgeer huuli gegch ni tuhain niigmiin haritsaanii l tusgal. Ta nariin bichdeg,yaridag shig daranguilah deglem noerhoj baisan yum bol huuli baih hereg baihgui bizdee ard tumnee mal shig l durtai uedee alj, tamlaj baina bizdee. Iim niigem baisan bol ali ert booliin niigem gegchid l baisan baih. Yumiig sanaatai guivuulj,hetruulj hunii sanaa setgeleer daajignaj zerleg balbad avir aranshing niigemd suulgeh ni mash hortoi bolno. Uunii gai manaid odoo garch ehelsen.Bie bienee muuhai dairch dormjloh gutgeh, alj talah geed urd hojid baigaagui muuhai es deglem garch baina.

      0 0
    • Ard tumnii neriig barij ardchilal, hunii erh gej unentorh shunalaa halhavchilj baih hereggui.. Ardchilal,hunii erh gedeg uhagdahuun garaad heden myangan jil bolj baigaa. Tuunii ul mor bol huuli tsaaziig bii bolgon heregjuulj irsen yavdal.. Edgeer huuli gegch ni tuhain niigmiin haritsaanii l tusgal. Ta nariin bichdeg,yaridag shig daranguilah deglem noerhoj baisan yum bol huuli baih hereg baihgui bizdee ard tumnee mal shig l durtai uedee alj, tamlaj baina bizdee. Iim niigem baisan bol ali ert booliin niigem gegchid l baisan baih. Yumiig sanaatai guivuulj,hetruulj hunii sanaa setgeleer daajignaj zerleg balbad avir aranshing niigemd suulgeh ni mash hortoi bolno. Uunii gai manaid odoo garch ehelsen.Bie bienee muuhai dairch dormjloh gutgeh, alj talah geed urd hojid baigaagui muuhai es deglem garch baina.

      0 0
  11. neg l saihan yarisan AH.tegeedl bidl hiideg MAH duuraidagch geh shig.iim muhai namin erh ashigni deeree baliar gedgee oilgodoggui.tegeed erh medeld hureheeree buh zuile martaadl uursdinhuu tuluu ajillaad naaguuraa saihan dur esgeed.MAH hajuud chin olon doloon uggui ta narin aldaag olon davtaad yariad yavahgui urdah ajilaa hiigeedl yavj bn.uursduusuu icheech!

    0 0 Хариу бичих
  12. Орон нутгийн сонгуульд АН-д амжилт. Одоо ямар нөхдүүд толгой дээр гарчихаад галзуурч байгааг эрх биш ойлгож байгаа байлгүй дээ ард түмэн минь...

    1 0 Хариу бичих
    • MAN-iig yag sots niigmiin setgelgeeree gej ta shuumjilj baina. Tegvel ta nariin goe ner ogood baigaa niigmiin halamjuud tani sots niigemd yamar hemjee helbereer baij l baisan. Ogtoos yalgaa zuil ni gevel sots niigmiin ued damiin naimaa gej horidog zuiliig odoo tsetegluulsen, hudlaa yarih, hun gutgeh ni huuliar horiotoigoos gadna es zuigeer hyazgaarlj bailaa. Ardchilsan niigemd hun doromjloh,gutgeh, alah talah ni herees heterch niigmiin es zui gej baihgui bi, minii erh gej davshilsanaar archilal bolohgui, hunii erh hemjigdehgui ni bodoit unen yum. Bid yamar tald bichij yavaa mal bish suurishij irgenshij yavaa ard tumen tul minii erh gehees gadna niitiin erh ashig gej yarigdah estoi bus uu.

      0 0
    • MAN-iig yag sots niigmiin setgelgeeree gej ta shuumjilj baina. Tegvel ta nariin goe ner ogood baigaa niigmiin halamjuud tani sots niigemd yamar hemjee helbereer baij l baisan. Ogtoos yalgaa zuil ni gevel sots niigmiin ued damiin naimaa gej horidog zuiliig odoo tsetegluulsen, hudlaa yarih, hun gutgeh ni huuliar horiotoigoos gadna es zuigeer hyazgaarlj bailaa. Ardchilsan niigemd hun doromjloh,gutgeh, alah talah ni herees heterch niigmiin es zui gej baihgui bi, minii erh gej davshilsanaar archilal bolohgui, hunii erh hemjigdehgui ni bodoit unen yum. Bid yamar tald bichij yavaa mal bish suurishij irgenshij yavaa ard tumen tul minii erh gehees gadna niitiin erh ashig gej yarigdah estoi bus uu.

      0 0
    • Galzuurah zavdal haraahan boloogui baina aa.Ingesneeree MAN-iig ih sain geed baigaa yum bish. Ali namiin hen ni ch garsan 2-3 sard zalzuurch amjihgui hugatsaa. Chadan yadan zasgaa l burduuleh hugatsaa. Tomilogdson erhemuud salbariinha ajiltai taniltsaj tsaashid yaaval onovchtoi bolohiig sudalgaa shinjilgee hiij togtooh uchirtai tsag hugatsaa shaardah . Ardchilal gej gudamjind orilj, olsoj tsangaj hevteed zasgaa nuraatai adil amar ajil bish ee. Muuchilahiin tuld bodir baidlaas hol muulah ni heregui ajil. Jaahan tevcheed huleechihee sain muu ni yalgaraad irne.Ter tsagt ni estoi undesleltei, arimtaigaa shuumjil dee

      0 0
    • Arai ch dee.Niigem uls tor bolohgui baigaag sots- nigmiin ued darga naraas ni asuudag baisan ni unen ted ch hariutslagaa huleedeg baisan ni unen. Getel tanii baiguulah geed baigaa AN ni irgen dorjoos asuuh estoi geh. Irgen Dorj,Dondogt erh medel bii yu,ted niigmiin handlagiig buheld ni haraad ulsaa hogjuuleh daitai medleg, chadvar bii yu? Setgej chadlaa gehed heregjuuleh mehanizm ni baina uu?Ingej barin tavin hudlaa yarij bolovsroltoi humuusiin doog tohuu bolj, uzel bodol ni tolovshoogui osvor ueiin setgehuig buzarlah hereg tand baina uu gej shuud asuuh baina. Baitlaa oorsodiinhoo buruug ajilchin Dondog,Malchin Dorjid tohoh ni uu! arai ch dee. Uunii orond malchin Dorj,ajilchin Dondog metiin humuusiin setgelgeen deer toglolt hiij amin huviin aar saarhan bersheeliig ni daaj davashgui tomruulj osgooj tolgoig ni zad ugaaj gudamjind jagsaaj oriluulj baij niigmee oorchildog geed l helchih l dee. Ugaasaa hun torlogtnii yavj irsen tuuhen ni ingej l neg niigmiin togtoltsoog nuraaj irsen ni hatuu unen yum aa.

      0 0
    • Arai ch dee.Niigem uls tor bolohgui baigaag sots- nigmiin ued darga naraas ni asuudag baisan ni unen ted ch hariutslagaa huleedeg baisan ni unen. Getel tanii baiguulah geed baigaa AN ni irgen dorjoos asuuh estoi geh. Irgen Dorj,Dondogt erh medel bii yu,ted niigmiin handlagiig buheld ni haraad ulsaa hogjuuleh daitai medleg, chadvar bii yu? Setgej chadlaa gehed heregjuuleh mehanizm ni baina uu?Ingej barin tavin hudlaa yarij bolovsroltoi humuusiin doog tohuu bolj, uzel bodol ni tolovshoogui osvor ueiin setgehuig buzarlah hereg tand baina uu gej shuud asuuh baina. Baitlaa oorsodiinhoo buruug ajilchin Dondog,Malchin Dorjid tohoh ni uu! arai ch dee. Uunii orond malchin Dorj,ajilchin Dondog metiin humuusiin setgelgeen deer toglolt hiij amin huviin aar saarhan bersheeliig ni daaj davashgui tomruulj osgooj tolgoig ni zad ugaaj gudamjind jagsaaj oriluulj baij niigmee oorchildog geed l helchih l dee. Ugaasaa hun torlogtnii yavj irsen tuuhen ni ingej l neg niigmiin togtoltsoog nuraaj irsen ni hatuu unen yum aa.

      0 0
  13. Deeree ihel dald zodoldoj jiriin gishhuudee sonsohgui durgui hurgeed baival hulgui heden zoostoi erh medelgui neg muu UIH iin gishuun gesen hooson setertei udur bur erh barigch namiin jiriin gishuudees avhuulaad ih hurliin gishuun setertei umbuunuudeer doromjluulaal zanuulaal suusaar irgediin oi sanamjnaas archigdanadaa. Huuriis.

    0 0 Хариу бичих
    • Bolidoo ta nar l MAN-aas tes oor zam songoson gedegch ihenh niitleg zuilee tednees avsan. tednii buteesen suuri deer bie bienee muuchilj, gutgeh ed horongonii tolooh etses togsgolgui temtsel hiij baigaa ni negent il shuu dee. Bold chi ih goechilj heleh hereggui ee

      0 0

ЭНЭ ТУХАЙ